“146-р хичээл—Суралцахуйгаа үнэлэх нь 9: Сургаал ба Гэрээ 115–134,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Суралцахуйгаа үнэлэх нь 9,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Христтэй адил болоход байнгын хичээл зүтгэл шаардлагатай ба энэ нь насан туршийн үйл явц юм. Сүнслэг өсөлтөө үе үе үнэлж байх нь гаргаж буй ахиц дэвшлээ харж, Аврагч руу илүү ойртоход бидэнд тусална. Энэ хичээл суралцагчдад Сургаал ба Гэрээг судлах нь тэдэнд сүнслэгээр өсөхөд хэрхэн тусалсныг үнэлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аажуу бөгөөд тогтвортой ахиц дэвшил
Өөрийн амьдралыг мөн Есүс Христтэй илүү адил болохын тулд юу хийснээ цаг гарган, тунгаан бод. Христтэй илүү адил болохын тулд бага багаар ч хамаагүй хэрхэн ахиж дэвшиж байгаагаа бод.
Нас барагсдын төлөөх баптисмын ач холбогдлыг тайлбарлах
Обри болон түүний найзууд ариун сүм рүү явах гэж байгаадаа баяртай байлаа. Ариун сүмийн талаар сайн мэддэггүй нэг найз нь тэдний баярлаж байгааг анзаарч, дараа нь Обригоос ариун сүм дээр юу хийдгийг нь асуув. Обри гар утаснаасаа ариун сүмийн баптисмын усан сангийн зургийг олж харуулаад, нас барагсдын төлөөх баптисмын тухай тайлбарлаж эхэллээ.
-
Обри Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг болох энэхүү ариун нандин ёслолыг ойлгоход нь найздаа туслахын тулд ямар зүйлийг хуваалцаж болох вэ?
-
Найздаа Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийн талаар ойлгуулахад нь Обрид юу тус болж чадах вэ?
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.
Олон өсвөр үеийнхэн цаг заваа гэр бүлийн түүхийн судалгаанд болон ариун сүмийн ажилд зарцуулах нь авралын төлөвлөгөөний талаарх тэдний гэрчлэлийг гүнзгийрүүлдэг гэдгийг олж мэдсэн. Энэ нь тэдний амьдралд Сүнсний нөлөөг нэмэгдүүлж, дайсны нөлөөг сулруулсан. Мөн гэр бүлдээ болон Их Эзэн Есүс Христэд илүү их ойртоход нь тусалсан байна. Тэд бас энэ ажил зөвхөн нас барагсдыг биш харин бид бүгдийг авардаг гэдгийг мэдсэн (С ба Г 128:18-ыг үзнэ үү). (Хэнри Б.Айринг, “Бурханы гэр бүлийг цуглуулах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22)
Сорилтуудын үед Бурханд нэмэлт итгэлийг мэдэр
-
Таны сурч мэдсэн зүйл сорилтуудынхаа талаар өөрөөр бодоход хэрхэн тусалсан бэ?
-
Та хэцүү цаг үеийг туулах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэн бэ?