Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Бүх зүрхээрээ


11

Бүх зүрхээрээ

1. Бүдэрч унасан ч энэ замаараа

Үүрд алхана гэж эртнээс

Өөртөө би амласан тул

Шантарч замаасаа гарахгүй.

Тиймээс би бүхнээ зориулан,

Түүнтэй хамт алхах болно.Сул тал, дутагдал байсан ч Тэр

Намайг төсөөлснөөс илүү хайрлана

Би Түүнд итгэх болно

[Chorus]

Бүх зүрхээрээ

Түүнийг итгэлээрээ дагая,

Бүх зүрхээрээ

Оюун бас чадлаараа дагая

Айдсыг үргээж, найдвар өгдөг,

Зовлонг хөнгөлж, тайтгаруулдаг

Аврагчаа би хайрлаж, үйлчилнэ.

Бүх зүрхээрээ ээ.

Бүх зүрхээрээ. Мм.

2. Амьдрал намайг хаашаа ч залсан

Амьсгалах бүрдээ талархаж,

Агуу Түүнийг би магтана.

Туйлдсан бүхэн намайг хараад

Түүний өгсөн мөнхийн хайрыг

Зүрхэндээ мэдрэх болно.Явах замыг минь Тэр заасан

Зүх сэтгэлийг минь мэдэх учраас

Хаашаа ч явсан би Түүнийг дагана

[Chorus]

Бүх зүрхээрээ

Түүнийг итгэлээрээ дагая,

Бүх зүрхээрээ

Оюун бас чадлаараа дагая

Айдсыг үргээж, найдвар өгдөг

Зовлонг хөнгөлж, тайтгаруулдаг

Аврагчаа би хайрлаж, үйлчилнэ.

[Chorus]

Бүх зүрхээрээ

Түүнийг итгэлээрээ дагая,

Бүх зүрхээрээ

Оюун бас чадлаараа дагая

Айдсыг үргээж, найдвар өгдөг

Зовлонг хөнгөлж, тайтгаруулдаг

Аврагчаа би хайрлаж, үйлчилнэ.

Бүх зүрхээрээ ээ.

Бүх зүрхээрээ. Мм.

Words and music by Kimberly Knighton and Nik Day

Arranged by Gavin McMahan and Mitch Davis

Produced by Mitch Davis

Artist: 

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Энэ дууг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахын тулд хувилж болно. Хэвлэсэн хувь бүр дээр энэ мэдэгдлийг оруулсан байх ёстой.

Хэвлэх