Өсвөр үеийнхэнд зориулсан дуу хөгжим
Чулуу мод шидэхэд


9

Чулуу мод шидэхэд

1. Бишгүй удаан сэрүүн хэвтлээ.

Бодлогогүй үйлдсэн бүх алдаагаа

Бодон хэвтэхэд хэт оройтжээ.

Алдаа бүхнийг минь тэд ажиглавч

Амьхандаа би нуухыг хичээж байв.

Би өөрөөрөө байхгүй уджээ.

Байгаагаар минь хайрлана гэдэгт найдаж байна.

Буруу зөвтэй энэ амьдралд зууран барих

Бурхан Та хэрэгтэй.

[Chorus]

Чулуу, мод над руу шидэхэд би

Чамгүй их ганцаардах юм даа.

Хэрхэн амьдрахыг Таны адилаар

Хөтлөн чиглүүлэх хүн хэрэгтэй.

Халширсан үед минь найдвар төрүүлж,

Хайрладаг гэдгийг тань би мэдэж байна.

Харин над руу чулуу, мод шидэхэд

Харгуйг гийгүүлж,

Зүрхийг эдгээнэ, Та.

Хэзээ ч Та намайг орхихгүй.

2. Яс минь хугарч, бие минь гэмтсэн ч

Ялан гарахад маань Та тусална.

Өвчнийг эдгээгч нь зөвхөн Та.

Орь ганцаараа энд үлдсэн намайг

Орхиж хэзээ ч явахгүй гэдгийг

Одоо л би ойлгож ухаарлаа.Багагүй хугацаанд Тандаа хандсангүй.

Байгаагаар минь хайрлана гэдэгт найдаж байна.

Буруу зөвтэй энэ амьдралд зууран барих

Бурхан Та хэрэгтэй.

[Chorus]

Чулуу, мод над руу шидэхэд би

Чамгүй их ганцаардах юм даа.

Хэрхэн амьдрахыг Таны адилаар

Хөтлөн чиглүүлэх хүн хэрэгтэй.

Халширсан үед минь найдвар төрүүлж,

Хайрладаг гэдгийг тань би мэдэж байна.

Хорсолт хүмүүс чулуу, мод шидэхэд

Харгуйг гийгүүлж,

Зүрхийг эдгээнэ, Та.

3. Намайг зөвхөн Та сайн мэднэ.

Тал бүрээс нь харж чадна.

Надад хайртайг тань би мэднэ.

Тиймээс би сөхрөн суугаад,

Тандаа хандан залбирлаа.

[Chorus]

Чулуу, мод над руу шидэхэд би

Чамгүй их ганцаардах юм даа.

Хэрхэн амьдрахыг Таны адилаар

Хөтлөн чиглүүлэх хүн хэрэгтэй.

Халширсан үед минь найдвар төрүүлж,

Хайрладаг гэдгийг тань би мэдэж байна.

Харин над руу чулуу, мод шидэхэд

Харгуйг гийгүүлж,

Зүрхийг эдгээнэ, Та.

Words by Nik Day and Rob Michelson

Music by Jordan Turner, Nik Day, and Rob Michelson

Arranged by Jordan Turner, Mitch Davis, and Rob Michelson

Produced by Mitch Davis

Artist: Мөнх-Эрдэнэ

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Энэ дууг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахын тулд хувилж болно. Хэвлэсэн хувь бүр дээр энэ мэдэгдлийг оруулсан байх ёстой.

Хэвлэх