Шинэ гишүүдийг хүчирхэгжүүлэх
Тойргийнхоо гишүүдтэй нөхөрлө


“Тойргийнхоо гишүүдтэй нөхөрлө,” Миний гэрээний зам (2020)

“Тойргийнхоо гишүүдтэй нөхөрлө,” Миний гэрээний зам

Зураг
Хамтдаа инээлдэж буй эмэгтэйчүүд

Тойргийнхоо гишүүдтэй нөхөрлө

Та нар гэгээнтнүүдийн цуглаанд нэгдэхдээ та нар цаашид “гаднынхан болон ирмэл хүн бус, харин нутгийн иргэд” (Ефес 2:19) хэмээн төлөөлөгч Паул заасан.

Сүмийн гишүүдийн цуглаан бүр та нарын нөхөрлөл, дэмжлэг хүлээн авах хамаатан садантай адил юм. Зарим гишүүнтэй нөхөрлөх цаг гарга!

  • Хэрэв та зөөврийн төхөөрөмжтэй бол Member Tools аппликэйшныг татаж аваарай. Хэрэв та Андройд төхөөрөмж ашигладаг бол уг аппликэйшныг Google Play store-оос татаж авах боломжтой. Хэрэв та iOS төхөөрөмж ашигладаг бол уг аппликэйшныг Apple App Store-оос татаж авах боломжтой. Member Tools аппликэйшныг татаж авсныхаа дараа Сүмийн аккаунтаараа нэвтэрч орно уу. Та уг аппликэйшнаас тойргийнхоо хүмүүстэй холбоо барих мэдээллийг хайж олох боломжтой.

  • Member Tools аппликэйшнаас аккаунтаа хайж олоод, холбоо барих мэдээллээ шинэчилж, өөрийн зургийг нэм. Гэрээний замын хөгжил дэвшил дээрх агуулгыг хянаж мөн шинэчлэхэд анхаарна уу.

  • Удирдагчидтайгаа (бишоп, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид) болон ангийн эсвэл чуулгынхаа гишүүдтэй илүү сайн танилц. Тэдэнтэй удахгүй болох үйл ажиллагаа, ирээдүйн хичээл, үйлчлэх боломжуудын талаар ярилц.

Хэвлэх