Семинар
Суралцахуйгаа үнэлэх: 1-р хэсэг


Суралцахуйгаа үнэлэх: 1-р хэсэг

Матай 1–2; Лук 1–2; Иохан 1

A ward in the Philippines come to church on bikes, walking and on motorcycles. They walk into the meetinghouse and attend their classes and sacrament meeting. People speak, teachers teach, they sing, they learn and then they leave the building to go home.

Энэ нь Шинэ Гэрээнээс суралцах явцад оролцох, үе үе явагдах үнэлж дүгнэх хичээлүүдийн эхнийх нь юм. Эдгээр хичээл зорилго, суралцахуй, хувийн өсөлт хөгжил зэргээ үнэлж дүгнэхэд тань туслах зорилготой.

Үнэлж дүгнэх хичээлийн зорилго

A person’s hand planting seeds into the dirt of a garden.

Янз бүрийн үе шатандаа ургаж байгаа ургамлын энгийн зураг зур. Зургийг үзүүлэх нь танд тустай байна. Зурж байхдаа дараах асуултад хэрхэн хариулахаа эргэцүүлэн бод. Зургаа зурж дууссаныхаа дараа яг тэр цаасан дээрээ асуултын хариултыг бич.

  • Таны сүнслэг өсөлт хөгжил ургамлын ургалттай юугаараа төстэй байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард сүнслэг өсөлт хөгжлөө сайжруулж, мөнхийн зорилгодоо төвлөрөхийн тулд бидний зүгээс хийж болох зарим үйлдлийг ийн тайлбарласан.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Энэ дэлхий дээр хамгийн ихийг хийж бүтээдэг хүмүүс амьдралдаа алсын хараатай, үүндээ анхаарлаа төвлөрүүлэх зорилготой мөн тэдгээрийг биелүүлэх төлөвлөгөөтэй байдаг гэдгийг би олон жилийн хугацаанд ажиглаж мэдсэн юм. Хаашаа явж байгаагаа мөн тэнд хэрхэн очихоо мэдэх нь амьдралд утга учир, зорилго, ололт амжилт авчирдаг. …

[Бурханы] оршихуйд эргэн очиж, гэрээнүүдийг байгуулж мөн сахиснаар ирдэг мөнхийн адислалуудыг хүлээн авах нь бидний тавьж болох хамгийн чухал зорилгууд юм. …

Эргэн очих, амлагдсан адислалуудыг хүлээн авах хоёр дээр төвлөрсөн хэвээрээ байхын тулд би өөрөөсөө “Би хэр сайн байна вэ?” гэж асуух цаг гаргах хэрэгтэйг олж мэдсэн.

Энэ нь өөрөө өөртэйгөө ганцаарчлан ярилцахтай төстэй юм. Хэрэв энэ нь сонин сонсогдож байвал энэ дэлхий дээр та нарыг өөрсдөөс тань илүү сайн мэдэх хүн байгаа эсэхийг бодоод үз. Та нар өөрсдийн бодол санаа, бусдын нүднээс далд үйлддэг үйлдэл, хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөгөө мэднэ. Та нар эргэн очих, хүлээн авах зам дээр хэрхэн өсөж хөгжиж байгаагаа хэнээс ч илүү сайн мэднэ.

(М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” Ensign, May 2017, 62–64 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–54)

  • Та сүнслэг өсөлт хөгжлөө тогтмол хэмжих талаар ерөнхийлөгч Баллардаас юу олж мэдсэн бэ?

Өсөлт хөгжлөө хэмжихэд туслах зорилгоор зарим хичээл суралцахуйгаа үнэлж дүгнэхэд тань туслах үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр хичээлийг хэрхэн суралцах, сайжирснаа тунгаан бодох, үүндээ баярлах боломж гэж үзэж болох юм. Эдгээр нь мөн таны суралцах ёстой зүйл эсвэл сайжрах арга замуудыг тодорхойлох боломж байж болно.

Есүс Христэд ирж, Түүний шавь болох

Семинарын үндсэн зорилгуудын нэг бол Есүс Христэд эргэлт буцалтгүй ирж, Түүний шавь буюу дагалдагч байхад туслах явдал юм. Судраас суралцсанаар мөн хувийн илчлэлтээр дамжуулан Аврагчийн үгсийг сонсох нь Есүс Христийг дагахын чухал хэсэг юм.

Хэдэн минут гарган хувиараа судар судлах үйл явцаа болон хувийн илчлэлт хүлээн авахын тулд гаргаж буй хүчин чармайлтаа үнэлж дүгнэ. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бич. Үнэлж дүгнэхэд тань туслах хэдэн асуултыг өгье.

