Семинар
Суралцахуйгаа үнэлэх 11


Суралцахуйгаа үнэлэх 11

1 Тимот–1 Иохан

YW Shares a Scripture with Friend

Энэ хичээл танд Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой. 

Есүс Христтэй илүү адилхан болох

Өмнөх хичээлээр, Есүс Христтэй адилхан болохыг өндөр ууланд авирахтай харьцуулсан.

  • Ууланд авирах талаар таны мэдэх ямар зүйл энэ зүйрлэлийг сайн зүйрлэл болгож байна вэ?

  • Есүс Христтэй адилхан болохын юу нь танд хэцүү санагдаж байна вэ? Хэцүү ч гэсэн үүнийг давж туулах нь таны хувьд яагаад чухал вэ?

Хэрэв та өмнө нь ууланд авирч байсан бол дээд цэгт нь хүрэх үед танд ямар санагдаж байсныг бод. Хэрэв та өмнө нь ууланд авирч үзээгүй бол энэ нь таны хувьд ямар байхыг төсөөл.

  • Эцсийн зорилгоо мартахгүй байх нь хэрхэн сүнслэг байдлын хувьд авирах үед урам зориг өгөх вэ?

Хэрэв та 2 Петр 1-ийн талаарх өмнөх хичээлийг авсан бол судлах тэмдэглэлдээ зурсан уулын зургаа хар. Хэрэв та зураг зураагүй бол дараах зургийг хар.

Divine Attributes Mountain Diagram

Цаг гарган зурган дээрээ жагсаасан бурханлаг зан чанаруудын талаар бод.

  • Эдгээрээс та аль зан чанарыг хөгжүүлэхээр ажиллаж байна вэ? Таны хувьд ажил хэр явж байна?

Есүс Христийг хайрлах хайраа мөн Түүнийг хэрхэн илүү сайн таньж мэддэг болж байгаагаа эргэцүүлэн бод.

  • Есүс Христтэй улам бүр адилхан болохын тулд та юу хийж чадах вэ?

Есүс Христийн адил заах

An actor portraying Jesus Christ holding a child on his lap. They are surrounded by people.
Jesus at the temple teaches His Apostles about the widow’s mites.
Jesus sitting at a table teaching.
Jesus blessing bread he is about to feed to the gathered multitude.
  • Аврагч ямар нөхцөл, орчинд зааж байсан бэ?

Аврагчийн арга барилаар заах нь дараах зүйлийг онцолсон байна.

Аврагч ихэнх сургаалаа синагогт биш харин өдөр тутмын энгийн орчинд буюу шавь нартайгаа хооллон, худгаас ус авч, инжир модны хажуугаар өнгөрч байхдаа заасан байдаг.

(“Гэнэт гарч ирсэн заах боломжийг ашигла,” Аврагчийн арга барилаар заах нь [2016], 16)

Сайн мэдээний зарчмыг заах эсвэл хэн нэгэнд итгэл үнэмшлээ тайлбарлах ямар ямар боломж байгааг бод.

  • Та Аврагчийн талаар саяхан олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ хаана, хэзээ хуваалцаж болно гэж бодож байна вэ?

Төлөөлөгч Петр “Найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай” ( 1 Петр 3:15) гэж бичихдээ Есүс Христтэй хэрхэн адилхан болох талаар бидэнд заасан. Итгэдэг зүйлээ тайлбарлах дадлага хийснээр заах цаг мөч хэзээ ч, хаана ч гарч ирсэн бэлэн байж чадна.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Сүүлийн хэдэн долоо хоногт судалсан дараах сэдвүүдээсээ аль нэгийг нь сонгоод, дагалдах алхам бүрийг хийж гүйцэтгэ.

Есүс Христийн Цагаатгал ( Еврей 9:11–15, 24, 28 ; 10:10–17 -г үзнэ үү)

Есүс Христэд итгэх итгэл ( Еврей 11 ; Иаков 2:17–18 -ыг үзнэ үү)

Бурхан бол бидний сүнсний эцэг ( Еврей 12:9 ; мөн Иохан 20:17 ; Үйлс 17:29 ; Ром 8:16–17 -г үзнэ үү)

a. Танд Аврагчийн адил хэн нэгэнд заах эсвэл тухайн сэдвийн талаарх асуултад хариулах боломж гарч ирэх бодит нөхцөл байдлын талаар бич.

б. Тухайн сэдэвтэй холбоотой хэн нэгэнд байж болох асуултыг бич.

в. Та тухайн сэдвийг хэрхэн тайлбарлаж, асуултад хариулахаа төлөвлө. Тайлбартаа дор хаяж нэг судрыг ашигла. (Судруудыг хаалтад бичсэн нь аль хэдийн судалсан байж болох зүйлсийг тань сануулах зорилготой болно.)

Судраас суралцаж, залбирахын тулд гаргах миний хүчин чармайлт

Joseph Smith reading the Bible by candlelight.
  • Та Шинэ Гэрээнээс эсвэл Иосеф Смитийн туршлагаас суралцсанаар судраас суралцах болон залбирлын талаар юу сурч мэдсэн бэ?

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Одоогоор залбирч, судраас суралцахаар гаргаж буй хүчин чармайлтаа сайжруулахын тулд хийж байгаа, хийхийг хичээж эсвэл хийхийг хүсэж буй зүйлээ жагсаан бич. Үүнд, өөртөө тавьсан Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хөтөлбөрөөр тавьсан эсвэл семинартай холбоотой тодорхой зорилгоо багтааж болно.

Тухайн зорилгоор гаргаж буй ахицаа төсөөлөн бодоход туслах дараах бүдүүвч зургийг судлах тэмдэглэлдээ зур. Бүдүүвч зургийн дөрвөн хэсэг бүр дээр дараах гарчгуудын нэгийг нэмж бич: Сургамж; Адислал; Саад бэрхшээл; Ирээдүйн өсөлт хөгжил. Зохих гарчгийн доор гаргаж буй ахицаа үнэлж, үргэлжлүүлэн сайжруулахад туслах дараах асуултуудад өгөх хариултаа нэг бүрчлэн бич.

An illustration of an arrow.
  • Би залбирч, судраас суралцах замаар ямар ямар сургамж авч байна вэ?

  • Би ямар ямар адислал, хариултаа таньж мэдсэн бэ?

  • Судраас суралцах зорилгодоо хүрэхэд саад болох ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу? Хэрэв тийм бол би тэдгээрийг даван туулахын тулд Их Эзэнд хэрхэн хандаж болох вэ?

  • Би залбирч, судраас суралцахдаа ямар өсөлт хөгжилд ирээдүйд хүрэхийг хүсэж байна вэ?

Хэрэв энэ тал дээр танд тавьсан зорилго байхгүй бол яг одоо зорилго тавиад, хэдэн долоо хоног, сарын турш үнэлж болох юм. Залбирч, судраас суралцахын тулд гаргаж буй хүчин чармайлт тань Их Эзэний таалалд хэрхэн нийцэж байгааг олж мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Түүнчлэн Их Эзэний танд өгөхийг хүсэж буй адислалыг хүртэж, хариултыг нь хүлээн авахын тулд хийх хэрэгтэй аливаа өөрчлөлтүүдийг олж мэдэхийг эрэлхийл.