1 Коринт 15:29
“Тэгвэл яагаад тэд нас барагсдын төлөө баптисм хүртдэг вэ?”
Коринтын олон гэгээнтэн нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэхэд оролцсон боловч зарим нь үхэгсэд амилна гэдэгт итгэхгүй байв. Паул Христ биднийг Амилуулалтаар дахин амьдруулахаар босгоно гэсэн итгэлтэйгээр, нас барагсдын төлөө ёслолуудыг үйлддэг болохыг олж харахад тэдэнд тусалсан. Энэ хичээл танд гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд илүү утга учиртай оролцохыг хүсэж, төлөвлөхөд туслах зорилготой.
Гэрчлэлийн ач холбогдол
Дараах гурван багц хослуулсан зургийг шинжиж хараарай. Багц бүр дээрх хоёр зургийн хоорондын харилцан хамаарлыг нарийвчлан авч үз.
Нэгдүгээр багц
Хоёрдугаар багц
Гуравдугаар багц
-
Та хэн нэгэнд Аврагчийн хоосон булш, орчин үеийн ариун сүм хоёрын хоорондох холбоо хамаарлыг хэрхэн тайлбарлах вэ?
Төлөөлөгч Паул Коринтод зарим хүн амилуулалт гэж байхгүй гэж зааж байгааг олж мэдээд, гэгээнтнүүд амилуулалт бодит болохыг гэрчилсэн нэг зүйлийг аль хэдийн хийж байгааг онцолсон байдаг.
1 Коринт 15:29-ийг уншаад, Паулын дурдсан зан үйлийг хайж ол.
Нас барагсдын төлөөх баптисм
1 Коринт 15:29-өөс бидний олж мэдэх боломжтой нэг үнэн бол баптисм хүртэж чадалгүй нас барсан хүмүүс энэхүү амин чухал ёслолыг ариун сүмд гүйцэтгэдэг ажлаар дамжуулан хүлээн авах боломжтой явдал юм.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ариун сүмийн ажилд оролцох нь биднийг Есүс Христтэй хэрхэн холбох талаар ийн заасан.
Нас барагсдыг төлөөлөн гүйцэтгэдэг энэ ажил миний мэддэг аливаа бусад ажлын дотроос Өөрийн амьдралыг бусдын төлөө өгсөн Бурханы Хүүгийн тэнгэрлэг ажилд илүү ойр очдог. Үүнийг хайраар, ямар ч төлбөр, нөхөн олговор авалгүй хийдэг. Ямар агуу зарчим бэ [Английн Бирминхамд болсон галын дэргэдэх ярилцлага, 1995 оны 8-р сарын 29].
(Gordon B. Hinckley, “Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Jan. 1998, 73)
-
Нас барагсдын төлөөх баптисмд болон ариун сүмийн бусад ажилд оролцох нь бидэнд Аврагчтай адил болоход хэрхэн туслах вэ?
Ойлголтоо гүнзгийрүүлэх
Нэг өдөр чи сургууль дээрээ найзуудтайгаа амралтын өдөр юу хийх талаараа ярилцаж байна гэж төсөөл. Нэг найз чинь тойргийнхоо бусад өсвөр үеийнхэнтэй хамт нас барагсдын төлөө баптисм үйлдэхээр ариун сүм рүү явахыг маш их хүсэж байна гэж хэлсэн. Чиний өөр нэг найз Каяа ихэд эргэлзсэн царай гаргаад, “Нас барагсдын төлөөх баптисм гэнэ ээ? Тэр нь юу юм бэ?” гэж асуув.
-
Чи энэ асуултад Каяад ойлгогдохоор хариулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
Дараах эх сурвалжаас нэгийг эсвэл хэд хэдийг судалж, өөрийн гэснийг олж авах замаар нас барагсдын төлөөх баптисмын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд цаг гаргаарай. Та судалж байхдаа энэ зан үйлийг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа Каяа шиг хүнтэй хуваалцаж болох зүйлсээ хайж олоорой.
