Институт
8-р хичээлийн бэлтгэх материал: Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт


“8-р хичээлийн бэлтгэх материал: Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт,” Сэргээлтийн үндэс хичээлийн бэлтгэх материал (2019)

“8-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс хичээлийн бэлтгэх материал

8-р хичээлийн бэлтгэх материал

Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт

Иосеф Смит цугларагсдын өмнө зогсож байгаа нь

Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүн байх нь таны хувьд ямар утга учиртай вэ? Энэ хичээлийг судлахдаа Их Эзэний Сүмд оролцох нь танд болон таны гэр бүлд мөн амьдралынхаа туршид танилцах бусад хүнд хэрхэн илүү их адислал авчрах талаар эргэцүүлж бод.

1-р хэсэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь бусад сүм болон шашнаас юугаараа өвөрмөц вэ?

1830 оны 4-р сарын 6-ны өдөр горхины дэргэд зогсоод, Иосеф Смит “ээж, аавыгаа сүмд баптисм хүртэхийг гэрчлэв. Үнэнийг эрэлхийлэн олон жилийн туршид өөр өөр замаар явсны эцэст тэд ийн итгэлээр нэгджээ. Аав нь уснаас гарч ирэхэд Иосеф гараас нь бариад, эрэг дээр гарч ирэхэд нь тусалж, тэврэн авав.

Тэр аавынхаа цээжинд нүүрээ наан, ‘Бурхан минь, би өөрийнхөө аавыг Есүс Христийн үнэн Сүмд баптисм хүртэхийг харлаа!’ хэмээн уйллаа.” (Гэгээнтнүүд: Хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 86)

Иосеф Смитийг Мормоны Номыг орчуулж, тэнгэр элчүүдээс санваарын эрх мэдлийг авсны дараа Их Эзэн түүнд “бошиглол ба илчлэлтийн Сүнсээр удирдаж … [Есүс Христийн] Сүмийг дэлхий дээр байгуулахыг тушаасан” (Joseph Smith, in History, circa June 1839–circa 1841 [draft 2], 29, josephsmithpapers.org). 1830 оны 4-р сарын 6-ны өдөр 60 орчим хүн “Бурханы хүсэл зориг хийгээд зарлигуудаар” “эдгээр эцсийн өдрүүдэд Христийн Сүм өндийн босохыг” гэрчлэх зорилгоор Нью-Йоркийн Фейетте дэх Петр Витмерийн гэрт цугларчээ (Сургаал ба Гэрээ 20:1).

Сүм зохион байгуулагдсан тэр өдөр гэгээнтнүүд Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг удирдагчаараа дэмжин баталж, ариун ёслолоос хүртэж, санваарын албанд эрчүүд томилогдохыг гэрчилж мөн өмнө нь баптисм хүртсэн хүмүүс Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, Сүмийн гишүүнээр батлуулахыг харав.

Энэ өдөр бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг ажиглажээ.

Бид Бурханы ач ивээлээр өөрсөд дээр нь ирсэн Ариун Сүнсний хүч болон адислалыг гэрчилж, мэдэрсний дараа эдүгээ “Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд” Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөндөө, тэрчлэн Түүний өгсөн зарлиг, илчлэлтүүдийн дагуу зохион байгуулагдсандаа баярлан, цуглаанаа өндөрлөв. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 157–158)

Их Эзэн Өөрийн Сүмийг дэлхий дээр дахин зохион байгуулах тодорхой өдрийг илчлэлтээр дамжуулан товлосон (Сургаал ба Гэрээ 20, удиртгал хэсгийг үзнэ үү) бөгөөд хожим нь Сүмийн дуудах нэрийг өгсөн.

шигтгээ зураг, судпах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 115:4–5-ыг уншина уу.

Сүм байгуулагдсанаас хойш жил хагасын дараа Их Эзэн Иосеф Смитэд болон бусад хүнд “Их Эзэн миний таалалд нийцдэг, бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм, энэ сүмийн суурийг тавих, мөн үүнийг тодорхой бус байдлаас хийгээд харанхуйгаас урагш гарган авчрах хүч өгөгдсөн ба хувь хүмүүст биш харин сүмд нийтэд нь ярьж байгаадаа баяртай байна” (Сургаал ба Гэрээ 1:30) хэмээн тунхаглажээ.

