Семинар
1 Коринт 15:13–28


1 Коринт 15:13–28

“Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан”

Зураг
Есүс Христийн гараа дэлгэн тэнгэр өөд ширтэж буй зураг. Тэрээр Өөрийг нь тавьсан булшны дэргэд зогсож байгаа нь.

Есүс Христ хэзээ ч амилж байгаагүй гэж хоромхон зуур төсөөлөөд үз дээ. Энэ нь дэлхий ертөнцийн хувьд болон таны хувьд ямар утга агуулгатай байх вэ? Есүс Христийн Амилалт яагаад ийм чухал вэ? Коринтын гэгээнтнүүд Амилуулалтын талаарх үнэнүүдэд эргэлзэх үед Паул Аврагчийн Амилалт тэдний хувьд ямар утга учиртай болох талаар тэдэнд хандан захиа бичжээ. Энэ хичээл нь танд үхлийг ялсных нь төлөө Есүс Христийг илүү ихээр хайрлаж, хүндлэн бишрэхэд тусална.

Түүхийг өөрчилсөн өдөр

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф өмнө нь судалж байсан нэг асуултаа хуваалцсан. ChurchofJesusChrist.org дээрх “Behold the Man!” видеог цагийн код 1:37-оос 2:31 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Би саяхан “Ямар өдөр түүхийн голдирлыг хамгийн их өөрчилсөн бэ?” гэсэн асуултын хариултыг интернэтээс хайсан юм.

Хариултууд нь гайхмаар, хачин жигтэйгээс эхлэн бодлогошроход хүргэм гээд янз бүр байв. Тэдгээр хариултад балар эртний үед Юкатан хойгт унасан солир, 1440 онд Йоханнес Гутенберг хэвлэх машинаа хийж дуусгасан мөн мэдээж 1903 онд ах дүү Врайт хүн үнэхээр нисэж чадна гэдгийг харуулсан өдөр зэрэг мэдээлэл орсон байлаа.

Хэрэв та нараас ингэж асуусан бол юу гэж хариулах байсан бэ?

(Дийтр Ф.Угдорф, “Энэ Хүнийг харагтун!,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134)

  • Ямар өдөр түүхийн голдирлыг хамгийн их өөрчилсөн гэж та хэлэх вэ? Яагаад?

Ахлагч Угдорф түүхийн голдирлыг хамгийн ихээр өөрчилсөн гэж бодож буй нэг үйл явдлыг хуваалцжээ. “Энэ Хүнийг харагтун!” видеог цагийн код 4:20-оос 4:55 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

Зураг
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Түүхийн туршид ард түмэн, үндэстнүүдийн хувь заяанд хүчтэй нөлөөлсөн олон үйл явдал болж байсан. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нэгтгэсэн ч Христийн амилсны баярын өглөө болсон үйл явдлын ач холбогдолтой харьцуулахын аргагүй.

Есүс Христийн хэмжээлшгүй золиосол, Амилалтыг чухам юу дэлхийн дайн, аймшигт гамшиг, амьдралыг өөрчилсөн шинжлэх ухааны ололт нээлтээс илүү, түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болгодог вэ?

(Дийтр Ф.Угдорф, “Энэ Хүнийг харагтун!,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 135)

  • Та яагаад Аврагчийн Цагаатгал ба Амилалтыг түүхэн дэх хамгийн чухал үйл явдал гэж бодож байна вэ?

  • Есүс Христийн Амилалт яагаад танд чухал вэ?

Есүс Христийн Амилалт

Паул Амилуулалт гэж байхгүй гэсэн буруу итгэл үнэмшлийг засан залруулахын тулд Коринтын гэгээнтнүүдэд захиа бичжээ. Түүний үгийг судлахдаа судрын нарийн ширийн мэдээлэл, үнэнүүдийн зэрэгцээ Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтүүдээ бичиж тэмдэглэх дараахтай адил хүснэгтийг зур. Ийн хийх нь судруудыг илүү сайн ойлгож, илүү хүчирхэг суралцах туршлага хуримтлуулж, Аврагчийг гэх хайрыг тань болон Түүний үхлийг ялласан үйл явдлын талаар ойлголтоо гүнзгийрүүлэхэд танд тусална.

