Семинар
144-р хичээл—Сургаал ба Гэрээ 133:41–56: “Бурханаас доош буун ирэгч … энэ чинь хэн бэ?”


“144-р хичээл—Сургаал ба Гэрээ 133:41–56: ‘Бурханаас доош буун ирэгчэнэ чинь хэн бэ?,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 133:41–56,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

144-р хичээл: Сургаал ба Гэрээ 133–134

Сургаал ба Гэрээ 133:41–56

“Бурханаас доош буун ирэгч … энэ чинь хэн бэ?”

Аврагчийн эргэн ирэлт

Есүс Христийг эргэн ирэхэд итгэлтэй хүмүүс Түүний ирэлтэд бэлтгэгдсэн байх болно (Сургаал ба Гэрээ 133:56-г үзнэ үү). Сургаал ба Гэрээ 133 дахь Аврагчийн сургаалууд бидэнд Түүний тухай илүү ихийг судлахад болон Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусалж чадна. Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн онцлог чанар, зан байдлуудыг илүү сайн ойлгоход тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагчийн Хоёр дахь ирэлт

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг харуулсан зургийг үзүүлэх талаар бод. Суралцагчид мөн Түүний Хоёр дахь ирэлтийн тухай дуртай зургаа дүрслэх юм уу боломжтой бол харуулж болно.

Аврагчийн Хоёр дахь ирэлт ямархуу байхыг төсөөлж байхдаа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах мэдэгдлийг тунгаан бод.

15:32
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Бид энэ дэлхийд Аврагч буцан ирэх гайхамшигтай өдрийг харуулдан хүлээх үед итгэл маань өсдөг. Түүний ирэх тухай бодоход бодгаль минь баясдаг. Энэ нь гайхамшигтай байх болно! Хэр хэмжээ, сүр жавхлан, агуу их ба гоо үзэсгэлэн нь мөнх бус мэлмийн харж, мэдэрч байсан бүхнээс давах болно. (Нийл Л.Андэрсэн, “Таны хаанчлал ирэх болтугай,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112)

  • Ямар үг эсвэл үг хэллэг та нарт онцгой санагдсан бэ? Та нар Хоёр дахь ирэлтийг дүрслэхдээ өөр ямар нэмэлт үг ашиглах байсан бэ?

    Есүс Христ биднийг Өөрийнхөө Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд (Сургаал ба Гэрээ 133:10-ыг үзнэ үү) урьсныхаа дараа Өөрийн онцлог шинж, зан чанаруудын талаар илүү ихийг илчилсэн гэдгийг суралцагчдад тайлбарла. Тэрээр Өөрийг нь ирэх үед болон үүнд хүргэх үйл явдлуудын үеэр илрэх зүйлсийг хуваалцсан.

    Дараа нь та дараах асуултуудыг нэг нэгээр нь харуулж, суралцагчдыг хариултуудаа дотроо тунгаан бодоход урь.

  • Би Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар бодож байхдаа, болох үйл явдалд нь илүү их анхаарч байна уу эсвэл хэн дэлхий дээр эргэн ирж байгаа вэ гэдэгт илүү их анхаарч байна уу?

  • Хэрэв би Есүс Христийн эргэн ирэхтэй холбоотой үйл явдлуудаас илүү Түүнд илүү анхаарлаа төвлөрүүлбэл ямар өөрчлөлт гарч болох вэ?

Судалж байх хугацаандаа Есүс Христийн тухай болон Түүний Хоёр дахь ирэлтийн талаар илүү ихийг мэдэхийн тулд Ариун Сүнснээс удирдамж эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

Хоёр дахь ирэлтийн үед юу болох, хэн эргэн ирэх талаар илүү ихийг мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг дараах хүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ хуулж бичихэд урь. Суралцагчид хамтдаа ажиллах боломжтой бөгөөд хамтрагч бүр өөр өөр баганыг бөглөх юм. Хангалттай цаг гаргаж өгсний дараа хамтрагчид олж мэдсэн зүйлээ өөр хоорондоо хуваалцаж, нөгөө баганыг бөглөж болно.

Сургаал ба Гэрээ 133:42–53-ыг уншаад, олж мэдсэн зүйлээ тохирох баганад бич.

