Семинар
Сүнслэг мэдлэг олж авах, 3-р хэсэг


Сүнслэг мэдлэг олж авах, 3-р хэсэг

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү ихийг ойлгож авахаар эрэлхийл

Зураг
Компьютер ширтэж буй залуу эрэгтэй

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг судалж, хэрэгжүүлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрлах сэтгэлээр өгсөн эх сурвалжуудаар дамжуулан үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгоход тусална.

Та хариултуудыг хаанаас хайдаг вэ?

Нэг минутад багтаан дараах мэдээллийг хайж олохыг хичээ.

  • Ирэх долоо хоногийн цаг агаар

  • Грийнландын нийслэлийн нэр

  • Паста эсвэл будаатай хуурганы жор

Дараах асуултуудыг тунгаан бод.

  • Та мэдээлэл хайхдаа ямар эх сурвалжуудыг ашигласан бэ (эсвэл ихэвчлэн ашигладаг вэ)?

  • Яагаад та энэ төрлийн асуултуудын талаарх мэдээллийг авахдаа эдгээр эх сурвалжид итгэж найддаг вэ?

Бурханы өгөх хариултыг бид хаанаас олж болох вэ?

  • Та хүмүүст Бурхан, Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаар асуух чухал асуултынхаа хариултыг хаанаас хайхыг санал болгох вэ?

Бурхан, Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаарх аливаа асуултуудынхаа талаар бод. Үүнд таны боддог эсвэл эргэлздэг, уншсан эсвэл сонссон мэдээлэл багтаж болно. Энэ хичээлийн тус болох зарчмуудын талаар суралцахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Дараах судрын хэсгүүдийг уншаад, эдгээр хэсэгт заасан үнэний эх сурвалжууд биднийг хэрхэн адисалж болохыг олж мэд.

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та эдгээр судрын хэсгээс үнэний ямар ямар эх сурвалжийг олж мэдсэн бэ? Бид эдгээр эх сурвалжид яагаад бүрэн итгэж болох вэ?

  • Хүмүүс сэрэмжлүүлбэл зохих ямар ямар эх сурвалжид ихэвчлэн ханддаг байж болох вэ? Яагаад?

Мэдээллийн аль нэгэн эх сурвалжийг найдвартай эсэхийг мэдэхгүй байвал би яах ёстой вэ?

Өнөө үед мэдээлэл хайх хамгийн түгээмэл аргуудын нэг бол интернэт юм. Интернэтээр дамжуулан бид мэдээллийн олон сайн эх сурвалж руу орох боломжтой. Үүний зэрэгцээ бид интернэтээр маш олон найдваргүй, худал хуурмаг мэдээллийн эх сурвалж руу орох боломжтой юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн:

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Интернэтэд [мэдээллийн] “үнэнийг” шалгах шүүлтүүр байхгүй. Зарим мэдээлэл хэчнээн үнэмшилтэй ч шуудхан хэлэхэд үнэн байх нь үгүй.

(Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32)

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 12-р догол мөрийг унш. Сүнслэг асуултуудын хариултыг үл мэдэгдэх, найдваргүй эх сурвалжаас эрэлхийлэх нь яагаад аюултай болохыг зурж тэмдэглэж болно.

Бурхан, Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаар шинэ мэдээлэлтэй таарвал тухайн мэдээллийн эх сурвалжийн талаар дараах асуултуудыг өөртөө тавих нь тустай. Та эдгээр асуултыг унших явцдаа тухайн эх сурвалжид итгэх, итгэхгүйгээ шийдэхэд хамгийн тустай байж болох асуултуудыг хайж ол. (Та мөн дагалдах судрын эшлэл бүрийг судалж болно.)

Шинэ мэдээллийг үнэлж дүгнэхэд туслах зарим асуулт

  • Би энэ мэдээллийг уншиж эсвэл сонсож байхдаа Ариун Сүнснээс ямар мэдрэмж хүлээн авсан бэ? (Сургаал ба Гэрээ 50:23–24-ийг үзнэ үү.)

  • Энэ мэдээлэл намайг Есүс Христтэй болон Түүний Сүмтэй илүү ойртуулж байна уу? (Моронай 7:15–17-г үзнэ үү.)

  • Энэ мэдээлэл Бурханы зарлигуудыг сахихад намайг урамшуулж байна уу?

  • Энэ нь судруудтай мөн орчин үеийн бошиглогчдын заадаг зүйлстэй нийцэж байна уу? (2 Тимот 3:15–17; Сургаал ба Гэрээ 1:38-ыг үзнэ үү.)

