Семинар
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 11:11


Төгс эзэмших сургаал: 1 Коринт 11:11

Эрэгтэй, эмэгтэй аль аль нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амин чухал

Залуу хос Ютагийн Огдэн ариун сүмийн гадаа зогсож байв. Тэд ар талд нь байх ариун сүм рүү харж байгаа ба зургийн бараг оройн хэсэгт Тэнгэр элч Моронай байна. Тэр цагаан цамцтай хар хөх өнгийн хослол өмссөн байна. Эмэгтэй нь цагаан даашинз өмссөн байна. Үдээс хойш/дөнгөж орой болсон байна.

Та 1 Коринт 11-ийг судлахдаа Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өвөрмөц, тэнгэрлэг үүргийг хэрхэн хардаг талаар сурч мэдсэн. Энэ хичээлийн зорилго нь танд 1 Коринт 11:11-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар эдгээр сургаалыг төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд туслах явдал юм.

Тайлбарлах ба цээжлэх

Гараа хараарай. Хоёр гараа хоорондоо хэр адилхан, хэр өөр болохыг ажигла.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Хэрэв гар бүр тус тусдаа үйлдэл хийж чаддаг юм бол яагаад Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хоёр гар өгсөн гэж та бодож байна вэ?

  • Хоёр гар тань өөр хоорондын ялгаатай байдаг нь үүрэг даалгавраа хийж гүйцэтгэхэд эсвэл авьяас чадвараа ашиглахад хэрхэн танд тусалдаг вэ?

  • Гарын талаарх эдгээр ажиглалт 1 Коринт 11:11-тэй хэрхэн холбогдож болох вэ?

Дараах үйл ажиллагаа нь танд төгс эзэмших сургаалын эшлэл 1 Коринт 11:11-ийг болон “Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” гэх судрын түлхүүр үг хэллэгийг нь цээжлэхэд тусална.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бич. Үгсийг нь нэг нэгээр нь арилгаж эсвэл устгаж үг хэллэг, эшлэлийг хэд хэдэн удаа уншиж, цээжээр хэлээрэй. Тухайн судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг харахгүйгээр давтан хэлж чаддаг болтлоо үргэлжлүүл.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Судлах тэмдэглэлдээ сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмуудыг бичиж тэмдэглэ.

  1. Итгэлээр үйлдэх

  2. Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

Зарчим тус бүрийг хоёр эсвэл гурван өгүүлбэрээр тайлбарла. Та мэдлэгээ шалгаж, орхигдуулсан байж болох аливаа чухал мэдээллийг нэмэхийн тулд 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын 5–12-р догол мөрийг уншиж болно.

Та 1 Коринт 11:11 дээрээс Эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амин чухал болохыг олж мэдсэн.

  • Энэ үнэнийг одоогийн нийгэмд хэрхэн буруугаар ойлгож эсвэл үл тоомсорлож байна вэ?

  • Таны амьдралд энэ үнэнийг зааж эсвэл хамгаалах боломжтой ямар ямар нөхцөл байдал үүсэж байсан бэ?

Дараах жишээнүүдийн нэгийг сонгоод, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргийн талаарх 1 Коринт 11:11 дээрх үнэнийг ойлгоход нь хэн нэгэнд хэрхэн туслах талаар бод.

  1. Келигийн охин дүү Эллэ сургууль дээрээ хэсэг хөвгүүний эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс илүү чухал гэж хэлж байхыг сонссон байна. Эллэ Келигээс, “Би хөвгүүд шиг үнэ цэнтэй биш гэж үү?” гэж асуужээ.

  2. Рэйд өөрийнх нь явдаг чуулгын хэсэг гишүүн эмэгтэйчүүдийн талаар хүндэтгэлгүйгээр ярьж байхыг сонссон нь санааг нь зовоосон байна.

  3. Нэгэн алдартай кино үзсэнийхээ дараа бүлэг найз эцгийн дүрийн гаргасан инээдтэй үйлдлийг шоолж хөгжилдөв. Хэдэн найз эцэг огт хэрэгцээгүй байсан гэдэгтэй санал нийлээд, нэг найз нь “Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд эрэгтэй хүн хэрэггүй гэдэг чинь ийм учиртай юм шүү дээ” гэж хэлжээ.

  4. Эстэбан, Клара хоёр ариун сүмд гэрлэхээр төлөвлөж байна. Эцэг эх нь тэднийг ирээдүйн гэр бүлдээ тус тусдаа ямар үүрэг хариуцлага хүлээх талаар ярилцах нь зүйтэй гэж зөвлөв.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Дараах асуултуудын гуравт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич:

Итгэлээр үйлдэх

  • Та эсвэл уг жишээн дээр гарч буй хүн хөндөгдөж буй асуудалд хариу үйлдэл үзүүлэхдээ ямар аргаар итгэлээр үйлдэж болох вэ?

  • Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн онцгой, амин чухал үүргийг үнэлэх нь Есүс Христийг дагахад танд хэрхэн туслах вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та үүнтэй адил нөхцөл байдалтай тулгарсан үед тус болж болох Тэнгэрлэг Эцэг, мөн Түүний төлөвлөгөөний талаар юу мэдэх вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ямар ямар үүрэг байдаг вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их мэдээлэл олохыг эрэлхийлэх

  • 1 Коринт 11:11 дээр заасан үнэнүүдийн талаарх таны ойлголт ба гэрчлэл энэ нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхэд тань хэрхэн туслах вэ?

  • Итгэл үнэмшилтэйгээр хариу үйлдэл үзүүлэхэд тань туслах судрууд дээрх эсвэл Сүмийн удирдагчдын өөр бусад ямар урам зориг төрүүлсэн сургаал байна вэ?