“Хишгээ хүлээн ав,” Миний гэрээний зам (2020)
“Хишгээ хүлээн ав,” Миний гэрээний зам
Хишгээ хүлээн ав
Хэрэв та насанд хүрсэн, гишүүн болоод нэг жил болж байгаа бол танд ариун сүмийн нэмэлт ёслолуудад оролцох боломж олгох ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авч болно. Ариун сүмд та хишиг хэмээх ёслолыг хүлээн авах болно. Хишиг хүртэх ёслолд та Есүс Христийн сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ ариун нандин гэрээнүүд байгуулахад уригдах болно. Эдгээр гэрээг сахих нь амьдралд тань илүү агуу их баяр баясгалан, тэнгэрлэг хүчийг авчрах болно. Та хишиг хүртсэнийхээ дараа энэ ёслолыг өвөг дээдсийнхээ төлөө төлөөлөн гүйцэтгэж болно.
-
Ариун сүмийн ач холбогдлын болон хишгийн талаар суралц. Дараах материалыг ашиглах талаар бодож үзнэ үү. Үүнд:
-
“About the Temple Endowment,” temples.ChurchofJesusChrist.org.
-
Гэр бүл ба ариун сүм товхимлын “Манай гэр бүл Бурхантай хамт амьдрахын тулд хэрхэн тийшээ буцаж очиж болох вэ?,” “Ариун сүмийн зорилго юу вэ?,” “Ариун сүмийн хишиг гэж юу вэ?”, 2–5, 9–10, 21.
-
“Prepare for the House of the Lord,” temples.ChurchofJesusChrist.org.
-
-
Баптисмынхаа нэг жилийн ойгоор ариун сүмийн бэлтгэлийн хичээлд сууж эхэл. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахын тулд бишоптой ярилцлага хий.
-
Хишгээ хүлээн авах өдрөө ариун сүмтэй товло.