Семинар
1 Иохан 2–4


1 Иохан 2–4

“Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая”

A painting of a mass of people from different ethnic backgrounds. Submission for the 11th Annual Art Competition.

Яагаад заримдаа бусдад хайраа харуулах хэцүү байдаг вэ? Бурханыг гэх бидний хайр бусдыг хайрлахдай хэрхэн холбогддог вэ? Төлөөлөгч Иохан гэгээнтнүүдэд тэднийг гэх Бурханы хайр хэрхэн тэдэнд Бурханыг болон бусдыг хайрлахад нөлөөлдөг талаар заасан ( 1 Иохан 4:11, 19 -ийг үзнэ үү). Энэ хичээл нь танд Бурханыг хайрладгийнхаа адил бусдыг хайрла гэсэн зарлигийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд тусална.

Бусдыг хайрлах нь

Дараах өгүүлбэрүүдийг гүйцээх хэд хэдэн арга замыг бодоорой:

… үед бусдыг хайрлах амархан.

Харин … үед бусдыг хайрлах их хэцүү.

Дараах асуултыг тунгаан бод.

  • Бусдад хайраа харуулахад сэдлийг юу танд өгдөг вэ эсвэл юу үүнийг хэцүү болгодог вэ?

Хайрын талаарх Иоханы сургаалууд

Төлөөлөгч Иохан бусдыг хайрлах хэрэгтэй хэмээн тодорхой заасан.

1 Иохан 3:16–17 ; 4:7–11, 19–21 -ийг уншаад, бусдыг хайрлахад тулгардаг бэрхшээлийн талаар бодож үзэхэд таны бодлоор тус болж болох үнэнүүдийг тэмдэглэ. ([ 1 Иохан 4:10 ] дээрх эвлэрүүлэл гэдэг үг нь Бурханы шударга ёсыг хангадаг цагаатгагч золиос гэсэн утгатай болохыг анхаар.)

  • Иоханы сургаалаас танд юу сонирхолтой эсвэл утга учиртай санагдсан бэ? Яагаад?

Судрын эдгээр хэсэгт Иохан хэрэв бид Бурханыг хайрладаг бол бусдыг ч мөн адил хайрлана гэсэн нэг үнэнийг заасан. Та 1 Иохан 4:21 дээрх энэ үнэнийг тэмдэглэж болох юм.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Бусдыг хайрлахын адислалын талаар тунгаан бодоход туслах доорх жишээнүүдийн аль нэгийг сонгоод, дагалдах асуултуудад хариул.

a. Бусдад хайраа харуулсан Аврагчийн амьдралын жишээ б. Бусдыг хайрлахын үлгэр жишээ болсон таны таньдаг хэн нэгэн в. Бусдыг хайрлахаар хичээж буй таны туршлага эсвэл танд хайраа харуулсан бусдын туршлага г. Бусдад хайраа харуулсан тухай Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс эсвэл Сүмийн видеоноос авсан жишээ. Жишээлбэл: “Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авах нь” (ChurchofJesusChrist.org дээр байгаа) видеоны цагийн код 4:43-аас 6:15

2:3

Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авах нь

Бид —Түүний адил харж, Түүний адил үйлчилж, Түүний ач ивээл хангалттай гэдэгт найдан, өөрсдийн дээр Есүс Христийн нэрийг итгэлтэйгээр аваасай хэмээн.

  • Тухайн хүн, мөн та хайраа харуулахын тулд юу хийсэн бэ?

  • Тэдний болон таны үйлдэл Бурханыг гэх хайрыг хэрхэн харуулсан бэ?

  • Тэд болон та хайраа харуулснаар ямар үр дүнд хүрсэн бэ?

  • Та энэ жишээнээс юуг сурч мэдсэн бэ?

Бусдыг хайрласнаар ирдэг адислалуудыг хүлээн авах

1 Иохан 3:17–18 -ыг уншаад, Иохан хэрхэн биднийг бусдыг хайрлахад уриалсныг олж мэд.

  • Бусдыг “үйл ажил, үнэнээр” хайрлана гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? ( 1 Иохан 3:18).

Мөн Матай 5:43–44 ; 22:37–40 ба Иохан 13:34 дээр цэдэглэсэн нэг нэгнээ хайрлах талаар заасан Аврагчийн зарим сургаалыг уншаад, бид бусдыг хэрхэн хайрлах ёстой хэмээн Аврагчийн заасныг олж мэдэх нь тустай байж болно. (Мөн Иохан 15:12, 17 -г үзнэ үү.)

Бусдад “үйл ажил, үнэнээр” хайраа харуулах эсвэл Аврагч хэрхэн биднийг хайрладгийн адил харуулах арга замуудыг жагсаан бич. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд эсвэл ангийнхан гэх зэрэг өөр өөр хүнд хайраа харуулах арга замуудын талаар бодож үзэх нь тустай байж болох юм.

Бусдыг “үйл ажил, үнэнээр” хайрлахын зарим жишээг олж харах нь тустай байж болох юм.  

2:18

Now Serving

Each day is full of small chances to do a little good.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Хайраа харуулах аль санаа танд хамгийн онцгой санагдаж байна вэ? Яагаад?

  • Бидний үйлдэл чин сэтгэлийнх байх нь яагаад чухал вэ?

  • Эдгээр үйлдлийг тасралтгүй хийх нь Есүс Христтэй адилхан болоход хэрхэн бидэнд туслах вэ?

