Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 23


Төгс эзэмших сургаалын давтлага 23

Ойлгох ба тайлбарлах

Зураг
A young woman studying the scriptures.

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын хэсгүүдэд агуулагдсан сургаалыг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний хоёр дахь хагасын төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.

Асуулт тавих

  • Та хэн нэгнээс асуулт асуусандаа хэзээ талархаж байсан бэ? (Жишээлбэл: Та асуулт асууснаар ямар нэг зүйлийг мэдэж авсан эсвэл найз юм уу эцэг эхээсээ зөвлөгөө авахыг эрэлхийлснээр үнэ цэнтэй зөвлөгөө авсан байж болох юм.)

  • Есүс Христийн сайн мэдээнээс суралцахдаа асуулт асуух нь яагаад чухал байдаг зарим шалтгаан юу вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Асуулт тавьж, асуултад хариулах нь бүх суралцах, зааж сургахын цөм юм” хэмээн хэлсэн (“The Lord Will Multiply the Harvest” [evening with a General Authority, Feb. 6, 1998], 5–6, in Teaching Seminary: Preservice Readings [2004], 98).

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаар асуулт асуух нь тэдгээрийг илүү сайн ойлгож, Аврагчийн тусламжийг амьдралдаа илүү бүрэн дүүрэн урин авчрахад бидэнд тусална.

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл

1 Коринт 6:19–20

“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.”

1 Коринт 11:11

“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

1 Коринт 15:20–22

“Адам дотор бүгд үхдэгчлэн, Христ дотор бүгд амьд болгогдоно.”

1 Коринт 15:40–42

Амилалтад алдар суугийн гурван зэрэг бий.

Ефес 1:10

“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Ефес 2:19–20

Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

2 Тесалоник 2:1–3

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

2 Тимот 3:15–17

“Ариун судрууд мэргэн ухааныг чамд өгөх чадалтай.”

Еврей 12:9

Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг” болой.

Иаков 1:5–6

“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.”

Иaков 2:17–18

“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”

1 Петр 4:6

“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”

Илчлэл 20:12

“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.”

Төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгээс илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг хэсгийг сонго. Тухайн хэсгээ анхааралтай унш. Төгс эзэмших сургаалын судрын үг, хэллэгийг дүгнээд, уг хэсгийн талаар ойлгосон зүйлээ мөн уг хэсгийн талаар танд эсвэл өөр хэн нэгэнд байж болох асуултуудыг тэмдэглэ. Жишээлбэл: Та Ефес 2:19–20 -ийн талаар “Булангийн чулуу гэж юу вэ? Есүс Христийг яагаад үүнтэй зүйрлэсэн бэ?” гэж асууж болох юм. Эсвэл та 2 Тесалоник 2:1–3 -т байх “урвалт” гэх үг ямар утгатай болохыг асууж болох юм.

Аль болох олон асуулт бич.

Аль болох олон асуулт бичсэн бол ойлгоход хамгийн чухал гэж бодож байгаа хэдэн асуултаа сонгон ашиглах боломжтой судраас суралцах хэрэгслүүдийг ашиглан тэдгээрт хариул. Эдгээр хэрэгсэлд Судруудын Удирдамж, Topical Guide, the Bible Dictionary, судрын зүүлт тайлбар, Gospel Library аппликэйшн эсвэл Ерөнхий чуулган дээр хэлсэн үг багтдаг. Та мөн ойр тойрных нь шүлгүүдийг унших эсвэл судрын хам сэдвийг ойлгохыг хичээх зэрэг энэ жил сурсан судраас суралцах зарим аргаа ашиглахыг илүүд үзэж болох юм. Судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж тэмдэглэ.

Зарим асуултад амархан хариулах боломжгүй бөгөөд зарим нь илүү их цаг гаргаж, залбирч, тунгаан бодох шаардлагатай байж болохыг сана.

Асуултад тань хариулахад туслахад найзаа эсвэл гэр бүлийн гишүүнээ урих талаар бодож үз. Та мөн энэ үйл ажиллагааг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа төгс эзэмших сургаалын судрын өөр хэсэгт ашиглах талаар бодож үзэж болох юм.

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та судрын аль хэсгийг сонгосон бэ?

  • Та судрын энэ хэсгийг өөрийн үгээр юу гэж тайлбарлах вэ?

  • Та энэ үйл ажиллагаанаас тухайн судрын хэсгийн тухай юуг мэдэж авсан бэ?

  • Энэхүү судрын хэсэг Аврагчийн талаар эсвэл Түүний сайн мэдээний тухай юуг ойлгоход бидэнд тусалсан бэ?

Хэвлэх