Семинар
1 Петр 3:18–22; 4:1–6


1 Петр 3:18–22; 4:1–6

Нас барагсдын төлөөх авралын ажил

Тайван дахь гэр бүлийн гишүүд хуучин зургийн альбом харж байна.

Есүс Христийн талаар сонсолгүйгээр, Түүний нэрээр зөвшөөрөгдсөн ёслолыг хүлээн авах боломжгүйгээр амьдарч байгаад нас барсан Тэнгэрлэг Эцэгийн олон тэрбум хүүхдэд юу тохиох вэ? Есүс Христ нас барсныхаа дараа сайн мэдээг сүнсний дэлхийд номлосон бөгөөд сайн мэдээний адислалуудыг Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хүртэх боломжийг олгосон талаар Төлөөлөгч Паул заасан. Энэ хичээл нь танд нас барагсдыг гэтэлгэх Аврагчийн ажилд туслах арга замуудыг олж нээхэд тусална.

Бодлогошруулсан асуулт

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн хэлжээ.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хөрөг зураг. Хөрөг зургийг 2020 оны 3-р сард авсан болно.

Христэд итгэгч шашин судлаачид [эрдэмтэд] Есүсийн талаар ямар ч мэдлэггүйгээр амьдарч байгаад нас барсан тоо томшгүй олон тэрбум хүний хувь тавилан яах вэ? гэсэн асуултад хариулахыг удаан хугацаанд оролдсоор ирсэн юм.

(D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 9)

  • Энэ асуултыг танаас асуувал юу гэж хариулах вэ?

Ахлагч Кристоффэрсон цааш нь:

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хөрөг зураг. Хөрөг зургийг 2020 оны 3-р сард авсан болно.

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн ачаар баптисм хүртээгүй нас барагсад хэрхэн гэтэлгэгдэж мөн Бурхан хэрхэн ‘төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болох’ [Алма 42:15-ыг үзнэ үү] тухай ойлголт ирсэн билээ.

(D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” 9)

Сүнсний дэлхий дэх Аврагч

Нас барагсдын авралын тухай мэдлэг бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн бол тэдгээр үнэнийг эртний төлөөлөгчид зааж, ойлгуулж байсныг бидэнд харуулдаг хэсгүүд Библид бий. Жишээлбэл: Төлөөлөгч Петр сайн мэдээний талаарх мэдлэггүйгээр нас барсан хүмүүст зориулж Есүс Христ юу хийсэн тухай заасан.

1 Петр 3:18–20, 4:6-г уншаад, Есүс Христ нас барсныхаа дараа ч Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг аврах ажлаа хэрхэн үргэлжлүүлсэн талаар Петр юу заасныг олж хар. Эдгээр шүлэг Иосеф Смитийн Орчуулгаас хэрхэн өөр байгааг ажигла (1 Петр 3:20, зүүлт тайлбар a ба 1 Петр 4:6, зүүлт тайлбар a-г үзнэ үү).

Төгс эзэмших сургаалын шигтгээ зураг (цэнхэр). Нээлттэй номын зураг.1 Петр 4:6 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно.

  • Сүнсний дэлхий дээрх Аврагчийн тохинууллын талаарх эдгээр шүлэг танд юу зааж байна вэ?

  • 1 Петр 4:6-д цэдэглэснээр, нас барсан хүмүүст яагаад сайн мэдээг номлосон бэ?

  • Нас барагсдын авралын талаарх сургаал нь Бурханы хүүхдүүддээ үзүүлдэг хайр, нигүүлслийг хэрхэн харуулж байна вэ?

Сүнсний дэлхийн талаарх орчин үеийн илчлэлт

Орчин үеийн илчлэлт бидэнд Аврагч сүнсний дэлхийд байхдаа юу хийсэн талаар илүү сайн сурч мэдэхэд тусалдаг.