Хоёр дахь ирэлтийн үед юу тохиолдох вэ

Би Есүс Христийн талаар юу сурсан бэ

Хэрэв 43-р шүлэг дэх “аюумшигт зүйлүүдийг” гэсэн үгийн талаар асуух зүйл байвал аюумшигт гэдэг нь аймшигтай эсвэл ноцтой гэсэн утгатайг суралцагчдад тайлбарлаж өг. Хэрэв суралцагчдад 46–48-р шүлэг дэх Аврагчийн өмсгөлийн талаар асуух зүйл байвал ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны заасан дараах зүйлийг хуваалц: Хоёр дахь удаагаа ирэхдээ Есүс “нүх сүв бүрээс нь нэвчсэн цусны бэлгэдэл болох хааны улаан нөмрөгөө” өмсөх болно (“The Future of the Church: Preparing the World for the Savior’s Second Coming,” Ensign, Apr. 2020, 10).

Аврагчийн зан чанар

Суралцагчдыг хүснэгт дээрээ юу оруулснаа хамтрагчтайгаа хуваалцсаны дараа самбар дээр “Есүс Христ …” гэж бич. Дараах асуултыг тавиад, суралцагчдыг самбарт гарч ирэн, хариултаараа уг хэллэгийг нөхөж бичихэд урь.

сургалтын материалын шигтгээ зурагСудруудаас зааж байхдаа та Есүс Христэд төвлөр. Есүс Христэд төвлөрөх талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Есүс Христ дээр төвлөрөх номын “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа” сэдэвтэй сургалтыг үзнэ үү. “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, бэлгэ тэмдэг, зан чанар, шинжүүдийг тодорхойлоход туслах, эрж хайх асуултуудыг зохиох” ур чадвараар дадлага хий.

  • Та нар Есүс Христийн талаар өөрсдөд тань хамгийн утга учиртай ямар зүйлийг сурч мэдсэн бэ? Энэ нь та нарт яагаад утга учиртай вэ?

    Суралцагчид дараахтай адил үнэнүүдийг тодорхойлж болно. Үүнд:

    • Есүс Христ …

    • … бол шударга бас хүчтэй (44–45, 50–51-р шүлгүүдийг үзнэ үү).

    • … Өөрийг нь хүлээж байгаа хүмүүсийг шагнадаг (45-р шүлгийг үзнэ үү).

    • … аврах хүчирхэг нэгэн (47-р шүлгийг үзнэ үү).

    • … хайрын нинжин сэтгэл, нигүүлслийг харуулдаг (52-р шүлгийг үзнэ үү).

    • … бидний зовлон зүдгүүрийг ойлгодог (53-р шүлгийг үзнэ үү).

    • … бидний ачааг үүрч, биднийг тээж, биднийг хайрладаг учраас биднийг гэтэлгэдэг (53-р шүлгийг үзнэ үү).

    Та эдгээр үнэнийг заасан үг хэллэгүүдийг судар дээрээ тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.

  • Есүс Христийн эдгээр онцлог шинж, зан чанарыг ойлгох нь та нарын амьдралд ямар тустай вэ?

  • Христийн талаарх эдгээр тайлбар нь Түүний Хоёр дахь ирэлтийн талаарх та нарын бодолд хэрхэн нөлөөлж байна вэ?

Аврагчийн зан чанарын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад Аврагчийн талаар илүү ихийг ойлгоход тусална. Уг үйл ажиллагааг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах гурван алхмыг харуул.

Үйл ажиллагааг гүйцэтгэж эхлэхийнх нь өмнө та суралцагчдад гурван алхмын доор тайлбарласан шиг жишээг өгч болох юм.

  1. Сургаал ба Гэрээ 133-аас илүү их сурч мэдэхийг хүсэж байгаа Есүс Христийн нэг онцлог шинж эсвэл зан чанарыг сонго. Үүнийг хоосон цаасны дээд талд бич.

  2. Цаасан дээрээ Есүс Христийн энэ зан чанарыг ойлгосноор үр өгөөж хүртэх хэн нэгний тухай жишээг бич.