1. Судлах тэмдэглэлдээ дараах хүснэгтийг зураад, бөглө.

Хэрэв Есүс Христ амилаагүй байсан бол …

Есүс Христ амилсан учраас …

1 Коринт 15:13–19-ийг унш. Эдгээр шүлгээс олж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан хүснэгтийнхээ зүүн талд хоёр эсвэл гурван мэдэгдэл нэм.

  • Хэрэв Есүс амилаагүй байсан бол энэ нь танд болон бусдад хэрхэн нөлөөлөх байсан бэ?

1 Коринт 15:20–22 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэх талаар бодож үз. Та энэ төгс эзэмших сургаалын судрын хэсгийн тухай дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

Одоо 1 Коринт 15:20–22-ыг унш. Есүс Христийн Амилалтын ачаар юу болсон болохыг олж мэд. Үүнийг хүснэгтийнхээ баруун баганад нэм. 20-р шүлэг дэх “анхны үр жимс” гэсэн үг нь Есүс Христ бол амилсан анхны хүн болохыг хэлж байгааг анхаар.

  • Паул Есүс Христийн Амилалтын ачаар юу болно гэж тодотгож байна вэ?

Энэ хэсэг нь бидэнд Есүс Христийн Амилалтын ачаар хүн бүр амилуулагдах болно гэдгийг ойлгоход тусална. Адам, Ева хоёрын Уналтын улмаас бүх хүн бие махбодын үхэлтэй нүүр тулах болсон. Есүс Христ бүгдийн төлөө энэхүү үр дагаврыг үнэгүй бэлэг болгож даван туулсан.

Түр зогсоод, бүгд амилуулагдах энэхүү бэлэг нь Есүс Христийн талаар юуг танд зааж байгааг бод.

  • Аврагч бүх хүний төлөө бие махбодын үхлийг ялан дийлсэн нь Түүний талаар танд юу зааж байна вэ?

     

  •  

Хичээлийн эхэнд тавьсан асуултыг эргэж бод. “Амилуулалт таны хувьд яагаад чухал вэ?”

  • Энэ асуултад өгөх таны хариултад өнөөдөр судалсан зүйлс хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Есүс Христ танд болон таны хайртай хүмүүст шинэ амийг өгөхөд Түүний талаар ямар мэдрэмж төрнө гэж та бодож байна вэ?

Түүний Амилалт бидний хувьд ямар утга учиртай вэ?

Эртний болон орчин үеийн Сүмийн удирдагчид Аврагчийн үхлийг ялсан явдал бидний хувьд ямар утга агуулгатай болохыг гэрчилсэн.

1 Коринт 15:51–58, Алма 11:42–44 болон охиноо хорт хавдраар алдсан Далын ахлагч Пол В.Жонсоны дараах мэдэгдлийг уншина уу. Олж харсан чухал мэдээллийг хүснэгтдээ нэм. “Үл муудах” (1 Коринт 15:52) гэдэг нь үүрд үргэлжлэх, муудахгүй гэсэн утгатай болохыг анхаар.

Зураг
Далын чуулгын ахлагч Пол В.Жонсоны 2021 онд авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Хүн бүрд биеийн, оюун санааны, сэтгэл хөдлөлийн хязгаарлалт, сул тал гэж байдаг. Эдгээр саад бэрхшээл …эцсийн эцэст шийдвэрлэгдэх болно. Биднийг амилуулагдсаны дараа эдгээр асуудлын аль нь ч бидэнд саад болж чадахгүй. …

… Бидний юу ч гэмтсэн байлаа гэсэн Христ эдгээж чадна гэдгийг бид мэддэг. “Тэр [бидний] нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно” [Илчлэл 21:4] гэдгийг мэднэ.

(Пол В.Жонсон, “Тэнд цаашид үхэл үгүй болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–113)

Хүснэгтээ дахин хар. Таны бичиж тэмдэглэсэн зүйлс Есүс Христийн талаарх бодол санаанд тань хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

  • Энэ хүснэгтийг ашигласан нь таны суралцах үйл явцад хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бичиж тэмдэглэсэн зүйлс тань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэх таны хайранд болон Тэдний таныг гэх хайрын талаарх бодол санаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Хичээлийн төгсгөлд “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал, ду. 70) дууллын үгийг унших талаар бодож үз.