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн Сүмийн гишүүн байх нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

2-р хэсэг

Их Эзэн энэ сүмийг “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэж тунхагласан зарим шалтгаан юу вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийнхүү заасан.

(1) Сургаалын бүрэн байдал, (2) санваарын хүч, (3) Есүс Христийн гэрчлэл гэсэн энэ гурван хүчин зүйл нь Бурхан яагаад үүнийг дэлхий даяарх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм хэмээн тунхагласныг мөн бид Түүний үйлчлэгчдийн хувьд яагаад дэмжин батлах ёстойг тайлбарладаг. …

Урвалтаас маш их зүйл алдагдсан тул Их Эзэн сургаалынхаа бүрэн байдлыг сэргээх шаардлагатай байв. …

Есүс Христийн сургаал бүрэн утгаараа, биднийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд ямар болох ёстой шиг болгож чадах төлөвлөгөө билээ. …

Хоёр дахь бөгөөд амин чухал шинж чанар бол … санваарын эрх мэдэл юм. …

Санваарын хүчтэй болсны үр дүнд удирдагчид болон зохих эрх бүхий гишүүд … шаардлагатай санваарын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэй болсон юм. …

Бид яагаад цорын ганц, жинхэнэ Сүм болохын гурав дахь шалтгаан бол бидэнд Бурханы мөн чанар болон Түүнтэй харилцах бидний харилцааны тухай илчилсэн үнэнүүд байгаа тул бидэнд Есүс Христийн өвөрмөц гэрчлэл бий. Чухал ач холбогдол бүхий Бурханы мөн чанарт итгэх итгэл бишрэл нь ихэнх Христийн шашинтны урсгалуудын албан ёсны сургаалуудаас биднийг ялгаруулдаг. (Dallin H. Oaks, “The Only True and Living Church,” New Era, Aug. 2011, 3–5)

Залуу эмэгтэйд адислал өгч буй эрэгтэй

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг “Ариун Сүнсний ажлууд ба бэлгүүдийн учир энэ нь амьд Сүм” болохыг тайлбарласан (“Ариун Сүнсийг хүлээн авах нь,” Ensign, Nov. 2010, 97 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107).

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр ах мөн ийнхүү заажээ.

[Сургаал ба Гэрээ 1:30 дахь Их Эзэний тунхаглал нь] бусад сүмд үнэн юмс байхгүй гэсэн үг биш, учир нь тэдэнд зарим үнэн байдаг. Мөн энэ нь бусад сүм сайн зүйл хийдэггүй гэсэн үг биш, учир нь тэд олон сайн зүйл хийдэг. Гэхдээ энэ нь манай сүм бол энэ эрин үед илчлэгдсэн бүх үнэнийг болон өргөмжлөлд шаардлагатай ёслолуудыг мөн тэдгээр ёслолыг тэнгэрлэгээр батлан гүйцэтгэх Бурханы санваарыг агуулдаг цорын ганц сүм юм гэсэн үг юм. Энэ мэдэгдлийг батлах ямар нотолгоо бидэнд байгаа вэ? …

Хэрэв хэн нэгэн нь өнөөдөр Христийн сүмийг олохыг хүсвэл, зураг төсөлтэй нь нийцэх … тэрхүү Сүмийг оллоо гэхэд, тэрээр—Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг л олох болно. (Тэд Р.Каллистэр, ““Христийн сүмийн зураг төсөл гэж юу вэ?” [Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 1-р сарын 14]; ChurchofJesusChrist.org).

Есүс Христийн “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм”-ийн гишүүн байх нь бид бусдаас илүү дээр гэдэгт итгэдэг гэсэн үг биш юм. Гэхдээ бидний гишүүнчлэлд бусдыг хайрлах, тэднийг Христэд ирэн, Түүний сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахыг урих үүрэг хариуцлага ордог.

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Аврагчийн үнэн бөгөөд амьд сүм гэдгийг олж мэдэхэд ямар туршлага танд тусалсан бэ?