Жозеф Ф.Смитийн хөрөг зураг

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) 1 Петр дээрх яг эдгээр шүлгийг уншаад, тунгаан бодсоноор нас барагсдын дунд хийсэн Аврагчийн тохинууллын талаарх үзэгдлийг харсан. Энэ илчлэлт Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн бөгөөд Сүмийн гишүүдийн урьд нь мэддэггүй байсан нарийн ширийн мэдээллийг агуулдаг. 1 Петр 4:6Сургаал ба Гэрээ 138-тай холбогдох судар болгох юм уу холбон бичих талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 138:29–34, 57–58-ыг уншаад, сүнсний дэлхий дэх Аврагчийн тохинууллын талаарх нэмэлт ойлголтуудыг хайж ол.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Сургаал ба Гэрээ 138-ыг судалснаар юу танд тун чухал санагдсан бэ? Яагаад?

  • Сүнсний дэлхийд юу болдгийг ойлгох нь ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр олж авах туршлагад тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та эдгээр шүлгээс Есүс Христийн хайр, нигүүлслийн ямар нотолгоог олж харж байна вэ?

Бидний үүрэг хариуцлага

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд нас барагсдыг гэтэлгэх Аврагчийн ажилд туслах бидний үүрэг хариуцлагын талаар ярьсан. Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт” видеог цагийн код 3:01-ээс 3:47 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.

2:3

Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт

Бид өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийх үед Бурхан адислалуудыг хөшигний хоёр талд нэгэн зэрэг өгдөг гэж ахлагч Рэнланд заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2016 оны 1-р сар.

Сүмийн гишүүдийн хувьд бид өвөг дээдсээ эрж хайн, гэр бүлийн түүхээ эмхэтгэх тэнгэрлэг үүрэг хариуцлагатай. Бурханы бүх хүүхдэд авралын ёслолууд зайлшгүй шаардлагатай тул энэ нь урамшуулан дэмжих хоббигоос илүү чухал юм. Бид авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан өвөг дээдсээ олж тогтоох ёстой. Бид ариун сүмд тэднийг төлөөлөн ёслолуудыг гүйцэтгэж болох бөгөөд өвөг дээдэс маань ёслолуудыг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх юм. Бид мөн тойрог, гадасны гишүүддээ гэр бүлийнхээ нэрс дээр ажиллахад нь тусалж болно. Бид гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлаар дамжуулан нас барагсдыг гэтэлгэхэд тусалж чадна гэдэг нь үнэхээр гайхамшигтай.

(Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60.)

  • Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд оролцох нь таны эсвэл бусдын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Хэрэв та хараахан оролцоогүй бол энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

Яг одоо цаг гарган нас барагсдын авралын ажилд оролцох юм уу энэ талаар илүү ихийг судал. Үлдсэн цаг, мөн танай бүсэд болон хэл дээр ашиглах боломжтой эх сурвалжаас хамааран дараахаас нэг эсвэл хэд хэдийг энэ үйл ажиллагаанд зориулан сонго.

  • FamilySearch.org руу орох эсвэл FamilySearch Family Tree аппликэйшныг ашигла. Санваарын ёслолуудыг хүлээн авах хэрэгтэй өвөг дээдсийнхээ нэрсийг олж чадах эсэхээ шалга. Та тэдгээр нэрээр ёслол хийх захиалга өгч, өөрөө ариун сүмд авчрах аль эсвэл ариун сүмд нэрсийг өгч, өөр хэн нэгнээр ёслолыг нь үйлдүүлж болно. Санваарын ёслол хэрэгтэй байгаа өвөг дээдсээ хурдан тодорхойлохын тулд Гүйцэтгэхэд бэлэн ёслолууд үйлдлийг ашиглаж болно. (Энэ үйлдлийг хэрхэн ашиглах зааврыг авах бол “Family Tree App: Ordinances Ready,” New Era, Jan. 2019, 45-ыг үзнэ үү.)

  • Гэр бүлийн түүхийн талаарх тайлбар, судар, Ерөнхий чуулганы захиас, видеонуудыг харах бол Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрх “Family History” хэсэг рүү орно уу.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцохыг урамшуулан сүнслэгээр өдөөх видеонуудыг авах бол Media Library (videos.ChurchofJesusChrist.org) дээрх “Family History” видео цуглуулга руу орно уу.

