1 Коринт 12
Сүнслэг бэлгүүд
Паул Христ дотор нэгдэх хэрэгцээ шаардлагаа олж мэдэхэд нь туслах үүднээс Коринтын гэгээнтнүүдэд захиа бичжээ. Тэрээр хэрэв бүх гишүүн Их Эзэнээс хүлээн авсан сүнслэг бэлгээ танин мэдэж, ашиглаж чадвал бие махбодын олон хэсэг нэгдмэл байдлаар хамтран ажилладаг шиг байж болно гэж заажээ. Энэ хичээл нь Их Эзэний бусдыг адисалж, Өөрийн Сүмийг хүчирхэгжүүлэхийн төлөө танд өгсөн сүнслэг бэлгүүдийг таньж мэдэхэд тань туслах зорилготой.
Бэлгүүд хүлээн авах
-
Та утга учиртай ямар бэлэг хүлээн авсан бэ?
-
Энэ бэлэг нь таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Энэ нь танд юу хийх боломжийг олгосон бэ?
-
Танд уг бэлгийг өгсөн хүний талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Та 1 Коринт 12-ыг судлахдаа Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд өгдөг сүнслэг бэлгүүдийн талаар судлах болно. Тэр яагаад эдгээр бэлгийг өгдөг талаар олж мэдээд, танд өгсөн бэлгийг тодорхойлоход туслах урам зоригийг Ариун Сүнснээс эрэлхийл.
Их Эзэн бидэнд сүнслэг бэлгүүд өгдөг
“Сүнслэг бэлгүүд нь Бурханы Өөрийн хүүхдүүдэд Ариун Сүнсний хүчээр дамжуулан өгдөг адислал эсвэл чадварууд юм” (Gospel Topics, “Spiritual Gifts,” topics.ChurchofJesusChrist.org).
1 Коринт 12:3–11-ийг унших замаар сүнслэг бэлгүүдийн талаар олж мэд. (11-р шүлэг дэх “тус тусад нь” гэдэг үг нь “ганцаарчлан” эсвэл “нэг нэгээр нь” гэсэн утгатай болохыг анхаарна уу.)
-
Эдгээр шүлэгт жагсаасан зарим сүнслэг бэлэг юу вэ?
Олон төрлийн сүнслэг бэлэг байдаг. Бусдынх нь талаар судлахын тулд Моронай 10:8–18; Сургаал ба Гэрээ 46:11–26; Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Марвин Ж.Эштоны (1915–1994) дараах мэдэгдлийг унш.
Маш чухал боловч төдийлөн ил харагддаггүй зарим бэлгийн талаар ярилцъя: асуух бэлэг; сонсох бэлэг; намуун, зөөлхөн дуу хоолойг анхааран сонсож, ашиглах бэлэг; уйлах чадвартай байх бэлэг; зөрчил сөргөлдөөнөөс зайлсхийх бэлэг; … зөв шударга зүйлсийг эрэлхийлэх бэлэг; бусдыг шүүхгүй байх бэлэг; Бурханаас удирдамж хүсэх бэлэг; … бусдад анхаарал халамж тавих бэлэг; тунгаан бодох чадвартай байх бэлэг; залбирал хэлэх бэлэг; хүчирхэг гэрчлэл үлдээх бэлэг; Ариун Сүнсийг хүлээн авах бэлэг.
(Marvin J. Ashton, “There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20)
-
Их Эзэн эдгээр сүнслэг бэлгээр хэнийг адисалдаг вэ?
-
Энэ нь Их Эзэний талаар ойлгоход танд яаж тусалж байна вэ?
Таны ойлгож болох нэг үнэн бол Их Эзэн Өөрийн Сүмийн гишүүн тус бүрд бусдыг адислах дор хаяж нэг сүнслэг бэлгийг өгдөг.
Их Эзэн таныг адисалсан гэж бодож байгаа сүнслэг бэлгүүдээ эргэцүүлэн бод. Хэрэв сүнслэг бэлгүүдээ таньж мэдэхэд танд бэрхшээл тулгарвал эцэг эхээсээ эсвэл удирдагчаасаа асуух талаар бодож үз. Патриархын адислал тань мөн таны зарим сүнслэг бэлгийг илчилж болох юм.
