“Сайн мэдээг илүү сайн судал,” Миний гэрээний зам (2020)
“Сайн мэдээг илүү сайн судал,” Миний гэрээний зам
Сайн мэдээг илүү сайн судал
Хувиараа болон гэр бүлийнхэнтэйгээ (боломжтой бол) байнга залбирч, судруудаас судлах нь чухал юм. Ингэснээр та өдөр тутмын амьдралдаа Сүнсийг мэдэрч, удирдамжийг олж авах болно.
-
Өдөр бүр судраас суралцаж, залбирснаар Аврагчид илүү ойр дотно болох талаар суралц. Дараах материалыг ашиглах талаар бодож үзнэ үү. Үүнд:
-
Ирээд, Намайг дага—Гэрт болон сүмд зориулав. Энэ эх сурвалж нь таны өдөр тутмын судар судлах удирдамж болж чадна.
-
“Байнга залбир”, “Судруудыг судал” Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023), 81–82.
-
-
Хэрэв танд байхгүй бол Gospel Library аппликэйшныг татаж ав. Эсвэл ChurchofJesusChrist.org руу орж яриа, нийтлэл, видео болон бусад зүйлсийг олоорой. Хэрэв та Андройд төхөөрөмж ашигладаг бол уг аппликэйшныг Google Play store-оос татаж авах боломжтой. Хэрэв та iOS төхөөрөмж ашигладаг бол уг аппликэйшныг Apple App Store-оос татаж авах боломжтой.
-
Сүмийн сэтгүүлүүд Аврагчийн Сүмийн гишүүний хувьд Түүнийг дагахад тань туслах болно.
-
Насанд хүрэгчдийн Лиахона, өсвөр үеийнхний Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, хүүхдүүдийн Найз гэсэн Сүмийн гурван сэтгүүл бий. Та эдгээрийг Gospel Library “Сэтгүүлүүд” хэсгээс үнэ төлбөргүйгээр цахим хэлбэрээр үзэж болно. Хэрэв та шинэ гишүүн бөгөөд хэвлэсэн хувийг илүүд үздэг бол бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө холбоо барьж нэг жил үнэгүй захиална уу.
-
-
Хэрэв та 18-30 насны залуу насанд хүрэгч бол институтийн тухай ChurchofJesusChrist.org дээрх “Институтийн зорилго”-ыг уншиж, Gospel Library дахь Насанд хүрэгчид хэсгийн талаар суралц.
-
Өдөр бүр судар судлах, ялангуяа Мормоны Номоос судлах мөн залбирах шийдвэр гарга (Үйлс 17:11-ийг үзнэ үү).