Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Бүгдийг хийж чадна - Reimagined


7

Бүгдийг хийж чадна - Reimagined

1. Амьдралын их шуурга,

Алдаа оноо дунд

Аврагч минь ойр байгааг

Би мэдэрдэг.

Хөл хүрээгүй замд

Хөтлөн чиглүүлж,

Хүч тамираа барахад минь

Хайраар намайг анагааж,

Хэн болж чадахыг харуулдаг.

Тэр хамт байдгийг

Би мэднэ.

[Chorus]

Бүгдийг хийж чадна.

Эрчит давлагаа ирэхэд

Ивээл эрэн залбирвал

Энэрч аварна, Тэр.

Бүгдийг хийж чадна,

Аврагч дэргэд минь байхад.

Амжилт өөд тэмүүлэн хүрч,

Хүчийг олж чадна.

Христтэй хамт бүгдийг чадна.

Христтэй хамт бүгдийг чадна.

2. Тоймгүй уудам далайг

Туулах болно, би.

Тээнэгэлзэн соригдож,

Төөрөлдөх үедээ

Аминчлан залбирахад

Шуурга намдах болно.

Аврагч намайг хөтлөхийг

Би мэднэ.

[Chorus]

Бүгдийг хийж чадна.

Эрчит давлагаа ирэхэд

Ивээл эрэн залбирвал

Энэрч аварна, Тэр.

Бүгдийг хийж чадна,

Аврагч дэргэд минь байхад.

Амжилт өөд тэмүүлэн хүрч,

Хүчийг олж чадна.

Христтэй хамт бүгдийг чадна.

Христтэй хамт бүгдийг чадна.

3. Намайг шоронд хоригдвол гинжийг Тэр тасална.

Намайг булшинд ороход бул чулууг Тэр зайлуулна.

Айдастайгаа тулгарч, итгэлээр Түүнийг дагахад

Тэр хүч өгдөг.

[Chorus]

Бүгдийг хийж чадна.

Эрчит давлагаа ирэхэд

Ивээл эрэн залбирвал

Энэрч аварна, Тэр.

Бүгдийг хийж чадна,

Аврагч дэргэд минь байхад.

Амжилт өөд тэмүүлэн хүрч,

Хүчийг олж чадна.

Христтэй хамт бүгдийг чадна.

Христтэй хамт бүгдийг чадна.Би бүгдийг хийж чадна.

Христтэй хамт бүгдийг чадна.

Үг, аяыг Ник Дэй

Arranged by Mitch Davis and Nik Day

Produced by Mitch Davis

Artist: 

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. 

Энэ дууг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахын тулд хувилж болно. 

Хэвлэсэн хувь бүр дээр энэ мэдэгдлийг оруулсан байх ёстой.

Хэвлэх