Их Эзэн биднийг бие биеэ адислаасай хэмээн хүсдэг
1 Коринт 12:14–20-ийг уншаад, бидний хүн нэг бүрийн оруулдаг хувь нэмрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд туслахын тулд Паулын ашигласан харьцуулалтыг олж мэд.
-
Судрын энэ хэсэгт Паул Сүмийг юутай харьцуулж байна вэ? Энэ харьцуулалт нь сүнслэг бэлгийн тухай танд юу зааж байна вэ?
-
Та бусдын сүнслэг бэлгийн ачаар хэрхэн адислагдаж байсан бэ?
Таны хүлээн авсан сүнслэг бэлгүүд хэрхэн таныг адисалсныг мөн та гэр бүлийнхэн, тойрог, салбарынхан болон бусад хүнийг адислахад тэдгээрийг хэрхэн ашигласан талаар тунгаан бод. Та судлах тэмдэглэлдээ бэлгүүдийнхээ талаар Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа сэтгэгдлээ тэмдэглэж болно.
Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?
Би бусдад үйлчлэхийн тулд сүнслэг бэлгүүдээ хэрхэн ашиглаж болох вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф бид хэрхэн Есүс Христийн үлгэр жишээг дагаж болох талаар ийн хуваалцсан.
Аврагчийн тухай бодохдоо би заримдаа Тэр биднийг тайтгаруулж, эдгээж, адисалж мөн хайрлахаар гараа урагш сунгаж байгаагаар төсөөлдөг. Тэр хэзээ ч хэн нэгнийг дорд үзэж байгаагүй бөгөөд даруу төлөв хүмүүсийг хайрлан, тэдний дунд амьдарч, тэдэнд үйлчлэн, итгэл найдвар ба авралыг санал болгосон юм.
Мөнх бус амьдралынхаа хугацаанд Тэрээр тийн үйлдэж байсан юм. Хэрэв Тэр өнөөдөр бидний дунд амьдарч байсан бол энэ бүхнийг үйлдэх байсан бөгөөд бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, Түүний шавь нарын хувьд ийн үйлдэх учиртай. …
Бид Түүний төгс жишээг даган амьдарснаар бидний гар Түүний гар, бидний нүд Түүний мэлмий, бидний зүрх сэтгэл Түүний зүрх сэтгэл болж чадна.
(Дийтр Ф.Угдорф, “Та нар миний гар,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан:
Би чухал сүнслэг бэлэг хүлээн авч чадахгүй байгаа мэт санагдвал яах ёстой вэ?
ChurchofJesusChrist.org
Далын ахлагч Бага Жон К.Пингри сүнслэг бэлэг авсныгаа үл анзаарсан болохоо олж мэдсэн нэгэн эгчийн жишээг хуваалцсан.
Урам нь хугарсан залуу эмэгтэй нэгэн өдөр “Их Эзэн минь, хувь хүнийхээ хувьд миний үзүүлэх үйлчлэл юу вэ?” гэж асуужээ. Бурхан хариуд нь “Бусдад анхаарал хандуул” гэв. Харин энэ нь сүнслэг бэлэг байсан юм! Түүнээс хойш тэр эмэгтэй байнга мартагддаг байсан хүмүүст анхаарлаа хандуулах болсон бөгөөд Бурхан түүгээр дамжуулан ажиллаж, олон хүнийг адисалсан. Зарим сүнслэг бэлэг маань биднийг дэлхийн жишгээр нэр алдартай болгодоггүй ч тэдгээр нь Бурханд болон Түүний ажилд нэн чухал билээ.
(Бага Жон К.Пингри, “Чамд зориулсан ажил Надад буй,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)
Сүмийн үүрэг даалгаврыг хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байна гэж бодогдох үед би юу хийх ёстой вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.
Өөрийн тань дуудлага болон хариуцлагыг танаас илүү сайн хийж чадах чадварлаг, илүү туршлагатай бусад хүн байгаа хэмээн та бодож болох юм. Гэвч энэ үүрэгт ажлыг Их Эзэн танд ямар нэгэн шалтгаанаар өгсөн юм. Та л тэдэнд хүрч, зүрх сэтгэлд нь нөлөөлж чадах хүн нь байх ч юм уу. Танаас өөр хэн ч үүнийг таны хийдэг арга замаар хийж чадахгүй байж мэднэ.
(Дийтр Ф.Угдорф, “Зогсож байгаа газраасаа өргө,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 68)