Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Өгсөж, уруудахад


4

Өгсөж, уруудахад

1. Заримдаа би яг пуужин шиг

Зогсолтгүй дээшлэн, бүр дээшээ хөөрдөг.

Дэлхийг дээрээс нь тольдоход

Нарны туяанд тааваараа харагддаг.

Заримдаа би бул чулуу шиг

Хүрхрээ уруудан, бүр доошоо живдэг.

Харин Та надтай хэзээ ч хаана ч бай

Хамт л байдаг.

[Chorus]

Өгсөж, уруудах

Мөч бүхэнд минь

Та надад

Хайр энэрлээ

Харамгүй өгсөн болохоор

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

Өгсөж, уруудахад

Хайраа Та надад

Харамгүй өгсөн болохоор

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

Өгсөж, уруудахад

Хайраа Та надад

Харамгүй өгсөн болохоор

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

2. Өвлийн шөнө Та нэрээр минь дуудан,

Тамир өгч, намайг амьдруулсан.

Өр зүрхэнд гал дүрэлзэх мэт

Хайрыг тань мэдэрснээ би мартахгүй.

Шантрах үед Та найдвар өгсөн.

Төөрөх үед Та намайг аварсан.

Гарцгүй санагдах үед Та үргэлж

Дэргэд байдаг.

[Chorus]

Өгсөж, уруудах

Мөч бүхэнд минь

Та надад

Хайр энэрлээ

Харамгүй өгсөн болохоор

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

Өгсөж, уруудахад

Хайраа Та надад

Харамгүй өгсөн болохоор

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

Өгсөж, уруудахад

Хайраа Та надад

Харамгүй өгсөн болохоор

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

3. Өгсөж, уруудах үед минь

Та намайг хүчирхэгжүүлж, бүтэн болгодог.

Хэзээ ч ганцаараа биш гэдгээ би мэднэ.Өгсөж уруудах үед минь

Та намайг хүчирхэгжүүлж, бүтэн болгодог

Хэзээ ч ганцаараа биш гэдгээ би мэднэ.

Өгсөж уруудах үед миньЗалбирлыг минь сонсож, намайг авардаг.

Хэзээ ч ганцаараа биш гэдгээ би мэднэ.

[Chorus]

Өгсөж уруудах

Мөч бүхэнд минь Та

Хайраа харамгүй өгсөн.

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

Өгсөж, уруудах

Мөч бүхэнд минь Та

Хайраа харамгүй өгсөн.

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ.

Өгсөж уруудах

Мөч бүхэнд минь Та

Хайраа харамгүй өгсөн.

Хэзээ ч орхихгүйг тань би мэднэ

Words and music by Nik Day

Arranged by Mitch Davis

Produced by Mitch Davis

Artist: Есүй Дашдорж

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Энэ дууг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахын тулд хувилж болно. Хэвлэсэн хувь бүр дээр энэ мэдэгдлийг оруулсан байх ёстой.

Хэвлэх