Семинар
Maтай 3:1–12; Maрк 1:1–8


Maтай 3:1–12; Maрк 1:1–8

“Эзэний замыг бэлтгэцгээ”

Зураг
John the Baptist and a woman standing in the river Jordan with a group of people watching in the foreground. Outtakes include John the Baptist helping a woman into the water, and various scenes from a distance and close up.

Есүс Христийг тохинууллаа эхлүүлэхийн өмнө Баптисч Иохан Аврагчийг хүлээн авч, дагахад бусдыг бэлтгэхийг эрэлхийлсэн. Энэ хичээлээр та Аврагчийг хэрхэн хүлээн авч, дагасан, Түүнийг хэрхэн илүү сайн хүлээн авч, дагаж болох мөн бусдыг Түүнийг хүлээн авч, дагахад бэлтгэхийн тулд юу хийж болох талаар авч үзэх болно.

Есүс Христэд бэлтгэх

Та чухал аялалд явах гэж байгаа бөгөөд замд тань саад байна гэж төсөөл. Та юу хийх вэ? Та буцаж явах уу? Та саадан дээгүүр гарах уу эсвэл тойрч явах уу? Та дараа нь ирэх хүмүүсийн төлөө саадыг зайлуулах уу? Ирэхээс тань өмнө өмнөх хүн тань хамгийн хэцүү гэсэн ихэнх саадыг аль хэдийн зайлуулсан байхыг олж харсан гэж төсөөлье.

  • Замыг тань бэлтгэсэн тэр хүмүүсийн талаар та юу гэж бодох вэ?

Өнөөдөр та Аврагчийг хүлээн авч, дагахад хүмүүсийг бэлтгэх үүрэг даалгавар хүлээсэн Баптисч Иоханы талаар судлах болно ( Лук 1:17 -г үзнэ үү).

  • Таны амьдралд Аврагчийг хүлээн авч, дагах замыг тань хэн бэлдэж тусалсан бэ?

  • Яг одоо таны амьдралд Аврагчийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх замыг хэн бэлтгэж байна вэ?

  • Аврагчийг хүлээн авч, дагахад танд юу тусалсан бэ?

Та энэ хичээлийг судлах явцдаа танд эсвэл бусдад Түүнийг хүлээн авч, дагах замыг хааж буй аливаа саадыг мөн уг саадыг даван гарахад юу туслах талаар эргэцүүлэн бод.

Маркийн сайн мэдээ ба Баптисч Иоханы тохинууллын оршил

Марк Баптисч Иоханы талаарх цэдгээр сайн мэдээгээ эхлүүлдэг. Матай эсвэл Иоханаас ялгаатай нь Марк бол Есүс Христийн төлөөлөгч биш, харин хожим нь хөрвөгдсөн хүн байв. Марк сайн мэдээгээ төлөөлөгч Петрийн удирдлаган доор бичсэн байх магадлалтай. Марк сайн мэдээгээ харийнханд зориулан бичсэн бөгөөд Аврагч хэлснээсээ илүү их зүйл хийснийг онцолжээ.

Марк 1:1–8 -ыг уншаад, Баптисч Иохан Есүс Христийг хүлээн авч, дагахад нь бусдыг бэлтгэхэд юу хийж тусалсныг олж мэд.

Судраас суралцах хэрэгслүүд.

Суралцах хэд хэдэн хэрэгсэл болон арга суралцах явцыг тань сайжруулж болно. Судрын цэдгүүдийг судлахаа сайжруулахын тулд энэ талаарх сайн мэдээний өөр зохиогчдын цэдгийг уншиж танилцахыг хичээ.

Нэг үйл явдлын тухай сайн мэдээний өөр өөр цэдгээс унших нь суралцахад тань ихэнхдээ тусалдаг. Матай 3:7–12 -ыг уншаад, Баптисч Иоханы тохинууллын тухай нэмэлт мэдээллийг олж мэд. Аврагчийн амьдарч байсан цаг үед Израилын олон гэрээт хүн хэт бардамнах болсон бөгөөд Иеховагийн сургаалаас нүүр буруулж байжээ. Зарим нь Абрахамын үр сад байх нь дангаараа тэднийг аврагдахад хангалттай хэмээн итгэж байлаа ( Joseph Smith Translation, Matthew 3:36 [Bible appendix-т] ба Иосеф Смитийн Орчуулга, Лук 3:8 [Лук 3:8 дээр, тайлбар зүүлт г).