  • Хувиараа судар судлах үйл явц тань хэрхэн явагдаж байна вэ? Их Эзэний үгээс суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэх чадвар тань хэр сайжирсан бэ? Судар судлах явцын аль хэсэг нь танд хэцүү эсвэл хүссэнээр тань сайжрахгүй байна вэ?

  • Та энэ жил Ариун Сүнс танд юу зааж эсвэл өдөөснийг мэдэрсэн бэ? Хувийн илчлэлт хүлээн авах талаар танд ямар асуулт байна вэ? Та Сүнсний дуу хоолойг илүү их мэдрэх боломжуудыг эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?

Суралцахуйгаа харуул

Та дараах үйл ажиллагаануудын нэг эсвэл хоёрыг сонгон, Матай 12 ; Лук 12 ; Иохан 1 -ийг судалснаар Есүс Христийн тухай болон Түүний үүргийн талаар олж мэдсэн зүйлсээ харуул. Та олж мэдсэн үнэнээ мартахгүйн тулд судлах тэмдэглэлээ дахин үзэж болно.

Сонголт A: “Бурханы Хургыг харагтун” гэсэн урилгыг бүтээх

Иохан 1 дээрээс бид Баптисч Иоханы дагалдагчдадаа өгсөн “Бурханы Хургыг харагтун” ( Иохан 1:36) хэмээх урилгыг уншдаг. Харагтун гэдэг нь харах, анзаарах эсвэл ямар нэг зүйл юм уу хэн нэгнийг сайтар ажиглах гэсэн утгатай.

Энэ үйл ажиллагаагаар хүмүүст “Бурханы Хургыг харахад” туслах эсвэл түр азнан, Түүний талаар мөн бидний амьдралд гүйцэтгэдэг үүргийг нь эргэн харахад туслах ямар нэгэн зүйл бүтээ. Эхлээд та өөрийн олж мэдсэн Христийн зан чанар, үүрэг, нэрсийн тухай бод. Есүс Христийн талаарх эдгээр үнэнийг олж мэдсэн судрын хэсгүүдээ ол. Судрыг бүтээлийнхээ сэдэв болгож ашиглаж болох юм. Энэ үйл ажиллагаагаар та дараах төслүүдийн аль нэгийг гүйцэтгэж болно.

  • Таны хувьд утга учиртай Христийн зан чанар, үүрэг, нэр эсвэл цолыг урлагийн бүтээл маягаар илэрхийлж, бүтээлээ тайлбарла.

  • Аврагчийн тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд тусалсан хувийн туршлагаа бич.

  • Ангийнхан, найзууд эсвэл гэр бүлийн гишүүдээсээ Христийн талаар юуг ажигласнаа хуваалцахыг хүс. Бүтээлдээ тэдний бодол санааг тусга. Үүний зарим жишээ бол судлах тэмдэглэлдээ бичсэн зүйл, уран сайхны дүрслэл эсвэл тэдний хуваалцсан зүйл зэргээр хийсэн видео эвлүүлэг байж болно.

Сонголт Б: Есүс Христийн тухай танилцуулга

Та хэн нэгнийг Есүс Христэд танилцуулахдаа ашиглаж болох Аврагчийн гурван нэр цолын жагсаалт гарга. Тэдгээр нэр цол орсон судрын хэсгүүдийг тодорхойлж, эш тат. Эдгээр нэр цол тус бүр ямар утга учиртай болох талаар мөн тэдгээрийн ач холбогдлыг мэдэх юм бол хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөх тухай товч тайлбар оруул.

Аврагчийн таны сонгосон нэр цол бүрийг харуулсан судрын түүх, хувийн туршлагыг оруул. Жишээлбэл, та “Иммануел” буюу “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай нэр цолыг жагсаалтад оруул ( Матай 1:23). Та өөрийн юм уу бусдын амьдралаас Аврагч тантай эсвэл тэдэнтэй “хамт” байсан жишээг тодорхойлж болно.

Энэхүү үйл ажиллагааг уран сайхны бүтээлээр (зураг, уран зураг, баримал гэх мэт) эсвэл зүгээр л бичих замаар гүйцэтгэж болно. Та энэ жил Шинэ Гэрээнээс суралцах явцдаа Аврагчийн нэр цолыг үргэлжлүүлэн хайж олох арга замуудыг хайж олж болно.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Бүтээлийн тайлбараа хуваалц. Юуг, яагаад бүтээснээ тайлбарла. Эсвэл та багш эсвэл ангийнхандаа бүтээлийнхээ зургийг э-мэйлээр илгээж эсвэл дараа нь уулзахдаа видео бичлэгийг нь хуваалцаж болох юм.