Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Таныг сонгоё


10

Таныг сонгоё

1. Хөшин зогсож,

Хаашаа явж байснаа мартсан байлаа.

Хаалганы цаад талд юу тохиолдохыг

Харин би огт мэдэхгүй байлаа.

Ёроол руу живж,

Өнгөрсөн рүүгээ очихоос зүрхшээн,

Гундаж бүүдийхээс залхсандаа би

Гэрэл өөд тэмүүлсэн.

[Chorus]

Та миний

Залбирлын хариу.

Таныг сонгоё.

Үүрд Таных болъё.

Шуурга намжаагч их хүч,

Жавар хөөгч дулаан илч,

Намайг зөв тийш чиглүүлэгч.

Таныг сонгоё.

2. Айж чичирсэн ч

Айдастайгаа тулж, өөрчлөгдөнө би.

Хичээж байна би. Хана нурж байна.

Найдвар тод гэрэлтэж байна.

Хий хүсэж суухгүй, чимээгүй эсэргүүцэхгүй,

Хайрыг тань би хүлээн авна.

Өмнө нь очиж үзээгүй газруудад би очоод

Өөрийг тань байгааг мэдсэн.

[Chorus]

Та миний

Залбирлын хариу.

Таныг сонгоё.

Үүрд Таных болъё.

Шуурга намжаагч их хүч,

Жавар хөөгч дулаан илч,

Намайг зөв тийш чиглүүлэгч.

Таныг сонгоё. Ммм.

[Chorus]

Та миний

Залбирлын хариу.

Таныг сонгоё.

Үүрд Таных болъё.

Шуурга намжаагч их хүч,

Жавар хөөгч дулаан илч,

Намайг зөв тийш чиглүүлэгч.

Таныг сонгоё.

Words and music by Alyson Day and Nik Day

Arranged by Mitch Davis

Produced by Mitch Davis

Artist: Есүй Дашдорж

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Энэ дууг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахын тулд хувилж болно. Хэвлэсэн хувь бүр дээр энэ мэдэгдлийг оруулсан байх ёстой.

Хэвлэх