Семинар
140-р хичээл: Сургаал ба Гэрээ 131: Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ


“140-р хичээл—Сургаал ба Гэрээ 131: Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 131,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

140-р хичээл: Сургаал ба Гэрээ 129–132

Сургаал ба Гэрээ 131

Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ

Дөнгөж гэрлэсэн хос

Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлт нь Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд өгсөн төлөвлөгөөний нэгэн амин чухал хэсэг юм. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан эхнэр, нөхөр хоёрыг санваарын хүчээр лацдан холбогдож, гэрээндээ үнэнч байх үед тэдний гэрлэлт үхлээс ч цааш үргэлжлэх болно гэдгийг илчилсэн. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэрлэлтийг ойлгох

Дараах өгүүлбэрийг самбарт бичээд, энэ нь юу зааж байгаа талаар санаа бодлоо ярилцахад суралцагчдыг урь. Жишээлбэл: Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, дараагийн асуултуудыг авч үзэн ярилцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тунхагласан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Бидний цаг үеийн хамгийн агуу үүрэг даалгавруудын нэг бол … гэрлэлтийн жинхэнэ утга учир, зорилгыг ойлгоход хүмүүст туслах явдал юм. (David A. Bednar, “The Divine Pattern of Eternal Marriage,” Ensign, Sept. 2020, 41)

  • Та “гэрлэлтийн жинхэнэ утга учир, зорилго”-ыг хэрхэн тодорхойлох вэ?

  • Өнөөгийн хүмүүсийн гэрлэлтийн талаар буруу ойлгож явдаг ямар зарим жишээ байна вэ?

Суралцагчид зарим хүн өөрийгөө ганц бие байх нь дээр гэж үзэх эсвэл гэрлэлт эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хооронд байх шаардлагагүй гэх мэт буруу ойлголтыг хуваалцаж болно.

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ “Бурханд гэрлэлт яагаад чухал вэ?” гэсэн гарчиг бичихэд урь. Тэднийг энэ асуултад хэрхэн хариулахаа бичихэд урь. Тэднийг гэрлэлтийн талаар төрж буй мэдрэмж эсвэл асуултуудаа тунгаан бодоход урьж болно.

Хичээлийн туршид судлах тэмдэглэлдээ хариулт нэмж бичихэд тэднийг урамшуул. Тэднийг Бурханд гэрлэлт яагаад чухал талаар ойлгохыг даруухнаар эрэлхийлэх үед Ариун Сүнс тэдний гэрлэлтийн талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлж, асуулт, санаа зовоосон асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж чадна гэдгийг гэрчил.

Мөнхийн гэрлэлт

Сургаал ба Гэрээ 131 дээрх нөхцөл байдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг хуваалц эсвэл дүгнэж хэл.

1843 оны 5-р сард Иллинойн Рамуст байхдаа Иосеф Смит Бэнжамин, Мэлисса Жонсон хоёрт Их Эзэний хуулийн дагуу тэднийг гэрлүүлэх бодолтой байгаагаа хэлэв. Тэд аль хэдийн гэрлэсэн байсан тул Бэнжамин Мэлиссаг өөртэй нь үерхсэн тохиолдолд л дахин гэрлэх болно гэж хошигножээ. Гэвч Иосеф үнэнээсээ ярьж байв. Бошиглогч мөнхийн гэрлэлтийн сургаалыг тэдэнд зааж, дараа нь гэр бүлийн хосыг мөнхөд гэрлүүлж лацадсан. Виллиам Клэйтон тухайн үед Иосефын бичээчээр үйлчилж байсан ба одоо Сургаал ба Гэрээ 131-д байдаг түүний зааврыг цэдэглэн үлдээжээ (Revelations in Context [2016], 279–280 дээрх “Our Hearts Rejoiced to Hear Him Speak”-ыг үзнэ үү).

Дараах шүлгийг уншихад суралцагчдыг урихаас өмнө селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг ихэвчлэн мөнх амьдрал эсвэл өргөмжлөл гэж нэрлэдгийг мэдэх нь тэдэнд тустай байж болно. Өргөмжлөгдсөн хүмүүс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт мөнхөд амьдарч, Тэдэнтэй адил болно. “Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” гэдэг нь гэр бүлийн хосуудын ариун сүмд байгуулдаг, үүрд мөнхөд лацдагдах боломж олгодог гэрээ юм.

Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг уншаад, бошиглогч гэрлэлтийн тухай юу заасныг олж мэд.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 131:1–4 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдлын талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ?

