“149-р хичээл—Сургаал ба Гэрээ 136: Өрнөд рүү аялсан нь: Солт Лэйкийн хөндийд очих гэрээний аялал,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 136: Өрнөд рүү аялсан нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1846 оны 2-р сард хожмын үеийн гэгээнтнүүдийн эхний бүлэг Наувугаас гарч, Өрнөдийн үл мэдэгдэх газар нутгийг зорив. Небраска муж улс дахь Винтер Квортерст ерөнхийлөгч Бригам Янг одоогийн Сургаал ба Гэрээ 136-г хүлээн авчээ. Энэ илчлэлтэд гэгээнтнүүдийг өрнөдийг зорих аялалдаа гэрээнүүдээ үнэнчээр сахих үед Аврагч адислахаа амласан. Энэ хичээл суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дуулгавартай дагах гэрээгээ сахихыг хичээх үед Тэрээр тэднийг адислах болно гэдгийг ойлгоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
60000 гаруй хожмын үеийн гэгээнтэн 1846-аас 1848 оны хооронд Наувугаас Солт Лэйкийн хөндий хүртэл бүхээгтэй болон гар тэргээр аялсан. Гэр бүлүүд зөвхөн бүхээгтэй болон гар тэрэгнүүд дотор багтах зүйлсээ л ачжээ. Бусад бүх зүйлээ орхисон байв. Тэргэн дотор зөвхөн өвдөж эсвэл шархдаагүй л бол хүмүүст суух зай байхгүй байлаа. Ихэнх гэр бүлүүд Наувугаас Солт Лэйкийн хөндий хүртэл 1200 миль (1900 км) газар алхах ёстой байв.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.
19-р зууны мормон анхдагчдын түүхэн аяныг эргэн дурсах нь зүй ёсны хэрэг бөгөөд чухал ч гэлээ, бидний хүн нэг бүр “алхам бүрдээ итгэлтэйгээ” нотлох ёстой учраас “амьдралын аялал үргэлжилсээр байгаа!” гэдгийг санавал зохино. …
Биднийг Тэнгэрлэг Эцэг рүү эргүүлэн аваачдаг аялал бол амьдралын маань хамгийн чухал аялал бөгөөд энэ нь Түүнд болон Түүний Хайрт Хүү, Есүс Христэд итгэх бидний итгэл өсөх тусам өдрөөс өдөрт, долоо хоногоос долоо хоногт, сараас сард, жилээс жилд үргэлжилсээр байна. …
Та нар Тэнгэрлэг Эцэгийн болон Их Эзэн Есүс Христийн оршихуйд эсэн мэнд эргэн очихын тулд сайн мэдээний зам дээрээ “алхам бүрдээ итгэлтэй” үлдээрэй. (М.Рассэлл Баллард, “Аялал үргэлжилсээр!” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган).
Өнөөдөр судлах явцдаа та нар амьдралын тань аялал хэрхэн явагдаж байгааг эргэцүүлэн бодоорой. Та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойртож байна вэ? Та нар энэ аяллынхаа явцад Тэдний тусламжийг хэрхэн харж байсан бэ? Та нар өөрсдийнхөө хэрхэн ахиж байгааг мөн хэрхэн тэмцэж байгаагаа залбирч байгаад тунгаан бод.
Айоваг хөндлөн гулд туулсан урт, хүнд хэцүү аяллын дараа гэгээнтнүүд Небраска дахь Винтер Квортерс хэмээн нэрлэсэн газартаа түр хоргодох байр хайж байв. Тэнд өвөлжих бэлтгэлгүй байсан тул гэгээнтнүүд өлсгөлөн, өвчин зовлон, үхэлд нэрвэгдэж; хүч чадал, тэсвэр тэвчээрээ сорьж байлаа. 1847 оны 1-р сард Винтер Квортерст байхдаа ерөнхийлөгч Бригам Янг одоогийн Сургаал ба Гэрээ 136-г хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Аврагч гэгээнтнүүдэд өрнөд рүү явах аялалдаа хэрхэн бэлдэж, цааш явахыг зааварласан.
Сургаал ба Гэрээ 136:1–11-ийг уншаад, Аврагч гэгээнтнүүдээс өрнөд рүү аялахдаа юу хийгээсэй гэж хүссэнийг олж мэд.
Мозая 18:8–10, Сургаал ба Гэрээ 20:77-г уншаад, баптисм болон ариун ёслол дээр байгуулсан бидний гэрээнүүдэд ижил төстэй тал байгаа эсэхийг олж мэд.
Сургаал ба Гэрээ 136:19–29-ийг уншаад, гэгээнтнүүдийг өрнөд рүү аялахад Аврагчийн өгсөн зарлигуудыг тэмдэглэ. Өөрт онцгой санагдсан цөөн зарлигийг сонго.
-
Та нарын сонгосон зарлигууд яагаад анхдагчийн хамтлагуудын хувьд дагаж мөрдөх нь чухал байсан бэ?
-
Тэрхүү ижил зарлигуудыг сахих нь бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Өнөө цаг үед тэдгээр зарлигийг сахиснаар Их Эзэн бидэнд ямар адислал өгч болох вэ?
16:20
-
Биднийг Их Эзэний зарлигуудыг дагахыг хичээх үед өгдөг Түүний адислалуудыг энэ анхдагчийн түүх хэрхэн харуулж байна вэ?
-
Өнөөгийн өсвөр насныханд Бурханы зарлигуудыг сахих гэрээ байгуулах үед энэ түүх хэрхэн тусалж болох вэ?
Анхдагчдын аяллын сургамж