Семинар
Сургаал ба Гэрээ 135–136: Тойм


“Сургаал ба Гэрээ 135–136: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 135–136,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 135–136

Сургаал ба Гэрээ 135–136

Тойм

Сургаал ба Гэрээ 135-д бошиглогч Иосеф Смитийн амь насыг бүрэлгэснийг зарлаж, Бурхан түүгээр дамжуулан биднийг хэрхэн адисалсан болохыг гэрчилдэг. Иосефыг нас барсны дараа Сүмийн гишүүд өөрсдийг нь хэн удирдахыг мэдэхгүй байсан ч Арван хоёр төлөөлөгчийн чуулга Бригам Янгийн удирдлаган доор хаант улсын түлхүүрүүдийг атгаж байв. Гэгээнтнүүд аажим аажмаар баруун тийш Солт Лэйк хот руу нүүсэн. Дэлхий даяарх тоо томшгүй олон анхдагч Их Эзэнд итгэх итгэлээ үргэлжлүүлэн харуулсаар байна.

сургалтын материалын шигтгээ зураг Хуваалцахад суралцагчдыг урих: Хуваалцахад суралцагчдыг урихдаа тэдэнд сүнслэг байдлаар нөлөөлж, хуваалцах боломж олгох замаар амархан гүйцэтгэж болно. Хичээл дээр ямар нэг зүйлийн талаар мэдэрсэн мэдрэмжээ тунгаан бодоход нөлөөлөх мөчүүдийг олж тогтоон, юу мэдэрч байгаагаа хуваалцахыг эсвэл мэдрэмжээ бичиж аван, дараа нь хуваалцахыг суралцагчдаас хүс. Бодол санаа, мэдрэмжээ үгээр илэрхийлэх нь гэрчлэлээ итгэлтэйгээр илэрхийлдэг болоход тэдэнд тусална. Аврагч үүнийг хэрхэн гүйцэтгэсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хүмүүст Ариун Сүнсээр заалгах боломж олгосон” хэсгээс үзнэ үү. Мөн та хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 135” гэсэн хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг танд өгдөг.

Сургаал ба Гэрээ 135

Хичээлийн зорилго: Иосеф Смит бол Сэргээлтийн, Бурханы бошиглогч юм гэсэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь суралцагчдад туслах.

Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь

Хичээлийн зорилго: Бошиглогч нас барсан хэдий ч Их Эзэн Өөрийн ажлыг үргэлжлүүлэн удирддаг гэдэгт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сүмийн бошиглогч бол Их Эзэний сонгосон үйлчлэгч юм гэдгийг мэдэж авахад туслах судар, Сүмийн удирдагчдын мэдэгдэл болон тэнгэрээс томилогдсон бусад эх сурвалжийг эрж хайхад суралцагчдыг урь.

  • Тараах материал:Иосеф Смитийн дараа хэнийг дагах вэ

Сургаал ба Гэрээ 136

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дуулгавартай дагах гэрээгээ сахихыг хичээх үед Тэрээр тэднийг адислах болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сургаал ба Гэрээг судалснаар гэрээнүүдийн талаар суралцах олон боломж суралцагчдад гарсан байж болох юм. Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагах гэрээ байгуулах мөн сахихыг хичээх үедээ хүлээж авсан адислалуудаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

  • Үзүүлэх зүйл: Хучлагатай бүхээгт тэрэгний зураг, анхдагчдын замын газрын зураг

  • Видео:Аялал үргэлжилсээр!” (13:30; цагийн код 5:14-өөс 11:02 хүртэл үзнэ үү); “Watched Over by God: Elizabeth Panting’s Journey to Zion” (16:20; цагийн код 07:50-аас 11:16 хүртэл үзнэ үү)

  • Бэлтгэх зүйлс: ChurchofJesusChrist.org сайт дээрх Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 (2020), 58–96 болон “Pioneers” or “The Trek West” зэргээс сонгосон түүх

Газар бүрийн анхдагчид

Хичээлийн зорилго: Есүс Христийг дагах замыг бусдад бэлтгэж өгөх замаар анхдагч болох хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн өвөг дээдсийнхээ тухай сурч мэдэж, өвөг дээдсийнх нь шийдвэр тэднийг хэрхэн адисалсан болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Хэрэв суралцагчид гэр бүлийнхээ гишүүд дундаас Сүмд нэгдсэн анхны хүн нь бол тэд яагаад баптисм хүртэх замаар Есүс Христийг дагахаар сонгосон, энэ нь ирээдүйн хойч үеүдэд хэрхэн нөлөөлөхийг эргэцүүлэн бодож болно. Та өөрсдийн түүхийг ангийнхандаа хуваалцахад суралцагчдыг урьж болно.

  • Үзүүлэх зураг: Гар тэрэг

  • Видео:ХҮГ эмэгтэйчүүд гайхалтай юм!” (16:18; цагийн код 2:12-оос 3:05 хүртэл үзнэ үү)

  • Тараах материал:Дэлхий даяарх анхдагчид