    Боломжтой бол суралцагчдын үгийг ашиглан, дараахтай төстэй үнэнийг самбарт бич. Бурхантай адил болж, Түүнтэй селестиел хаант улсад дахин хамт амьдрахын тулд бид гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд нэгдэх ёстой. Эдгээр үнэнийг судлах тэмдэглэлдээ хариултынхаа жагсаалтад нэмж оруулахыг суралцагчдаас хүс.

  • Гэрлэлт биднийг Бурхантай илүү адил болоход хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

Бурханы төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдол

Бурханы төлөвлөгөөн дэх гэрлэлтийн ач холбогдлын талаар үргэлжлүүлэн судлахыг суралцагчдаас хүс. Тэд дараах үйл ажиллагааг ганцаарчлан эсвэл жижиг бүлгүүдээр гүйцэтгэж болно. Шаардлагатай бол суралцагчдын судалж болох Сүмийн удирдагчдын хэлсэн үг, нийтлэлийг хэвлэж өг. Сурсан зүйлээ судлах тэмдэглэл дээрээ тэмдэглэхэд суралцагчдыг урь.

Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон та ChurchofJesusChrist.org дээрх Сүнслэг өдөөлтийн блогт байгаа “Eternal Marriage, an Apostolic Perspective” (5:26) видеог үзүүлж болно.

5:26

“Бурханд гэрлэлт яагаад чухал вэ?” гэдэг асуултад нэмэлт хариулт олохын тулд дараах зөвлөмжүүдээс нэгийг эсвэл олныг сонго. Олж мэдсэн үнэнээ судлах тэмдэглэл дээрээ нэм.

  1. Судруудыг судал. Сургаал ба Гэрээ 49:15–17; 132:19-ийг судал. Topical Guide эсвэл Судруудын удирдамжаас “гэрлэлт” гэж хайгаад, судлах нэмэлт хэсгүүдийг ол.

  2. Сүмийн удирдагчдын сургаалуудыг судал. Gospel Library аппликэйшн эсвэл Ерөнхий чуулганы архивласан сэдвүүд хэсгээс “гэрлэлт” гэж хай.

  3. Гэр бүлийн гишүүн эсвэл итгэл даах насанд хүрсэн хүн рүү зурвас илгээж, “Бурханд гэрлэлт яагаад чухал вэ?” гэсэн асуултад хэрхэн хариулах талаар асуу.

Суралцагчдыг судалж дуусахад тэдний хүн нэг бүрийг Бурханд гэрлэлт яагаад чухал болох талаар сурсан нэг үнэнээ самбарт бичихэд урь. Тэд мөн энэ үнэнийг олохын тулд ашигласан эх сурвалжаа оруулж болно. Суралцагчдыг ангийнхныхаа бичсэн зүйлийг харж, судлах тэмдэглэлдээ нэмж болох үнэнийг олж тогтооход урь. Дараахтай адил асуултуудыг тавьж, суралцагчдын юу сурч мэдсэнийг ярилц.

  • Өмнө нь мэдээгүй байсан ямар зүйлийг та мэдэж авсан бэ?

  • Гэрлэлтийн тухай Бурханы хуультай зөрчилдөж буй дэлхий дээрх санаануудыг анзаарсан үед эдгээр сургаал танд хэрхэн туслах вэ?

  • Гэрлэлтийг Бурханы талаас харах нь гэрлэлтийн талаарх таны сэтгэгдэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Гэрлэлтийн тухай сургаалыг тайлбарла

Хэрэв та суралцагчдад сурсан зүйлээ дүгнэх нь тустай гэж үзвэл тэднийг хоёр хоёроор нь хуваарил. Тэднийг хамтрагчтайгаа дараах жишээ, асуултуудад хариулахад урь.

Та найзтайгаа ирээдүйн зорилгоо ярилцаж байна гэж төсөөл. Таныг гэрлэнэ гэж найдаж байгаагаа хэлэхэд найз чинь “Гэрлэлт яагаад чухал гэж?” хэмээн асуув.

  • Та өнөөдөр судалсан сургаалаа ашиглан, найздаа хэрхэн хариулах вэ?

Мөнхийн гэрлэлтийн адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд нь суралцагчдыг урамшуул. Тэд Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр Түүний тэдэнд өгөхийг хүсдэг адислалуудыг мэдрэх болно гэдгийг гэрчил.

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Судрын түлхүүр үг хэллэг бол “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.