Институт
4-р хичээлийн бэлтгэх материал: Илчлэлтийн сургаал


“4-р хичээлийн бэлтгэх материал: Илчлэлтийн сургаал,” Сэргээлтийн үндэс хичээлийн бэлтгэх материал (2019)

“4-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс хичээлийн бэлтгэх материал

4-р хичээлийн бэлтгэх материал

Илчлэлтийн сургаал

Залбирч буй охин

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах бошиглолын урилгыг тунгаан бод. “Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно. … Би та нараас илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117).

Энэ материалыг судлахдаа, илчлэлт хүлээн авах, ялган таних сүнслэг чадавхыг тань өсгөн нэмэгдүүлэхэд туслах үнэнүүдийг олж мэд.

1-р хэсэг

Бурхан надад хандан ярьж байгааг би хэрхэн мэдэх вэ?

Оливер Каудерийн зураг

1828–1829 оны өвөл 22 настай сургуулийн багш Оливер Каудери Нью-Йоркийн Палмира дахь Иосефын эцэг эхийн гэрт байхдаа бошиглогч Иосеф Смит болон алтан ялтаснуудын талаар олж мэджээ. Сонссон зүйл нь үнэн эсэхийг мэдэхийн тулд ганцаараа залбирсны дараа Оливер амар амгаланг мэдэрчээ. Тэрээр Пеннсильвани мужийн Хармони руу аялж, бошиглогчтой уулзав. Сэргээгдсэн сайн мэдээний тухай Иосефын хуваалцсан захиас үнэн гэдэгт итгэж, Оливер нь Мормоны Номыг орчуулахад Иосефын бичээчээр үйлчилсэн юм. Оливерыг орчуулгын ажилд тусалж эхэлснээс хойш удалгүй Оливерт удардамж заавар өгсөн мөн орчуулга хийхэд туслах хүслийг нь илэрхийлсэн илчлэлтүүдийг бошиглогч хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 6:14–15, 22–23 дахь Их Эзэний Оливерт хандан хэлсэн үгс нь Түүний бидэнтэй ярьдаг арга замын талаар илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 6:14–15, 22–23-ыг уншина уу.

Иосефыг энэ илчлэлтийг хүлээн авахад “Оливер ихэд гайхан, тэр даруй Иосефт өмнө нь хийсэн залбирал, хүлээн авсан тэнгэрлэг гэрчийнхээ талаар хэлэв. Бурханаас өөр хэн ч энэ тухай мэдэх боломжгүй” (Гэгээнтнүүд: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 62).

Оливерыг ялтасны хэсгээс орчуулахыг хүсэхэд Их Эзэн түүнд илчлэлт хүлээн авах тухай илүү ихийг заажээ.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 8:2–4-ийг уншина уу. Эдгээр шүлгийг судартаа тэмдэглэж ав.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт нь Их Эзэн Ариун Сүнсний хүчээр дамжуулан бидний оюун ухаан, зүрх сэтгэлд хэрхэн ярьдаг талаар ярихдаа, ярилцдаг нэгэн арга замыг ийн тайлбарлажээ.

Зүрх сэтгэлд ирэх мэдрэмж илүү ерөнхий мэдрэмж байдаг. Их Эзэн ихэвчлэн мэдрэмж төрүүлэх замаар эхэлдэг. Тэдгээр нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаснаар оюундаа илүү тодорхой зааврыг хүлээн авах хүмүүний чадавх хөгждөг. (Richard G. Scott, “Helping Others to Be Spiritually Led” [address to CES religious educators, Aug. 11, 1998, 4], ChurchofJesusChrist.org)

Далын ахлагч Крэйг С.Кристэнсэн мөн ийн заасан.

Бид бүгд хэдийгээр Ариун Сүнсийг мэдэрдэг ч түүнийг үргэлж таньдаггүй. Оюун ухаанд сүнслэг бодол санаанууд орж ирэхэд бид тэдгээрийг зүрх сэтгэлд маань орж ирэх сүнслэг мэдрэмжээр энэ нь үнэн гэдгийг мэддэг. (Крэйг С.Кристэнсэн “Бурханы өгүүлшгүй бэлэг,” Ensign, Nov. 2012, 14 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13)

Заримдаа бодол, мэдрэмж үнэхээр Бурханаас ирсэн болов уу гэж та гайхан бодож магадгүй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар нь Ариун Сүнс болон өөрийн бодол хоёрын ялгааг бид хэрхэн ялгаж салгаж болох талаар “Patterns of Light, Part 2: Discerning Light” (2:12) видео бичлэгт ярив.

2-р хэсэг

Би илчлэлтийн сүнсийг амьдралдаа урин авчрахын тулд юу хийж болох вэ?

Судар судалж буй хүү

Заримдаа хүссэн илчлэлт ирэхгүй байгаа мэт санагдах үед сэтгэлээр унах үе бий. Ийм зүйл тохиолдох үед ялтаснуудыг орчуулахад шаардлагатай илчлэлтээ хүлээн авахгүй байгаадаа бухимдахад нь Их Эзэний Оливер Каудерид өгсөн зааврыг авч үзэж болно (Гэгээнтнүүд, 1:62–64-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 9:7–8-д цэдэглэснээр, Их Эзэн Оливерт хэрхэн заасныг уншина уу.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Оливер Каудерид өгсөн Их Эзэний сургаалаас сурч болох зарчмыг ийн тайлбарлажээ.

