Семинар
2 Петр 1


2 Петр 1

Есүс Христтэй адилхан болох

Christ with little children.

Петр итгэл үнэмшилдээ үнэнч байсан Есүс Христийн шавь нарт хандан бичсэн. Петр амьдралынх нь төгсгөл ойртохын хэрээр тэдгээр гэгээнтэнд итгэлтэй хүмүүст амлагдсан агуу адислалуудыг эргэн санахад нь туслахыг хүссэн. Тэр Есүс Христийн зан чанарыг хөгжүүлэхэд гэгээнтнүүдийг уриалсан. Энэ хичээл танд Есүс Христтэй илүү адилхан болох алхмуудыг хийхэд тань туслах зорилготой.

Алхам алхмаар хүрэх ололт амжилт

  • Та утга учиртай ямар зорилгод хүрэхийг хүсэж байна вэ?

  • Уг зорилгодоо хүрэхийн тулд та юу хийж байна вэ?

Далын ахлагч Скотт Д.Вайтинг эхнэртэйгээ хамт Японы Фүжи ууланд авирч байхад болсон үйл явдлаас авсан сургамжаа хуваалцсан. Тэдний сургамж зорилгодоо хүрэхэд тань тусалж болох юм.Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Түүнтэй адил болох нь” видеог цагийн код 2:35-аас 3:09 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.

10:21

Түүнтэй адил болох нь

Бид хэрхэн Аврагч Есүс Христтэй илүү адил боолх зарлигийг дагаж чадахыг ахлагч Вайтинг заалаа.

Бурханлаг шинж чанар

Төлөөлөгч Паул Есүс Христэд итгэх итгэлтэй байсан Сүмийн гишүүдэд хандан бичсэн захиандаа тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ мөн Тэдний тэнгэрлэг мөн чанарын талаар мэдэхийн адислалыг хүлээн аваасай хэмээн хүсэж байгаагаа илэрхийлсэн.

2 Петр 1:2–4 -ийг уншаад, энэ мэдлэгээр дамжин бидэнд ирж болох адислалуудыг олж мэд.

  • “Бурхан чанарыг хуваалцагч” ( 2 Петр 1:4) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Бидний хүн нэг бүр “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү” нь бөгөөд бурханлаг шинж чанартай билээ (“ Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг ,” ChurchofJesusChrist.org). Бид Есүс Христийн төгс жишээг дагаж, Түүнд өөрчлөгдөхөд маань тусална гэдэгт итгэх үед Тэрээр бидэнд Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж, цэвэршүүлэгдэхэд тусална.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ. Хичээлийн туршид үүн дээрээ нэм.

Судлах тэмдэглэлдээ Фүжи эсвэл өөрийн сонгосон аль нэгэн уулын энгийн таталбар зураг зур. Уулан дээрээ Есүс Христийн зан чанараас хэдийг бич.

  • Та Есүс Христийн ямар зан чанарыг хамгийн ихээр хүндлэн биширдэг вэ? Яагаад?

2 Петр 1:5–7 -г уншаад, Петрийн жагсаасан Христийнхтэй адил зан чанарыг олж мэд. Тэдгээрийг судлах тэмдэглэлдээ бичсэн зан чанар дээрээ нэм.

Цаг гарган “бүхий л хичээл зүтгэлээр” ( 5-р шүлэг) гэсэн үгээр Петр ямар утга агуулгыг илэрхийлсэн байж болох талаар бод.

  • Та үүнийг бүдүүвч зурган дээрээ хэрхэн дүрслэх вэ?

2 Петр 1:8–11 -ийг уншаад, эдгээр зан чанарыг хөгжүүлснээр юу тохиолдох талаар Петр гэгээнтнүүдэд юу гэж хэлснийг олж мэд.

  • Эдгээр шүлгээс та ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Та сурч мэдсэн зүйлийнхээ ачаар бүдүүвч зурган дээрээ юу нэмэхээ бод. Та Есүс Христийг таньж мэдэх талаар сурч мэдэж буй чухал үнэнүүдээ нэгтгэсэн гарчгийг зурсан уулан дээрээ нэмж болно.

