“Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь,” Миний гэрээний зам (2020)
“Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь,” Миний гэрээний зам
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахь
Та нар ням гараг бүр Бурханд хайртайгаа тэр өдөр хийдэг зүйлээрээ харуулах боломжтой. Та нар сүмд очиж, ариун ёслолоос хүртэж, бусдад үйлчилснээр энэхүү хайраа харуулдаг. Та нар ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийн золиослолыг санаж, баптисм дээр хийсэн ариун гэрээнүүдээ шинэчилдэг.
-
Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх, гэрчлэлээ хуваалцах, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаар суралц. Дараах материалыг ашиглах талаар бодож үзнэ үү. Үүнд:
-
3 Нифай 18:1–12 (мөн Матай 26:26–28; Марк 14:22–25; Лук 22:19–20; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү).
-
Topics and Questions, “Testimony,” topics.ChurchofJesusChrist.org.
-
Сүмд суралцах ба үйлчлэх товхимлын “Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэл” (2016 оны товхимол), 5–9.
-
-
Гэрчлэлээ хуваалцах нь гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд тань тусалдаг! Удахгүй болох гэрчлэлийн цуглаанаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.