1.

  • Баптисч Иохан Аврагчийг хүлээн авч, дагахад хүмүүсийг бэлтгэхэд туслахын тулд юу хийсэн бэ?

  • Та мөн Баптисч Иоханы тухай Матайн цэдгийг судалснаар өөр ямар нэмэлт ойлголтыг олж авсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэг Аврагчийг хүлээн авч, дагахад хүмүүсийг бэлтгэхийг хичээсээр байгааг харуулсан ямар нотолгоог та бидний энэ цаг үед олж харсан бэ?

Аврагчийг хүлээн авах ба Түүнийг хүлээн авахад бусдад туслах

Дараах үйл ажиллагаануудын нэгийг хий. Та хэрхэн Аврагчийг илүү бүрэн дүүрэн хүлээн авч, даган мөн бусдад ийн үйлдэхэд нь бэлдэн тусалж чадахаа бод.

2. Та ямар үйл ажиллагааг сонгохоо тодорхойлоод, холбогдох асуултуудад өгөх хариултаа бичиж тэмдэглэ.

Үйл ажиллагаа A: Тэмдэглэл хөтлөх

Аврагчийг хүлээн авч, дагахад тусалсан үйл явдлуудаа эргэн харж, судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Есүс Христэд итгэж, Түүний сургаалын дагуу амьдрах илүү их хүсэлтэй болоход танд юу тусалсан тухай оруулахыг бодож үз. Дараа нь дараах асуултуудад хариул.

  • Есүс Христийг гүн гүнзгий хүлээн авч, дагахын тулд ирээдүйд Тэнгэрлэг Эцэг таныг юу хийхэд урина гэж та бодож байна вэ?

  • Есүс Христийг хүлээн авч, дагахад бусдад туслахын тулд та юу юу хийж болох вэ?

Үйл ажиллагаа Б: Ерөнхий чуулганы үгсийг судлах

Хамгийн сүүлчийн Ерөнхий чуулганаар юу сурч мэдсэнээ эргэн хар. Хэрэв боломжтой бол Ерөнхий чуулган дээр хэлсэн нэг, хоёр үгийг эргэж хараад, Есүс Христийг илүү бүрэн дүүрэн хүлээн авч, дагахад танд тусалж болох захиаснуудыг хайж ол.

  • Аврагчийг илүү бүрэн дүүрэн хүлээн авч, дагахад тусалсан ямар зүйлийг орчин үеийн бошиглогчид сүүлд танд заасан бэ?

  • Та тэдний нэг сургаалыг хэрхэн өөрийн амьдралд хэрэгжүүлж эсвэл бусадтай хуваалцаж болох вэ?

Үйл ажиллагаа В: Судруудыг судлах

Бусад хүн хэрхэн Есүс Христийг хүлээн авч, дагахад хөтлөгдсөнийг илүү сайн ойлгохын тулд судруудыг ашигла. Жишээлбэл, та Инос 1:2–8 ; Мозая 5:1–2, 5 ; Алма 22:17–18, 22–23 -ыг эсвэл Хиламан 5:28–30, 40–42 зэрэг Мормоны Ном дээрх жишээнүүдийг судалж болно.

  • Та судалсан судруудаасаа юу юу сурч мэдсэн бэ?

  • Эдгээр ойлголт нь танд Аврагчийг илүү бүрэн дүүрэн хүлээн авч, дагахад мөн ийн үйлдэхэд нь бусдад хэрхэн туслах вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Марк гэж хэн байсан бэ?