Та бүдүүвч зургаа дараах жишээтэй харьцуулаад, хэрэгтэй гэж үзсэн аливаа нарийн ширийн мэдээллээ нэмж болно.

Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх

Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх аян зам нь нэг зан чанарыг сонгоод, энэ талаар илүү ихийг судлах гэсэн энгийн алхмаар эхэлж болно. 2 Петр 1:5–7 -д жагсаасан мөн уулын бүдүүвч зурган дээрээ бичсэн зан чанарын аль нэгийг сонгох замаар энэ аян замаа өнөөдөр эхлүүл.

Сонгосон зан чанарынхаа талаар илүү сайн судлах нэг арга зам бол Судруудын удирдамж, Topical Guide-ыг ашиглах эсвэл Gospel Library-ын хайх үйлдлийг ашиглан тухайн зан чанартай холбоотой судар юм уу мэдэгдлүүдийг олох явдал юм.

Судлах тэмдэглэлдээ тэмдэглэл бичээд, уншсан судрынхаа чухал үг хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та аль зан чанар дээр төвлөрөхийг хүсэж байна вэ?

  • Та өөрийн суралцсан зүйлсээс Есүс Христийн тухай болон уг зан чанарын тухай юуг мэдэж авсан бэ?

  • Энэхүү Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлснээр таны амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох вэ?

  • Энэ зан чанарыг хөгжүүлэн Аврагчтай адилхан болохын тулд та ямар ямар хүчин чармайлт гаргахад бэлэн байна вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхэд надаас юу шаардагдах вэ?

Далын ахлагч Скотт Д.Вайтинг ийн заасан.

Official Portrait of Elder Scott D Whiting. Photographed in March 2017.

Та бодитой өсөж хөгжихийн тулд тасралтгүй зүтгэх хэрэгтэй болно. Ууланд авирахын тулд өмнө нь бэлдэж, авирах үедээ тэсвэр хатуужил, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг шиг амьдралын энэхүү аян хичээл зүтгэл, золиос гаргахыг мөн адил шаардах болно. Христийн үнэн шашинтан байх гэдэг нь өөрсдийн Эзэнтэй адил болохыг хичээнэ гэсэн үг юм. Энэ нь биднээс байнга хамгийн сайнаараа хичээхийг шаарддаг. …

Түүний тэнгэрлэг тусламж, хүч чадлаар Түүнтэй адил болох нь алхам алхмаар хийгдэх боломжтой гэдгийг би мэднэ. Тийм бус аваас Тэрээр бидэнд ийм зарлигийг өгөхгүй байх байсан юм [ 1 Нифай 3:7 -г үзнэ үү].

(Скотт Д.Вайтинг, “Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11)

Христийнхтэй адил зан чанарыг олж авахыг хичээхэд маань юу тохиох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс (1932–2017) ийн тайлбарласан.

11:7

Becoming a Disciple of Our Lord Jesus Christ

Elder Hales teaches us about the interwoven characteristics that are all necessary to our becoming true disciples of Jesus Christ.

Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Аврагчийн зан чанар бол бидний ойлгож байгаагаар мөрдөх ёстой баримт бичиг эсвэл шалгах ёстой жагсаалт биш юм. Тэдгээр нь өөр хоорондоо сүлжилдсэн зан чанарууд бөгөөд бидний дотор харилцан нөлөөлөх маягаар өсөж хөгждөг. Өөрөөр хэлбэл, бид Христийн бусад зан чанарыг хөгжүүлэхгүй, бусдад нь нөлөөлөхгүйгээр ганц нэгийг нь хөгжүүлэх боломжгүй юм. Нэг зан чанар нь хүчтэй болж ирэхэд бусад зан чанар нь мөн адил хүчтэй болдог.

Робэрт Д.Хэйлс, “Бидний Их Эзэн Есүс Христийн шавь болох нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Бид муугаас сайн, сайнаас улам сайн болж, төрөлх зан чанартаа өөрчлөлт гаргахад Аврагчийн тусламжийг амьдрал дахь аяныхаа туршид авч болно.

(Дэвид А.Бэднар, “Цагаатгал ба бидний амьдрал дахь аян,” Ensign, Apr. 2012, 42; Лиахона, 2012 оны 4-р сар)