Төгс Эзэмших Сургаал: 1 Петр 4:6
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан”
Та 1 Петр 4-ийг судлахдаа Аврагч Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд авралыг хүлээн авах боломжийг олгохын тулд сүнсний дэлхийд номлолын ажил хийснийг сурч мэдсэн. Энэ хичээл нь 1 Петр 4:6-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд танд тусална. Энэ нь мөн уг хэсэгт заасан сургаалыг тайлбарлахад тань тусална. Ингэснээр та тэрхүү сургаал болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит нөхцөл байдалд ашиглах боломжтой болно.
Цээжлэх ба тайлбарлах
Авралын төлөвлөгөөний бүдүүвч зурахад нэг хором зарцуул.
1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Бурханы бүх хүүхдэд мөнх бус амьдралын өмнөх амьдралд нь сайн мэдээг заасан. Бурханы төлөвлөгөөг сонгон сайн мэдээг хүлээн авсан хүмүүст юу тохиолдсон бэ? Үүнээс татгалзсан хүмүүст юу тохиолдсон бэ?
-
Дэлхий дээр сайн мэдээг хэрхэн заадаг вэ?
-
Есүс Христийн талаар суралцах боломж хэзээ ч олдож байгаагүй эсвэл энэ амьдралдаа санваарын зөвшөөрөгдсөн ёслолуудыг хүлээн авч чадаагүй хүмүүст юу тохиолддог вэ?
-
Бид Шинэ Гэрээнд энэ талаар хаанаас унших вэ?
“ 1 Петр 4:6 -ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бич: “Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан”. Гурваас дөрвөн үг эсвэл тоог арилгаж эсвэл далдлаад, эшлэл ба үг хэллэгийг дутуу хэсэгтэй нь хамт хэлэхийг хичээ. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь цээжээрээ хэлж чаддаг болтлоо энэ үйл явцыг давт.
Амьдралд хэрэгжүүлэх дадлага
Өмнөх хичээл дээр та 1 Петр 4:6 -аас Сайн мэдээг мөнх бус амьдралдаа сонссон хүмүүсийнхтэй адилхан боломжийг нас барагсдад олгохын тулд тэдэнд сайн мэдээг номлодог гэсэн үнэнийг мэдэж авсан.
Дараах жишээг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон энэ үнэнийг амьдралд хэрэгжүүлэх дадлага хий.
Жишээ: 1-р хэсэг
Таны найз Жэйсон номлогчидтой уулзаж байгаа гэж төсөөл. Жэйсон сайн мэдээний талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд тантай хамт семинарт явахыг хүсжээ. Семинарын эхний өдөр багш тань ангийнхнаас сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хамтрагчтайгаа давтахыг хүсэв. Жэйсон тан руу хараад, “Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд гэж юу вэ?” гэж асуужээ.
-
Та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг Жэйсонд хэрхэн танилцуулах вэ? (Хэрэв энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12 дахь догол мөрийг эргэж харах талаар бодож үз.)
Жишээ: 2-р хэсэг
Долоо хоногийн сүүлээр Жэйсон номлогчидтой танай гэрт уулзжээ. Та Есүс Христэд итгэх итгэл, нүглээсээ ангижрахын тулд усанд умбуулах замаар баптисм хүртэх гэх зэрэг багтсан сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудын талаар заахад номлогчдод туслав. Номлогчид Иохан 3:5 -ыг ашиглан санваарын зохистой эрх мэдлийн дагуу үйлдсэн баптисм нь тэнгэрийн хаант улсад аврагдахад зайлшгүй чухал гэдгийг заажээ. Жэйсон тэр талаар хэсэг бодсон ба бага зэрэг гунигтай байгаа харагдав. Номлогчдын нэг нь яагаад гунигтай байгааг нь асуухад Жэйсон “Өвөө маань хэзээ ч баптисм хүртэж байгаагүй боловч тэнгэрт очихын тулд бүхий л талаар зөв амьдрахыг хүсдэгээ үргэлж хэлдэг үнэхээр сайн хүн байсан. Тэр тэнгэрт очиж чадах болов уу?” гэж асуулаа. Та Жэйсонд хэрхэн туслах талаар дотроо чимээгүй залбиран Тэнгэрлэг Эцэгээс асуув. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон 1 Петр 4:6 -д заадаг сургаалыг ашиглах санаа таны толгойд орж ирлээ.
2. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ.
Жэйсонд асуултынхаа хариултыг авч, өвөөгийнхөө талаар санаа зовохгүй байхад нь туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг болон 1 Петр 4:6 -д заасан сургаалыг хэрхэн ашиглах тойм гарга. Тойм гаргасныхаа дараа Жэйсонд өгөх хариултаа бэлд. Та түүнд сургаалын үнэнийг мэдэрч, олж нээхэд нь туслахын тулд ямар ямар асуулт асуухаа бод. Хариултдаа сүнслэг мэдлэг олж авах бүх гурван зарчмыг мөн 1 Петр 4:6 -д заасан сургаалыг багтаасан байхад анхаар.
Заавар авах шаардлагатай бол та дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг нь ашиглаж болно.