  • Эцэг эх, бусад хамаатан саднаасаа өвөг дээдсийнхээ талаар асууж болох асуултуудын жагсаалтаа гарга. Тохиромжтой үед асуултуудаа асууж, гэр бүлээрээ ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцож болох талаар ярилц.

Доорх зайд алийг нь сонгосноо мөн уг үйл ажиллагааг хийснээр юу олж мэдэж, мэдэрснээ тайлбарла.

тэмдэглэл хөтлөх дүрс2. Судлах тэмдэглэлдээ алийг нь сонгох мөн уг үйл ажиллагааг хийснээр юу олж мэдэж, мэдэрснээ тайлбарлан бич.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би нас барсан өвөг дээдсийнхээ өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.

16:23

Үндэс ба мөчрүүд

Квинтин Л.Күк орчин үеийн технологиор дамжуулан энэ цаг үед гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлыг яаравчлуулахын чухлыг заав.

Ахлагч Квинтин Л.Күкийн авхуулсан албан ёсны хөрөг зураг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгад 2007 оны 10-р сарын 6-нд дуудагдсан.

Гэр бүлийн талаарх сургаал нь гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажилтай уялдаа холбоотой байх нь тодорхой. Их Эзэн эхэн үеийн илчлэлтээр өгсөн заавартаа ‘өөрсдийн нас барагсдын төлөөх баптисм’-ын [Сургаал ба Гэрээ 127:5; тодотгол нэмэгдсэн] тухай дурдсан байдаг. Бид сургаалын үүрэг хариуцлагаа өвөг дээдсийнхээ өмнө хүлээнэ. Учир нь тэнгэр дэх селестиел байгууллага нь гэр бүл дээр үндэслэгдсэн байдаг. Тэргүүн Зөвлөл сүмийн гишүүдийг, тэр тусмаа өсвөр үеийнхнийг болон ганц бие залуучуудыг гэр бүлийнхээ юм уу салбар, тойргийнхоо гишүүдийн өвөг дээдсийн нэрээр гэр бүлийн түүхийн ажил, ёслолуудыг хийх тал дээр анхаарлаа хандуулахад уриалсан. Бид үндэс, мөчрийнхөө аль алинтай нь холбогдсон байх ёстой.

(Ахлагч Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) ийн заажээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2008 он.

Түүний ажил мөнх бус байдлаар хязгаарлагддаг хэмээн Их Эзэн хэлж байсныг би санахгүй байна. Харин Түүний ажил мөнх оршихуйг бүрхдэг. Тэрээр сүнсний дэлхийд Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа гэдэгт би итгэдэг. Мөн Их Эзэн тэнд буй үйлчлэгчдээрээ дамжуулан сайн мэдээг хүлээн авахад олон сүнсийг бэлтгэж байгаа гэдэгт би итгэдэг. Бидний ажил бол нас барагсдаа эрж хайн, ариун сүмд очиж, хөшигний цаана байгаа хүмүүст бидэнд байгаатай адил тэгш боломжийг авчрах ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх явдал юм. …

Ах, эгч нар аа, бид энэхүү ажлыг хүлээн авч мөн хариу үйлдэл хийх үед Их Эзэн биднийг адислах болно гэдгийг би гэрчилж байна.

(Томас С.Монсон, “Ажлыг яаравчлуулах нь,” Лиахона, 2014 оны 6-р сар, 4–5)

Би ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцох вэ?

 

2:3

The Time Is Now

Elder Bednar and youth talk about doing family history research and the importance of engaging in the work of the temple.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл.

(Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар,” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), New Era болон Ensign сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org)

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил намайг хэрхэн адисалдаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы захиасандаа ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор хүлээн авах боломжтой олон адислалыг жагсаасан. Энэ эшлэлийг үз эсвэл захиасыг бүхэлд нь унш (Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–64).

2:3

Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт

Бид өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийх үед Бурхан адислалуудыг хөшигний хоёр талд нэгэн зэрэг өгдөг гэж ахлагч Рэнланд заасан.

 

2:3

Redeeming the Dead Redeemed Me

Stephen Jezek was able to feel the Spirit again, overcome addictions, and get baptized because of his experience indexing. Learn how family history can increase personal righteousness in your ward and stake.