Марк (мөн Иохан Марк гэж нэрлэгддэг) нь Есүс Христийн анхны шавь нарын нэг байгаагүй ч хожим нь хөрвөгдөж, Аврагчийн олон төлөөлөгчтэй ойр ажиллаж байжээ. Петр түүнийг “миний хүү Марк” ( 1 Петр 5:13) гэж дурдан, ойр дотно харилцаатай байснаа илэрхийлсэн байдаг. Марк ромчууд, бусад харь үндэстэн, Христийн шашинд шинээр хөрвөгдсөн хүмүүс зэрэгт зориулж өөрийн богино сайн мэдээг бичсэн байх магадлал өндөр. Түүнчлэн Марк анхны номлолын аяллынх нь үеэр Паултай хамт хэсэг хугацаанд үйлчилж байжээ ( Үйлс 12:25 -ыг үзнэ үү).

Маркийн сайн мэдээний зарим онцлог шинж юу вэ?

Маркийн сайн мэдээ гэнэт, огцом эхэлдэг ба хурдан өрнөлтэй, үйл явдлуудыг дэс дарааллаар нь товчхон өгүүлдэг. Марк тэр даруй, даруй гэдэг үгийг олонтоо хэрэглэсэн нь үйл явдал хурдан өрнөж байгаа мэдрэмж төрүүлдэг.Маркийн чухал сэдвүүд дунд Есүс гэж хэн болохыг болон Түүний мөн чанарыг ойлгосон, “загалмайгаа үүрч, [Есүсийг] дагах” ( Марк 8:34) ёстой шавь нарын үүрэг хариуцлагын талаарх асуултууд байв. Нэмж хэлэхэд, Марк бол өөрөө ургадаг үрийн сургаалт зүйрлэлийг ( Марк 4:26–27-г үзнэ үү) мөн Декапол дүүрэг дэх дүлий хүнийг эдгээснийг ( Марк 7:31–37 -г үзнэ үү) болон Бетсайд дахь сохор хүнийг шат шатаар эдгээснийг ( Марк 8:22–26 -г үзнэ үү) өгүүлдэг цорын ганц сайн мэдээ юм.

Марк 1:8 . Ариун Сүнсээр баптисм хүртэх гэж юу вэ?

Баптисч Иохан усаар баптисм хүртээнэ, харин Есүс “Ариун Сүнсээр … баптисм хүртээнэ” ( Марк 1:8) хэмээн тунхагласан. Энэхүү Ариун Сүнсний болон галан баптисм нь баптисм хүртсэний дараа Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авах үр дүнг хэлж байгаа юм. Ариун Сүнс дараа нь биднийг цэвэршүүлж, ариусгадаг бөгөөд энэ нь галын цэвэршүүлж, ариусгадаг нөлөөтэй ижил юм.

Матай 3:7 . Фарисайчууд, садукайчууд гэж ямар хүмүүс байсан бэ?

Фарисайчууд нь Мосегийн хуулийг чанд сахидаг хэмээн өөрсдөөрөө бардамнадаг иудейчүүдийн шашны бүлгийн гишүүд байсан. Тэд шашныг ёс төдий сахиснаар сулруулахыг оролдож байсан. Садукайчууд бол шашны болон улс төрийн чухал нөлөө бүхий чинээлэг иудейчүүдийн бүлэг байсан. Tэд Амилалтын сургаалд итгэдэггүй байв. Энэ хоёр бүлэг хоёулаа Бурханы хуулийн жинхэнэ зорилгоос гажсан бөгөөд гишүүдийн олонх нь Бурханы бошиглогч Баптисч Иоханы захиасыг хүлээж авахаас татгалзаж байжээ.

Maтай 3:12 . Шигшигч, үтрэм, буудай, хальс зэрэг нь юу юуг бэлгэддэг вэ?

Матай 3:12 -т дурдсан ‘шигшигч’ нь буудайг дээш шидлэхэд ашигладаг шигшүүр байсан аж. … Улаан буудай газарт эргэн унаж, харин хөнгөн хальс нь салхинд хийсдэг байжээ. Дараа нь буудайг саравчинд юм уу агуулахад хурааж, хальсыг нь галд шатаадаг байв. Баптисч Иохан өөрийнх нь дараа ирэх Аврагч улаан буудайг хальснаас нь салгадагтай адил арга замаар итгэгчдийг үл итгэгчдээс тусгаарлан салгана гэж заасан юм.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org)

Хэвлэх