-
Судруудын удирдамж дахь “Баптисм, баптисм хүртээх” гэсний доорх “Нас барагсдын төлөөх баптисм”-ыг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
-
Gospel Topics, “Family History,” topics.ChurchofJesusChrist.org
-
Олж мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх
Гэр бүлийн түүх болон ариун сүмийн талаарх хувийн туршлагаа бодож үз. Эдгээр туршлагыг утга учиртай болгосон зүйлсийн талаар мөн өөрт тулгарсан аливаа саад бэрхшээлийнхээ талаар нарийвчлан авч үз. Дараа нь өнөөдөр судалж, мэдэрсэн зүйлээ хэрхэн ашиглах талаар энгийн, хувийн төлөвлөгөө гарга. Жишээлбэл: Та ариун сүмд явахтай холбоотой төлөвлөгөө гаргах, ариун сүмийн эрхийн бичиг олж авах мөн баптисмын ёслол хүртэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрийг хайж олохын тулд FamilySearch ашиглах, ариун сүмийн туршлагаа илүү утга учиртай болгох ямар нэг зүйл хийх эсвэл сүнслэг өдөөлт бүхий санаанууд өөрөө бодож олох талаар бодож үзэж болох юм. Өөрт тохирох төлөвлөгөө гаргахын тулд Ариун Сүнсний өдөөлтийг дага. Төлөвлөгөөгөө судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ.
Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?
Нас барагсдын төлөөх баптисм нь Есүс Христтэй бас Түүний Амилалттай хэрхэн холбоотой вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
Нас барагсдыг гэтэлгэх талаар бидний санааг чилээдэг зүйлс, бидний тэрхүү үүрэг хариуцлагын төлөө зарцуулдаг цаг, нөөц бололцоо нь юу юунаас илүү Есүс Христийн талаарх бидний гэрчлэлийн нэг илэрхийлэл болдог. Энэ нь Түүний тэнгэрлэг зан чанар болон үйлстэй холбоотойгоор бидний гаргаж чадах хүчирхэг мэдэгдэл билээ. Энэ нь юуны түрүүнд Христийн Амилалтыг, хоёрдугаарт Түүний Цагаатгалын хязгааргүй хамрах хүрээг гэрчилдэг. …
Бид нас барагсдыг амилна гэдэгт итгэдэг учраас тэдэнд баптисм хүртээдэг.
(D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 10)
Шинэ Гэрээний цаг үед амьдарч байсан Христийн Сүмийн гишүүд нас барагсдын төлөө баптисм хүртэж байсан уу?
Нас барагсдыг төлөөлөн гүйцэтгэх баптисмыг зөвхөн Есүсийг амилсны дараа гүйцэтгэж байсан байна. Хэдийгээр нас барагсдыг төлөөлөн баптисм хүртэх талаар дурдсан Библийн цорын ганц хэсэг бол 1 Коринт 15:29 ч гэсэн өөр эртний бичвэрүүдэд нас барагсдын төлөөх баптисмыг эхэн үеийн Христэд итгэгчид үйлддэг байсныг баталдаг.
“Мөнх амийг олж авахын тулд баптисм зайлшгүй шаардлагатай гэж Есүс Христ заажээ (Иохан 3:5-ыг үзнэ үү). Паул өөрөө баптисм хүртсэн байсан бөгөөд энэхүү чухал ёслолоор дамжуулан бид ‘шинэ амийн дотор явах’ болно гэж заасан (Ром 6:4-ийг мөн Үйлс 9:18-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч Тэнгэрлэг Эцэгийн сая сая хүүхэд Есүс Христийн талаар мэдэж авч чадалгүй эсвэл баптисмын амин чухал ёслолыг хүртэхгүйгээр нас барсан. Нас барагсдын төлөөх баптисмын талаарх Паулын эшлэлд эртний Сүмийн гишүүд үхэгсдийг гэтэлгэх Бурханы төлөвлөгөөг мэддэг байсан гэдгийг харуулсан байдаг (мөн Иохан 5:25, 28; 1 Петр 3:18–19; 4:6-г үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 385) [2014], 385).
Хожмын үеийн Христийн Сүмийн гишүүд хэзээнээс эхлэн нас барагсдын төлөө баптисм үйлдэж эхэлсэн бэ?