Семинар
1 Иохан 1–5


1 Иохан 1–5

“Бурхан бол хайр”

Зураг
A Hispanic man gives the Savior, Jesus Christ, a hug. Christ is wearing a white robe.

Хайр таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Яагаад бид бүгд хайрыг, нэн ялангуяа Бурханы хайрыг мэдрэх ёстой вэ? Төлөөлөгч Иохан буруу номлолд төөрөлдсөн гэгээнтнүүдэд хандан захиа бичжээ. Тэр гэгээнтнүүдийг гэх Бурханы хайрыг мөн энэ хайрыг хэрхэн Есүс Христийн авралын төлөө үйл хэргээс харж болохыг онцолсон. Энэ хичээл нь танд Бурханы таныг гэсэн хайрыг мэдрэхэд туслах зорилготой.

Бурхан бол …

Судлах тэмдэглэлдээ “Бурхан бол …” гэсэн хэллэгийг бич. Энэ мэдэгдлийг үнэн зөвөөр нөхөж болох аль болох олон арга замыг бич. Жишээлбэл: Та “Бурхан бол бүхнийг мэддэг” эсвэл “Бурхан бол бүхнээс хүчтэй” гэж бичиж болох юм.

1 Иохан 4:8, 16 -г уншаад, Иохан Бурханыг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Бурханыг яагаад хайраар дүрсэлж болно гэж та бодож байна вэ?

Бурханыг тодорхойлох зан чанарын нэг бол биднийг гэсэн Түүний хайр юм. Дараах асуултуудын талаар бод. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг хувь хүний тань хувьд хайрладаг гэдгийг та нар хэзээ мэдэрч байсан бэ? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Тэд таны хэн болохыг мэддэг мөн хувь хүнийхээ хувьд олсон ололт амжилт, туулсан зовлон бэрхшээлийг тань мэддэг гэдэгт та итгэдэг үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Тэд танд хайраа ямар ямар арга замаар харуулсан бэ эсвэл харуулж болох вэ?

Иоханы захиаг судлахдаа эдгээр асуултад хариулахад туслах үнэнүүдийг хайж ол. Мөн таныг гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг ойлгож, мэдрэх нь таны амьдралыг хэрхэн өөрчлөх талаар тунгаан бод.

Бурханы хайрын талаарх Иоханы сургаал

Иохан захиануудаа МЭ 80-аас 100 оны хооронд бичсэн байх магадлалтай. Сүмийн зарим гишүүн гностикчид гэж нэрлэгддэг бүлгийн итгэл үнэмшлийг дагах болжээ. Энэ бүлэг нь Есүс бие махбодгүй бөгөөд аврал нь Христэд итгэх итгэлээр биш харин онцгой мэдлэгээр дамжин ирдэг гэж заадаг байв. Иохан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн Аврагчийн амьдрал, Цагаатгал болон Амилалтаар дамжуулан Өөрсдийн төгс хайрыг харуулсан зэрэг хэд хэдэн чухал сэдвийг заах замаар эдгээр буруу номлолыг няцаасан ( 1 Иохан 1:1–3 ; 3:16 ; 4:9–10 -ыг үзнэ үү).

1. Дараахыг хийж гүйцэтгэ.

1 Иохан 4:19 -ийг уншаад, Иоханы хэлснээр бид яагаад Бурханыг хайрладгаа тэмдэглэх талаар бодож үз.

Судлах тэмдэглэлдээ том зүрх зур. Зүрхнийхээ голд “… учраас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр намайг хайрладаг гэдгийг би мэднэ” гэж бич. Судрын эшлэл, үг хэллэгийг бичих хангалттай зай үлдээ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн “биднийг эхэлж хайрласан” болох талаар тунгаан бод.

Дараах судрын хэсгүүдийг унш. Таныг гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг харуулсан үг хэллэгүүдийг хайж олоод, тэмдэглэ. Зүрхэн дотор тэдгээр үг хэллэгийг холбогдох судрын эшлэлтэй нь хамт бич.

1 Иохан 2:1–2 (Жич: Өмгөөлөгч гэдэг нь биднийг өмгөөлдөг, тайтгаруулдаг, дэмждэг хүн юм. Эвлэрүүлэл гэдэг нь Бурханы шударга ёсыг хангадаг цагаатгагч золиос гэсэн утгатай.)

1 Иохан 3:5, 16, 22

1 Иохан 4:9–10, 13–19

1 Иохан 5:12–15, 20

Тэмдэглэсэн үг хэллэг, эшлэлүүдээ эргэн харж, жагсаан бич. Таны хувьд хамгийн чухал гэж үзсэн үг хэллэгийг сонгоод, дараах үйл ажиллагаанаас хоёр эсвэл гурвыг хийж гүйцэтгэ.

  1. Сонгосон үг хэллэг тань таны хувь яагаад утга учиртай болохыг тайлбарла.