Амьдралдаа хэрэгжүүлэх нь

Их Эзэн таныг хайраа илүү сайн харуулаасай хэмээн хүсэж байж болох нэг таньдаг хүнийхээ талаар бод. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тэднийг гэх хайрын талаар бодохыг хичээ. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах талаар бодож үз. Уг хүнд хайраа харуулахын тулд юу хийгээсэй хэмээн Тэр хүссэн байж болох сүнслэг өдөөлтийг сонсож, мэдэр. Та гаргаж буй хүчин чармайлтдаа тусламж авахын тулд залбирч болох юм. Итгэж болох насанд хүрсэн хүнтэй эсвэл найзтайгаа хийхээр төлөвлөж байгаагаа зүйлээ хуваалцаж, тусламж хүсэх нь мөн тустай байж болно.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

1 Иохан 3:18. “Үйл ажил, үнэнээр” хайрлана гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008) ийн тайлбарласан.

Last official portrait of Elder Joseph B. Wirthlin of the Quorum of the Twelve Apostles, 2004. Died December 1, 2008.

Хайрын агуу илэрхийлэл нь ихэвчлэн амьдралын замд таарсан хүмүүст сайхан сэтгэл, хайр халамжаар үзүүлсэн энгийн үйлдэл юм.

(Joseph B. Wirthlin, “The Great Commandment,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 29)

Бусдыг хайрлахын зарим адислал юу вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф бусдыг хайрласнаар ирдэг адислалуудын талаар гэрчилсэн.

2:3

The Love of God

Love is the measure of our faith, the inspiration for our obedience, and the true altitude of our discipleship.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Хайр бол агуу зарлиг учраас гэр бүл, Сүмийн дуудлага, амьдарч байгаа орчин тойрондоо бидний хийдэг юм бүхний төвд байх ёстой. Хайр бол хувийн болон гэр бүлийн харилцаанд бий болсон бэрхшээл, зөрчлийг даван туулах эдгээгч хүч юм. Хайр бол гэр бүл, нийгэм, улс үндэстнүүдийг нэгтгэдэг жишим холбоос юм. Хайр бол нөхөрлөл, тэвчээр хатуужил, боловсон харилцаа, хүндлэлийг бий болгон төлөвшүүлдэг хүч мөн. Хайр бол зөрчил маргаан, үзэн ядалтыг даван гарах эх ундарга юм. Хайр бол бидний амьдралыг хосгүй баяр баясгалан, ариун гэгээн итгэл найдварын бүлээхэн илчээр дулаацуулдаг гал юм. Бид хайраар ажиллаж, амьдарч, хайраар ярих ёстой.

Есүс Христ биднийг хайрласны адилаар бусдыг хайрлах нь юу гэсэн үг болохыг ойлгосон үед бидний эргэлзээ арилж, нэн тэргүүнд тавьдаг зүйлс маань байх байрандаа ордог. Христийн шав нарын хувьд бидний аялал илүү баяр баясгалантай болж хувирдаг. Бидний амьдрал ахуй шинэ утга учиртай болдог. Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах бидний харилцаа илүү гүн гүнзгий болдог.

(Дийтр Ф.Угдорф, “Бурханы хайр,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23)

1 Иохан 3:18. Бид гэр бүлийн харилцаандаа хайраа “үйл ажил, үнэнээр” хэрхэн харуулах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) эхнэртэйгээ хамт харилцан нэг нэгэндээ зориулан хийсэн сайхан үйлийн талаар мэдэхийн тулд “Гэрлэлтийн мөнхийн адислалууд”-ыг цагийн код 6:23-аас 8:41 хүртэл үзнэ үү.

15:3

The Eternal Blessings of Marriage

The temple sealing has greater meaning as life unfolds. It will help you draw ever closer together and find greater joy and fulfillment.

//media.ldscdn.org/webvtt/general-conference/april-2011-general-conference/2011-04-5010-elder-richard-g-scott-en.vtt

6:12

Two Brothers Apart

Follow Luke and Sam over several years as they struggle to understand and connect with each other.

1 Иохан 4:12. Иохан “хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй” гэж хэлэхдээ ямар утгыг илэрхийлсэн бэ?

“Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга нь мөнх бус хүмүүс Бурханыг хайрлах боломжгүй гэсэн буруу ойлголтыг тодруулж өгсөн: ‘Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй, итгэдэг хүмүүсээс бусад нь’ ( 1 Иохан 4:12 , зүүлт тайлбар a-д). Иохан заахаа үргэлжлүүлсэн: ‘Хэрэв бид бие биенээ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор төгс болно’ ( 1 Иохан 4:12). Иохан өөрөө Бурхан Эцгийг харсан ( Илчлэл 5:1 ; С ба Г 67:11 -ийг хар). Бурханыг харж чаддаг мөнх бус хүмүүсийн талаар илүү ихийг уншихын тулд Иохан 14:23 ; Үйлс 7:56 ; С ба Г 93:1 ; Иосеф Смит—Түүх 1:16–17 ”-г үзнэ үү (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 517).

1 Иохан 4:20–21. Бидний “ах дүү” гэж хэн бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бидний амьдралын нэн тэргүүнд тавигдах зорилго бол Бурханыг болон хөршөө хайрлах хайр юм. Үүнд өөрийн гэр бүл, оршин сууж буй газар, улс орноо болон дэлхий дээрх хөршүүдээ хайрлах багтана.

(Russell M. Nelson, “Teach Us Tolerance and Love,” Ensign эсвэл Liahona, May 1994, 69)