Бид хийх зүйлдээ удирдамж хүсэн сүүдэрт залбирч сууснаас илүүтэй гадаа гарч, үйлдэх юм бол мөн чадах бүхнээ хийсэн үедээ Сүнсний өдөөлтүүдийг олж авах болно. …

Тэгээд бид чадах бүхнээ хийнэ. Дараа нь бид Их Эзэний илчлэлтийг хүлээнэ. Тэрбээр өөрийн цагийн хуваарьтай.

… Сүнсээр заалгуулах нь идэвхгүй зүйл биш юм. Ихэнх тохиолдолд биднийг аливаа асуудлыг оюун ухаандаа бодож боловсруулах хүртэл Их Эзэн бидэнтэй харилцдаггүй. Үүний дараа л бид баталгаа хүлээн авдаг. (Dallin H. Oaks, “In His Own Time, in His Own Way,” Ensign, Aug. 2013, 24, 26)

Та зохистой байдлаа болон үнэнч гэдгээ харуулсан үйлдлээрээ дамжуулан илчлэлт хүлээн авахад өөрийгөө бэлдсэн байсан ч Их Эзэний хариулт тэр даруй ирэхгүй байж болно.

Ахлагч Скотт ийн зөвлөсөн.

Та нар анхааралтай бэлтгэж, үнэн сэтгэлээсээ залбирч, хариулт ирэхийг хангалттай хугацаанд хүлээгээд ч хариулт авахгүй бол юу хийдэг вэ? Ийм зүйл тохиолдох үед та нар талархлаа илэрхийлж болно. Учир нь энэ бол Түүний та нарт итгэдгийн нотолгоо юм. Та нар зөв зохистой амьдарч, сонголтууд чинь Аврагчийн сургаалуудтай нийцэж байгаа үед итгэлээрээ үйлдэж, урагш алх. … Та нар зохистой амьдарч, итгэлээр үйлдсэн цагт, буруу шийдвэр гаргалаа ч Бурхан та нарыг сэрэмжлүүлэх мэдрэмжгүйгээр алдааг лавшруулахгүй. (Richard G. Scott, “Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Liahona, May 2007, 10)

шигтгээ зураг, ярианы бөмбөлөг

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодож, ярилцах

Яагаад Их Эзэн танаас илчлэлт эрэлхийлэх үйл явцынхаа хүрээнд асуудлыг оюун ухаандаа бодож боловсруулаасай хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Хэрэв боломжтой бол найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээсээ илчлэлт урин авчрахын тулд хийсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та тухайн хүнээс өмнө нь том шийдвэр гаргахад нь илчлэлт хэрхэн ирснийг асууж болох юм. Ангид сурч мэдсэнээ хуваалцахад бэлдэж ир.

3-р хэсэг

Илчлэлт ихэнхдээ хэрхэн ирдэг вэ?

Patterns of Light: Spirit of Revelation” (3:04) видео бичлэгийг үзнэ үү эсвэл ахлагч Бэднарын доорх мэдэгдлийг судална уу.

Зарим илчлэлтийг шууд, хүчтэй хүлээн авдаг бол зарим нь алгуур, үлэмж нарийн мэдрэмжээр танигддаг. …

Харанхуй өрөөнд гэрэл асаах нь Бурханаас ямар нэгэн захиасыг хурдан, бүрэн дүүрэн, нэг дор хүлээн авахтай адил юм. Бидний олонх нь илчлэлтийн энэ хэв маягийг чин сэтгэлийн залбирлын хариултаар эсвэл Бурханы хүссэн цагт Түүний тааллын дагуу бидэнд шаардлагатай удирдамж буюу хамгаалалтаар хангах үед мэдэрсэн. … Гэхдээ илчлэлтийн энэ хэв маяг тийм ч нийтлэг тохиолддоггүй.

Мандах нарны алгуур нэмэгдэх туяа нь Бурханаас “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгөгдөх захиастай адил юм. Ихэнх тохиолдолд илчлэлт бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг. … Илчлэлтийн энэ хэв маяг илүү элбэг тохиолддог. …

Гэрлийн талаарх өөр нэг нийтлэг туршлага нь “шугам дээр, мөрдөх зааврыг дагаж” илчлэлтийн хэв маягийн тухай нэмэлт үнэнийг олж мэдэхэд бидэнд тусалдаг. Заримдаа үүлэрхэг, манантай өглөө нар манддаг. Үүлтэй байгаа учраас нарны гэрлийг харахад хэцүү байдаг ба нар тэнгэрийн хаяанд яг хэзээ мандсан гэдгийг олж мэдэх боломжгүй байдаг хэдий ч шинэ өдрийг таньж мэдэх, ажил хэргээ явуулах хангалттай гэрэл байж л байдаг.

Үүнтэй адил арга замаар, бид хэрхэн эсвэл хэзээ хүлээн авснаа мэдэхгүйгээр олон удаа илчлэлт хүлээн авдаг. (Дэвид А.Бэднар “Илчлэлтийн Сүнс,Ensign, May 2011, 88–89 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 153–154)

шигтгээ зураг, тэмдэглэх

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодож, тэмдэглэх

Та удирдамж заавар, илчлэлт хүлээн авч байсан үеэ бод. Та илчлэлт хүлээн авсан өөрийн туршлага мөн өнөөдрийн хувиараа судалсан зүйлээсээ сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бод. Дараа нь эдгээр зарчим таны одоо байгаа асуултуудынхаа хариултыг эрэлхийлэх явцад хэрхэн нөлөөлж болох талаар тэмдэглэл дээрээ эсвэл доорх зайд бичихэд хэдэн минут зарцуул.