  3. Цаасан дээрээ тус зан чанарын тухай чиний ойлголтыг гүнзгийрүүлсэн Сүмийн удирдагчийн мэдэгдлийг эсвэл судрыг оруул. (Тусламж авах бол Судруудын удирдамж дээрээс тус онцлог шинжийг хайж ол эсвэл Gospel Library аппликэйшн дээрээс хай.)

Дараах шиг санаануудыг ашиглах бол энэ үйл ажиллагааны алхам бүрийг ангийнханд бүгдэд нь зориулж загварчлах талаар бодож үзээрэй.

  • Алхам 1: Самбарт шударга болон хүчтэй гэж бич эсвэл өмнөх үйл ажиллагаан дээр энэ хоёр үгийг бичсэн бол дугуйл.

  • Алхам 2: Дараах жишээг үзүүл. Зарим өсвөр насныханд яагаад Сэм шиг санагдаж болох талаар хуваалцахыг суралцагчдаас хүс. Есүсийг шударга, хүчтэй гэдгийг мэдэх нь ийм бодолтой хүмүүст хэрхэн найдвар төрүүлж болохыг асуу.

Сэм зөв гэсэн зүйлээ чадах чинээгээрээ хийхийг хичээдэг ч энэ дэлхий дээр ийм их ёсон бус байдал ноёрхож байхад хэцүү байдаг. Түүнд бараг л хилэнц ялж байгаа мэт санагдана. Тэрээр эргэн тойрон дахь хавчлага, уруу таталтаас залхаж байлаа.

Алхам 3: Самбар дээр 1 Нифай 22:15–17 гэж бич. Үүнийг уншаад, Есүс Христийн хүч чадал, шударга ёсны талаар Нифайн юу заасныг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа дараах асуултуудыг авч үзэн ярилцахыг тэднээс хүс.

  • Нифай Есүс Христийн талаар Сэмтэй адил санагдаж буй хэн нэгэнд тусалж чадах юуг заасан бэ?

    Сургаал ба Гэрээ 133-аас Есүс Христийн өөр нэг зан чанарыг сонгоход мөн үйл ажиллагааны 1–3-р алхмыг жижиг бүлгээр (эсвэл хүсвэл бие даан) гүйцэтгэхэд суралцагчдыг урь.

    Эхний гурван алхмыг гүйцэтгэх хангалттай хугацаа гаргаж өгсний дараа бүлгүүдэд цаасаа өөр бүлэгтэй солилцох заавар өг. Дараа нь доорх 4–6-р алхмыг үзүүл.

    1. Цаасан дээрх Христийн зан чанарыг болон жишээ, дурын судар эсвэл мэдэгдлийг унш.

    2. Бүлэгтэйгээ ярилцсаны дараа, Есүс Христийн энэ зан чанарыг ойлгох нь жишээн дээр гарч байгаа хүнд яагаад тусалж чадна гаж бодож байгаагаа бич.

    3. Энэ хүнд тусална гэж бодсон нэмэлт судар эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийг олоод, оруул.

Цаасаа авсан бүлэгтээ буцааж өгөөд, дээр нь юу нэмж бичсэнийг уншихад бүлгүүдийг урь. Бүлэг бүрээс нэг гишүүнийг энэ үйл ажиллагаанаас олж мэдсэн Есүс Христийн тухай ойлголтуудаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Таны амьдрал дахь Аврагчийн онцлог шинжүүд

Есүс Христийн талаар таны хувьд хамгийн утга учиртай санагддаг зан чанарыг хуваалц.

Өнөөдрийн судалсан зан байдлуудын талаар залбирч байгаад тунгаан бодож, судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулахад суралцагчдыг урь.

  • Өнөөдрийн судалсан Христийн зан байдлуудыг ойлгож мэдэх нь та нарыг одоогийн амьдралд тань хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

  • Та нар эдгээр зан чанарын тухай илүү ихийг мэдэхийн тулд юу хийж болох вэ?

Дуусахын өмнө, хуваалцах хүсэлтэй цөөн суралцагч Есүс Христийн тухай өөр мэдрэмжээ бичсэн зүйлийнхээ хамт хуваалцаж болно.