  2. Боломжтой бол Тэнгэрлэг Эцэгийн эсвэл Есүс Христийн хайрыг мэдэрч байсан туршлагаа тайлбарла. Та мөн судар, Сүмийн видео эсвэл ерөнхий чуулганы үгэн дээрх жишээг хуваалцаж болно. (Жишээг харахын тулд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын хэлсэн “Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд” гэх үгийг цагийн код 7:32-оос 9:14 хүртэл үзэх талаар бодож үз.)

    //media.ldscdn.org/webvtt/general-conference/april-2016-general-conference/2016-04-1070-dale-g-renlund-eng.vtt

Энэ үг хэллэгийн үнэнийг олж мэдэх нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн, мөн өөрчилж байгаа эсвэл өөрчилж болох талаар тайлбарла. Бурханы хайрын талаарх хувийн гэрчлэлээ нэмэх талаар бодож үз.

Тэмдэглэлдээ бичсэн уг зүйлээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах талаар бодож үз.

Далын ахлагч Робэрт К.Гэйгийн Бурханы хайрын хүчийн талаарх дараах мэдэгдлийг уншиж байхдаа олж мэдсэн зүйлээ тунгаан бод.

Зураг
Former Official Portrait of Elder Robert C. Gay. Photographed in March 2017. Replaced February 2021.

Түүний хайр бидний айдас, шарх, донтолт, эргэлзээ, уруу таталт, нүгэл, салж сарнисан гэр бүл, сэтгэлийн хямрал, зовнил, архаг хууч өвчин, ядуурал, дарамт, цөхрөл, ганцаардлаас илүү агуу. Түүнд эдгээж чадахгүй, мөн эцэс төгсгөлгүй баяр хөөрийг өгч чадахгүй хэн ч бас юу ч байхгүй гэдгийг бүх хүн мэдээсэй хэмээн Тэр хүсдэг.

(Робэрт К.Гэй, “Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авах нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

  • Эдгээр мэдэгдлийн юу нь таны хувьд хамгийн чухал вэ? Яагаад?

Бурханы хайрыг мэдрэх

Таны таньдаг хүн Бурханы хайрыг мэдэрч эсвэл тэр болгон олж харж байгаагүй гэж боддог гэж төсөөл. Өнөөдөр сурч мэдсэн зүйл, хувийн туршлагынхаа талаар бод.

  • Бурханы хайрыг мэдрэхэд туслах юуг та тэдэнтэй хуваалцаж чадах вэ?

Та дараа дараагийн хичээлээр, бид хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт Тэднийг гэх хайраа харуулдгийг мөн зарлигуудыг сахиж, нэг нэгнээ хайрлах талаарх Иоханы нэмэлт сургаалыг судлах болно.

Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлж, Ариун Сүнсээр дамжуулан Түүний удирдамжийг мэдэр. Бурханы хайрыг хүртэх мөн хүлээн авах боломжтой арга замуудын талаар болон Түүний хайрыг амьдралдаа хэрхэн илүү их ажиглах талаар бод. Үүнийг тасралтгүй хийх нь амьдралдаа мэдрэх баяр баясгаланг хэрхэн нэмэгдүүлж болохыг тунгаан бод.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

 

 

Бурханы хайрыг танин мэдэж, мэдрэх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Ахлагч Жон Х.Гробэрг Далын гишүүнээр үйлчилж байхдаа ийн тайлбарласан.

Зураг
Former official portrait of Elder John H. Groberg of the Presidency of the Seventy, 1994. Released from the presidency effective August 15, 2005. Called as Idaho Falls Idaho Temple president effective November 1, 2005. Status changed to emeritus at October 2005 general conference.

Бурханы хайраар дүүрэн байх үед бид өөр үед хийж, харж эсвэл ойлгож чадахгүй байсан зүйлсээ хийж, харж, ойлгож чаддаг болдог. Түүний хайраар дүүрснээр бид өвчин зовлонг тэвчиж, айдсаа дарж, ямар ч үед уучлахад бэлэн байж, маргаанаас зайлсхийж, хүчээ сэлбэж, бүр биднийг ч хүртэл гайхшируулах арга замаар бусдад туслан адислах боломжтой.

Есүс Христ бидний төлөө хэмжээлшгүй их зовлон шаналал, харгислал, шударга бус байдлыг тэвчихдээ төсөөлөхийн аргагүй их хайраар дүүрэн байсан. Биднийг гэх хайраараа дамжуулан Тэр өөр аргаар бол даван туулах боломжгүй байсан саад бэрхшээлийг даван туулж чадсан. Түүний хайранд хязгаар гэж үгүй. Тэрээр биднийг Өөрийг нь дагаж, хязгааргүй хайраас нь хүртэн энэ дэлхийн зовлон шаналал, харгислал, шударга бус байдлыг даван туулж, уучилж, өршөөж, адисал хэмээн урьсан.

(John H. Groberg, “The Power of God’s Love,” Ensign эсвэл Liahona, Nov. 2004, 11)

Хэвлэх