3-р хэсэг

Их Эзэний Сүмд явахгүйгээр, сүсэг бишрэлтэй эсвэл сүнслэг байж болно гэж боддог хүнтэй би юу хуваалцаж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон:

Өөрсдийгөө сүсэг бишрэлтэй эсвэл сүнслэг гэж боддог ч сүмийн үйл ажиллагаанд оролцох юм уу тэр ч бүү хэл ийм байгууллагын хэрэгцээг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байдаг. Тэдний хувьд шашны үйл нь цэвэр хувь хүний асуудал байдаг. Гэхдээ Сүм бидний сүнслэг байдлын цөм болох Есүс Христийн бүтээл билээ. …

… Есүс Христийн сайн мэдээг номлож, авралын ёслолуудыг гүйцэтгэх—өөрөөр хэлбэл, хүмүүсийг Христэд авчрах гэсэн эртний зорилго нь хэвээр үлдсэн юм. …

… Бурханы эцсийн зорилго бол бидний өсөлт хөгжил гэдгийг ойлгох нь чухал. Бид Түүний бидэнд өгч чадах бүхний “бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд” [Сургаал ба Гэрээ 93:13] үргэлжлүүлж байх нь Түүний хүсэл юм. Үүнээс хүртэхэд зүгээр л илүү сайн байх эсвэл сүнсний мэдрэмжийг мэдрэхээс илүү их зүйлийг шаарддаг. Үүнд: Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, ус болон Сүнсний баптисм хүртэх, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих зэрэг нь орно [2 Нифай 31:17–20-ийг үзнэ үү]. Хүмүүн үүнийг тусгаарлагдсан орчинд бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй учраас “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд” бие биенээ дэмжих гэгээнтнүүдийг бий болгох нь Их Эзэний сүмийг үүсгэх болсон гол шалтгаан юм [2 Нифай 31:17–20]. …

Хэрэв хүн бүх зам тэнгэр өөд хөтөлдөг эсвэл аврагдахад аливаа шаардлагыг хангах хэрэггүй гэдэгт итгэдэг бол тэрээр сайн мэдээг тунхаглах эсвэл амьд болон нас барагсдыг гэтэлгэх ёслолуудыг үйлдэн, гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг олж харахгүй. Гэхдээ бид зөвхөн мөнх бус амьдралын талаар бус, бас мөнх амьдралын талаар ярьж байгаа учраас үүнд сайн мэдээний зам, гэрээнүүд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Иймээс Аврагчид энэ бүхнийг Бурханы амьд хийгээд нас барсан бүх хүүхдэд хүргэх боломжтой сүм хэрэгтэй. (Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” Ensign, Nov. 2015, 108, 110 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102, 104)

Гэр бүлийнхэн байшингаас гарч ирж байгаа нь

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Бонни Л.Оскарсон эгч Сүмд оролцох нь бидэнд бусдад үйлчилж, тохинуулах боломж олгох замаар Аврагчтай илүү адилхан болоход тусалдаг болохыг заасан.

Бид ёслолуудад оролцон, сургаалаас суралцаж, сүнсээр өдөөгдөх гэж долоо хоног бүр Сүмийн цуглаанд очдог нь үнэн ч гэлээ, ийнхүү очдог өөр нэгэн шалтгаан нь гэвэл, бид тойргийн нэгэн гэр бүлийн хувьд мөн Аврагч Есүс Христийн шавийн хувьд нэг нэгнээ харж хандан, урамшуулан дэмжиж, үйлчилж, хүчирхэгжүүлэх арга замыг олох явдал юм. Бид зөвхөн Сүмийн өгдөг зүйлийг авагчид биш, харин өгөгч, хангагчид нь байх хэрэгтэй. …

Таны эргэн тойронд тусламж хэрэгтэй хэн нэгэн байгааг зааж өгч мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаараа тусалж болох талаар сүнслэг өдөөлт өгөхийг Тэнгэрлэг Эцэгээсээ хүсээрэй. Аврагч ихэнхдээ хүн тус бүрд нэг нэгээр нь үйлчилдэг байсан гэдгийг сана. (Бонни Л.Оскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” Ensign, Nov. 2017, 26 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Их Эзэний Сүмд идэвхтэй оролцох нь таныг Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болоход хэрхэн туслах вэ? Есүс Христийн Сүмд илүү бүрэн дүүрэн оролцохын тулд та юу хийж чадах вэ?