Хүснэгтийнхээ доод хэсэгт өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлсээсээ өөрт хамгийн утга учиртай санагдсан зүйлээ мөн яагаад гэдгийг нь бич.

Нэмэлт: Нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна уу?

Христийн Амилалтын хүчний талаарх мэдлэг надад хэрхэн нөлөөлж болох вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Амилуулалт эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг эх—гэр бүлтэйгээ хамт байх боломжийг өгнө гэсэн баталгааг Сэргээгдсэн сайн мэдээ өгдөг. Энэ нь мөнх бус амьдралд гэр бүлийнхээ өмнө хүлээдэг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хүчтэй түлхэц болдог. Энэ нь дараагийн амьдралдаа баяртайгаар дахин нэгдэж, уулзахыг тэсэн ядан хүлээн, энэ амьдралд хамтдаа хайран дунд амьдрахад бидэнд тусалдаг.

(Dallin H. Oaks, “Resurrection,” Liahona, May 2000, 16)

  ChurchofJesusChrist.org 

Аврагчийн Цагаатгал ба Амилалт мөнх бус амьдралд бидэнд тохиолддог үхэл хагацалд хэрхэн тусалдаг вэ?

  ChurchofJesusChrist.org 

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хөрөг зураг Хөрөг зургийг 2020 оны 3-р сард авсан болно.

Аврагч бүх зүйлийг зөв болгодог. Мөнх бус амьдрал дахь шударга бус байдал, тэр байтугай үхэлд хүртэл төгсгөл ирнэ. Учир нь Тэр амьдралыг сэргээдэг бөгөөд Түүний төгс шударга ёс, төгс нигүүлслийн улмаас гэмтэл бэртэл, хөгжлийн бэрхшээл, хууран мэхлэлт, хүчирхийлэл зэрэг нь бүгд эцэстээ нөхөн төлөгдөх болно.

(Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 133)

Хүн бүр нэгэн зэрэг амилуулагдах уу?

“Паул Амилуулалт нь тогтсон дарааллыг эсвэл эрэмбийг дагадаг болохыг тайлбарласан (1 Коринт 15:23-ыг үзнэ үү). …

“Есүс Христ хамгийн анх амилсан хүн байлаа. Түүний Амилалтын дараахан зөвт гэгээнтнүүд булшнаас гарсан (Матай 27:52–53-ыг үзнэ үү). Хоёр дахь ирэлтээр Амилуулалт үргэлжлэн, ‘Түүнийг ирэхэд Христийнхэн’ болох бусад зөвт гэгээнтэн босож ирнэ (1 Коринт 15:23). Бид хожмын үеийн илчлэлтээр дамжуулан энэ хүмүүс селестиел хаант улсыг өвлөн авна гэдгийг олж мэдсэн [Сургаал ба Гэрээ 76:50–70; 88:97–98-ыг үзнэ үү]. Дараа нь террестриел алдар сууг хүлээн авах хүмүүс амилуулагдана [Сургаал ба Гэрээ 76:71–79; 88:99-ийг үзнэ үү]. Тэдний араас Мянган жилийн төгсгөлд телестиел алдар сууг хүлээн авах хүмүүс амилуулагдана [Сургаал ба Гэрээ 76:81–86; 88:100–101-ийг үзнэ үү]. Эцэст нь, Амилуулалт нь … алдар суугийн ямар ч зэргийг хүлээн авахгүй, ‘хүлээн авахад бэлэн байгаа түүнийгээ эдлэхийн тулд байрандаа дахин буцаж очих болно, учир нь тэд хүлээн авч болох байсан үүнийг эдлэхийн тулд тэд бэлэн байгаагүй’ ‘мөхлийн хөвгүүд’ боссоноор төгсөнө [Сургаал ба Гэрээ 76:31–39, 43–44; 88:28–32, 35, 101–102]” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 385-ыг үзнэ үү).

Мөнх бус амьдралын өмнөх амьдралд эсэргүүцэн бослого гаргаж, мөнх бус биеийг хүлээн аваагүй тэдгээр сүнс амилуулагдсан хүмүүсийн дунд байхгүй (Сургаал ба Гэрээ 76:32–39-ийг үзнэ үү).

Хэвлэх