Семинар
1 Коринт 11


1 Коринт 11

Эрэгтэй, эмэгтэй хүний өвөрмөц бөгөөд тэнгэрлэг үүргүүд

Хэдэн залуу эрэгтэй, эмэгтэйчүүд гар гараасаа хөтлөлцөн тойрч зогсоод бие биеэ дэмжин урамшуулж инээмсэглэж байна.

Паул Коринтын гэгээнтнүүдэд удирдамж заавар, тусламж дэмжлэг үргэлжлүүлэн өгөхдөө эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэнийг дагахдаа хамтран ажиллаж, нэг нэгийгээ дэмжих ёстой гэж заасан. Энэ хичээлийн зорилго бол яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хамгийн эрхэм дээд адислалыг хүртэхийн тулд бие биедээ хэрэгтэй болохыг илүү сайн ойлгоход танд туслах зорилготой.

Эрэгтэй, эмэгтэй хүний үүргүүд

Хос хоёр өглөөний дасгалдаа залгаа дугуй унаж байна.

Та залгаа дугуйн багийн энэхүү зургийг харахдаа дараах асуултуудыг бодож үз.

  • Энэ багт амжилтад хүрэхэд нь ямар ямар чадвар эсвэл ур чадвар хэрэгтэй вэ?

  • Хувь хүмүүсийн хоорондын ялгаа хэрхэн тэдний түншлэлийг бэхжүүлж, илүү нэгдмэл болоход нь тусалж болох вэ?

1 Коринт 11-ийг судлахдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн өөр өөрийн тэнгэрлэгээр томилогдсон үүрэг хариуцлагыг биелүүлж, мөнх амьдралын болзлыг хангахын төлөө эрх тэгш хамтрагчийн хувиар хамтдаа зөв шударгаар ажиллаж болох талаар тунгаан бод.

1 Коринт 11:1–16-д Паул тухайн цаг үеийн коринтчуудын нийгмийн харилцаанд дагаж мөрддөг байсан ёс заншил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэнгэрлэг үүрэг хариуцлагын талаарх Их Эзэний үзэл бодолтой нийцэхгүй байсныг авч үзсэн. Эдгээр ёс заншлыг Паулын зааж байсан үнэнүүдтэй холихгүй байх нь чухал.

Их Эзэн төлөөлөгч Паулаар дамжуулан 1 Коринт 11:11–12-т эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэнгэрлэг үүрэг хариуцлагын талаарх мөнхийн үнэнийг илчилжээ.

1 Коринт 11:11–12-ыг уншаад, Бурхан, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаар сурч болох үнэнүүдийг ол.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэнтэй бүрэн түншлэлд оршдог

Бид 1 Коринт 11:11-ээс Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амин чухал болохыг мэдэж авдаг.

төгс эзэмших сургаалын дүрс1 Коринт 11:11 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно. Та төгс эзэмших сургаалын энэ хэсгийг дараагийн хичээлээр ашиглан дадлага хийх болно.

Гэр бүлийн тунхаг, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийн дараах мэдэгдлийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэдэг амин чухал үүргийг олж мэд.

Гэр бүлийн тунхгаас бид дараахыг уншиж болно.

Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт ба гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр, гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зэрэг зарчмуудыг баримтлан амьдарна. Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан:

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын 2004 онд авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Тэнгэрлэг Эцэгийн маань санваараар адислагдсан агуу төлөвлөгөөнд санваарыг ашиглах онцгой үүрэг хариуцлага эрчүүдэд өгөгдсөн ч тэд өөрсдөө санваар биш юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үүрэгтэй боловч адил үнэ цэнтэй байдаг. Эмэгтэй хүн эр хүнгүйгээр үр хүүхэдтэй болж чадахгүйтэй адил эрэгтэйчүүд эмэгтэй хүнгүйгээр мөнхийн гэр бүлтэй болоход санваарын хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Мөнхийн төлөвт авч үзэхэд хүүхэд төрүүлэх хүч болон санваарын хүчийг эхнэр нөхөр хоёр хуваалцдаг.

(М.Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан:

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын 2020 онд авхуулсан албан ёсны хөрөг.

Эрэгтэй, эмэгтэй хүний сүнсний болон бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны өвөрмөц нэгдэл нь аз жаргалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байсан. “Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” (1 Коринт 11:11). Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэсээ суралцах, бие биеэ хүчирхэгжүүлэх, адислах, тусалж дэмжих мөн нэг нэгнээ төгс болгохын тулд бүтээгджээ.

(Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад Түүний хөвгүүд, охид мөнх амийг хамтдаа олж авна гэж байдаг гэж та бодож байна вэ?

  • Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь өгч буй Тэнгэрлэг Эцэгийн хайр, хүндлэлийг хэрхэн харуулж байна вэ?

  • Эдгээр үнэнийг ойлгох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлагын талаар эсрэг үзэл бодолтой тулгарах үед хэрхэн танд тусалж болох вэ?

  • Та эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх эдгээр үнэнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох вэ (жишээлбэл: гэртээ, бусад залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хамт сүмдээ, ирээдүйн гэр бүлийн амьдралаа бэлтгэхдээ)?

Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?

Миний хайртай хүмүүс гэрлээгүй эсвэл хүүхэдтэй болоогүй бол яах вэ?

Зарим хүн гэрлээгүй эсвэл хүүхэдтэй болоогүй хүмүүсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө хэрхэн гүйцэлдэх талаар бодож эсвэл санаа зовж байж болох юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) дараах тайтгаруулах үгсийг хуваалцсан.

14:43

Гэрч

Боид К.Пакэр Бурхан Эцэг, Есүс Христ болон Ариун Сүнсийг гэрчлэв.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Боид К.Пакэрын хамгийн сүүлд авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2000 он. Тэрээр 2015 оны 7-р сарын 3-нд таалал төгссөн.

Гэрлээгүй эсвэл хүүхэдтэй болох боломжгүй хүмүүст мөнхийн эдгээр адислал ерөөсөө боломжгүй гэсэн үг биш, харин тэд хүрч чадах зүйлдээ хараахан хүрээгүй байгаа хэрэг юм.

Та бүхний нууцхан хүсэл эрмэлзэл, нулимс дуслуулан хүссэн гуйлтууд Эцэг, Хүү хоёулангийнх нь зүрх сэтгэлд хүрэх болно. Амьдрал тань бүрэн дүүрэн байх болно, өөрт тань туйлын чухал нэг ч адислал танаас алдагдаагүй гэсэн хувийн баталгааг та Тэднээс хүлээн авах болно.

Би Их Эзэний үйлчлэгчийн хувьд томилогдсон албандаа үйлчлэхдээ гэрлээгүй болон хүүхэдтэй болох боломжгүй хүмүүст зохих цагтаа өгөгдөх өргөмжлөл болон авралаас өөр юу ч чухал биш гэдгийг тэдэнд амлаж байна.

(Боид K.Пакэр, “Гэрч,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114)

Яагаад Сатан биднийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд талцуулахыг хүсдэг вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жийн Б.Бингам ийн заасан.

2:3

Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Адам, Ева хоёрын үлгэр жишээг дагаж, бие биенийхээ төрөлхийн ялгаа, бурханлаг үүргийг үнэлж сурахын тулд хэрхэн хамтран ажиллаж болох талаар Бингам эгч заав.

Жийн Б.Бингам эгчийн албан ёсны хөрөг. 2017 онд авсан зураг.

Дайсан бодгалийг маань эзэмдэн авахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хооронд нь хагаралдуулан салгах гэсэн зорилгоо тун амжилттай биелүүлсээр яваа. Люсифер эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэдэрдэг нэгдмэл байдлыг эвдэж, бидний тэнгэрлэг үнэ цэн, гэрээт хариуцлагын талаарх үзэл бодлыг төөрөгдүүлж чадах юм бол мөнх амьдралын амин чухал нэгж болох гэр бүлүүдийг амжилттай устгаж чадна гэдгээ мэддэг.

Сатан харьцуулалтыг нэгийг нь нөгөөгөөс нь дээгүүр эсвэл доогуур гэсэн мэдрэмж төрүүлэх арга замаар ашиглан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох төрөлхийн ялгаа Бурханаас өгөгдсөн бөгөөд адил тэгш үнэ цэнтэй гэсэн мөнхийн үнэнийг нуухыг оролддог. Тэрээр эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэмд оруулдаг хувь нэмрийг дорд үзэх замаар сайныг үйлдэх, урамшуулан зоригжуулах нөлөөг нь багасгахыг оролдсон. Түүний зорилго бол нэг нь нөгөөгөө нөхөж, нэгдмэл байхад нөлөөлдөг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөр өөрийн гэсэн өвөрмөц хувь нэмэрт талархан баярлахын оронд эрх мэдлийн төлөөх тэмцлийг өөгшүүлэх явдал байсаар ирсэн.

(Жийн Б.Бингам, “Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74)