Семинар
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:40–42


Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:40–42

Амилуулалтад алдар суугийн гурван зэрэглэл байдаг

Аврал, өргөмжлөлийг харуулсан зураглал: Нар & сар ба одод

Өмнөх хичээл “1 Коринт 15:32–54” дээрээс та Амилуулалтад алдар суугийн гурван зэрэглэл байдаг тухай судалж мэдсэн. Та мөн Тэнгэр дэх Эцэг маань Есүс Христээр дамжуулан баталгаатай селестиел алдар сууг өгөх болно гэдгийг олж мэдсэн. Энэ хичээл нь танд 1 Коринт 15:40–42 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Цээжлэх ба тайлбарлах

1 Коринт 15:40–42 дээр заасан сургаалыг цээжилж, тайлбарлахад туслах дараах алхмуудыг хийж гүйцэтгэ.

  1. 1 Коринт 15:40–42: Амилуулалтад алдар суугийн гурван зэрэглэл байдаг” гэж цаасны дээд хэсэгт бич.

  2. Уг өгүүлбэрийн доод хэсэгт нар, нарны доор сар, сарны доор од зур.

  3. 1 Коринт 15:40–42-ыг уншаад, зурсан зураг тус бүрээ үүнийг илэрхийлж буй алдар суугийн нэрээр нэрлэ. (1 Коринт 15:40-ийн Иосеф Смитийн Орчуулга нь телестиел алдар сууд эшлэл нэмсэн болохыг анхаар [1 Коринт 15:40, тайлбар зүүлт a].)

  4. Зурсан зургаа харангаа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг сайн мэддэг болтлоо дотроо давт.

  5. Та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд үхлийн дараа юу болдог талаар ойлгохгүй байгаа хэн нэгэнд энэ хэсэг дээр заасан үнэнийг хэрхэн тайлбарлах вэ? Тайлбараа өөрийн үгээр бич.

Дадлага хийх ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь бодит амьдралын нөхцөл байдалд болон чухал асуултууд тулгарсан үед бидэнд тусалдаг.

Дараах жишээг уншаад, дараагийн үйл ажиллагаа болгож төвлөрөхийг хүсэж буй нэг жишээгээ сонго.

  1. Жулиа зөв гэсэн зүйлийг хийхээр чин сэтгэлээсээ хичээдэг боловч сул талаасаа болж түүнд ихэнхдээ буруутай мэт санагддаг. Тэр бусад хүнийг селестиел хаант улсад очно гэдэгт итгэдэг боловч өөрийгөө ингэж чадна гэдэгт итгэдэггүй.

  2. Мариа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүн бүрд өгнө гэсэн амилалтын бэлгийн тухай сайхан яриа сонсжээ. Тэр “Тэртэй тэргүй хүн бүр төгс төгөлдөр үхэшгүй мөнхийн биетэй амилуулагдах атал би яагаад заавал наманчилж эсвэл зарлигуудыг сахих ёстой гэж?” хэмээн эргэлзэж байлаа.

Өмнөх хичээлээр та 1 Коринт 15:40–42 дээр заасан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амилуулагдсан биесийн хувьд алдар суугийн гурван зэрэглэл байдаг гэсэн үнэний тухай судалсан. Жулиад эсвэл Мариад тулгарсан асуудал, асуултад туслахын тулд 1 Коринт 15:40–42 дээр заасан үнэн болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигла.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ сүнслэг мэдлэг олж авах дараах зарчим нэг бүрийн доорх асуултад хариул.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8-р догол мөр-ийг унш. Тухайн догол мөрийн төгсгөлд байгаа хоёр асуултыг тэмдэглэх талаар бодож үз.

  • Уг хоёр асуултад өгөх хариултуудыг Жулиа эсвэл Мариагийн нөхцөл байдалд хэрхэн ашиглаж болох вэ?

8-р догол мөрд “Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг” хэмээн дурдсан байдаг.

  • Жулиад эсвэл Мариад тус болж болох юуг Их Эзэн энэ нөхцөл байдлаас олж харсан байж болох вэ? Яагаад?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 11–12-р догол мөрийг унш.

  • Та Жулиад эсвэл Мариад амьдралд нь хэрэг болох үнэнүүдийг хаанаас хайж олохыг зөвлөх байсан бэ?

  • Та сүнслэг үнэнийг хаанаас хайхаа анхааралтай сонгохын ач холбогдлыг харуулсан ямар туршлагыг олж авсан бэ?

Жулиагийн эсвэл Мариагийн нөхцөл байдалд ашиглах боломжтой гэж үзэж буй судрын нэг хэсэг эсвэл бошиглогчийн мэдэгдлийг хайж олоход цөөн минут зарцуул. (Сүүлийн үеийн хичээл дээрх, тустай байж болох судрын зарим хэсэгт 1 Коринт 15:40–42; Сургаал ба Гэрээ 76:50–52, 62–64, 69–70, 71–76, 81–85; 88:21–24 зэрэг нь багтаж болно.)

  • Та хуваалцаж болох юуг олж мэдсэн бэ? Таны олж мэдсэн үнэнүүд амьдралд тань ямар өөрчлөлтийг авчирсан бэ?

Итгэлээр үйлдэх

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 5–6-р догол мөрийг дахин давт. Жулиад эсвэл Мариад тусалж чадна гэж бодож буй дор хаяж гурван өөр хэллэг эсвэл санааг тэмдэглэх талаар бодож үз.

  • Та ямар ямар үг хэллэг сонгосон бэ? Эдгээр үг хэллэг тус бүр Жулиа, Мариа хоёрт хэрхэн тусалж чадах вэ?

  • Хэрэв танд Жулиа, Мариа хоёрт төрсөнтэй адил бодол санаа төрсөн бол та тэдгээр бодлынхоо хариуд итгэлээр үйлдэхийн тулд юу хийсэн бэ?

  • Эдгээр залуу эмэгтэй тус тусынхаа нөхцөл байдлыг шийдвэрлэхээр оролдох үедээ Есүс Христэд итгэх итгэл дээрээ яагаад төвлөрөх ёстой вэ? Түүн дээр төвлөрөхгүйгээр хийж чадах хамгийн сайн зүйлээ хийж яагаад болохгүй гэж?