  • Энэ нь Ариун Сүнсний үнэн болохыг өмнө нь надад мэдрүүлсэн зүйлсийг баталж байна уу, аль эсвэл сайн мэдээний үнэнд эргэлзэхэд хүргэж байна уу? (Moронай 10:5-ыг үзнэ үү.)

  • Энэ мэдээлэл Аврагчийн эсвэл Түүний Сүмийн удирдагчдын найдвартай гэж үздэг эх сурвалжаас ирсэн үү?

  • Эцэг эх эсвэл Сүмийн удирдагчид энэ мэдээллийн талаар юу хэлэх бол? (Хэрэв би үүнийг тэднээс нуух хэрэгтэй гэж уруу татагдвал, энэ нь уг эх сурвалжийн талаар надад юу хэлж өгдөг вэ?)

  • Эдгээр асуултын аль нь танд хамгийн их тус болно гэж та бодож байна вэ? Яагаад?

  • Хэн нэгэн хүн олсон мэдээллийнхээ талаар өөр юу асууж болно гэж та бодож байна вэ?

Бурхан болон Сүм эсвэл авралын төлөвлөгөөний талаарх асуулт эсвэл сонссон хэсэг мэдээллээ сонго. Дараа нь тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглан хариулт хайх дадлага хийхэд цөөн минут зарцуул. Бусад зүйлийн хажуугаар та

  • залбирч;

  • Сэдвийн удирдамж, Библийн толь бичиг, Судруудын удирдамж эсвэл төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ашиглан судруудыг хайж;

  • ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрээс Gospel Topics хуудас, Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс зэргийг хайж;

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011) эсвэл topics.ChurchofJesusChrist.org дээрх Gospel Topics зэрэг Сүмийн материалуудаас холбогдох бусад хэсгийг уншиж;

  • Хариулт олохдоо туслалцаа авах үүднээс эцэг эх, бишоп, өөрийн тойрог эсвэл салбарын өсвөр үеийнхний ахлагч эсвэл семинарын багш зэрэг өөрийн мэддэг, итгэдэг хэн нэгэнтэй холбогдож болно.

2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та Бурхан эсвэл Сүмийн талаар шинэ мэдээлэлтэй тулгарах үед тань туслах юуг энэ хичээлийн үеэр олж мэдсэн бэ?

  • Таны хариулт, мэдээлэл олж авахаар ханддаг эх сурвалжууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт яагаад хамаатай гэж та бодож байна вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Хэрэв би тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан асуултдаа хариулт олж чадахгүй бол яах ёстой вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Хариулт бүр тэр даруй ирэхгүй ч чин сэтгэлээсээ судалж, Бурханаас хариулт авахаар эрэлхийлснээр ихэнх асуултыг шийдвэрлэж чаддаг. …

Итгэл хэзээ ч асуулт бүрд хариулахыг шаарддаггүй бөгөөд заримдаа “би бүх зүйлийг мэдэхгүй ч гэсэн дагалдагчийн амьдралаар амьдрахад хангалттай зүйлийг мэднэ” гэсэн хандлагатайгаар урагш тэмүүлэх баталгаа, урам зоригийг эрэлхийлж байдаг.

Итгэлдээ байнга эргэлзэж, итгэлгүй болон итгэл багатай хүмүүсийн үгийг сонсох нь Есүс Христэд болон Сэргээлтэд итгэх итгэлийг сулруулдаг.

(Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55)

Яагаад би Сүмийг орхисон хүмүүсээс хариулт эрэлхийлэхдээ болгоомжлох ёстой вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) ийн өгүүлсэн.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

Зарим хүн Есүсийг мэдэхийн тулд Иудастай ярилцдагтай адилаар урвагчдын байр сууринд үндэслэн Сүмийг судлах гэж зүтгэдэг. Урвасан хүмүүс орхисон зүйлийнхээ талаар биш, харин өөрсдийнхөө талаар ярих нь элбэг.

(Neal A. Maxwell, “All Hell Is Moved” [Brigham Young University devotional, Nov. 8, 1977], 3, speeches.byu.edu)

Миний сонгосон мэдээллийн эх сурвалжууд надад сүнслэг байдлаар хэрхэн нөлөөлөх вэ?

ChurchofJesusChrist.org дээрх “Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд” (9:16) видеог үзнэ үү. Энэхүү видеон дээр гарах өсвөр үеийнхэнд хэнийг сонсох, хариултыг хаанаас хайхаа сонгоход нь юу, хэрхэн нөлөөлж байгаа талаар олж мэд.

Мөн ChurchofJesusChrist.org дээр байгаа “Үнэний эрэлд” (3:03) видео тус болж болох юм.

Хэвлэх