“Төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хүлээн ав,” Миний гэрээний зам (2020)
“Төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хүлээн ав,” Миний гэрээний зам
Төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хүлээн ав
Та нар ариун сүмд өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртсэнээр Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад тэдэнд тусална. Ариун сүмд орохын тулд танд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хэрэгтэй болох бөгөөд үүнийг та бишоптой уулзан авч болно.
-
Ариун сүмийн болон ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхын ач холбогдлын талаар суралц. Дараах материалыг ашиглах талаар бодож үзнэ үү. Үүнд:
-
“About Proxy Baptism and Confirmation,” temples.ChurchofJesusChrist.org.
-
Гэр бүл ба ариун сүм товхимлын “Ариун сүмийн зорилго юу вэ?”, “Нас барсан өвөг дээдсийн төлөөх баптисм гэж юу вэ?”, 9–10, 12.
-
“Temple Open Houses and Dedications,” temples.ChurchofJesusChrist.org.
-
“Why Latter-day Saints Build Temples,” temples.ChurchofJesusChrist.org.
-
-
Бишоп эсвэл түүний гүйцэтгэх нарийн бичигтэй ярьж, нас барагсдыг төлөөлөн гүйцэтгэх баптисм ба гишүүний баталгаанд зориулсан ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хүлээн авах ярилцлага хий. Ярилцлага дээр таныг баптисм хүртэхээс өмнө асууж байсантай төстэй асуултуудыг танаас асуух болно. Та ариун сүмийн ойролцоо амьдардаггүй байлаа ч зөвшөөрлийн бичигтэй байх нь ариун сүмд орох цагт бэлтгэхэд тань тусална. Эдгээр асуултын талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноос мэдэж ав (“Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 138–139-ийг үзнэ үү).
-
Боломжтой бол нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хийхээр ариун сүмд очих өдөр товло.