Семинар
Иохан 1:1–16


Иохан 1:1–16

“Үг нь махбод бол[ов]”

One oil on wood panel painting of the creation of the earth and the heavens. a large red orb is at left with Christ in white robes at left. His robes and hair are billowing around him as though in a great wind. He is barefoot and has both hands stretched out toward the orb.

Төлөөлөгч Иохан Есүс бол Христ юм гэдэгт итгэхэд бидэнд туслах зорилгоор өөрийн Сайн мэдээг бичжээ (Иохан 20:30–31-ийг үзнэ үү). Есүс Христ дэлхий дээр амьдарч, бидний Гэтэлгэгч болохын тулд тэнгэрлэг гэрээ орхисон талаар Иохан заасан. Энэ хичээл мөнх бус дэлхий ертөнцөд төрөхөөсөө өмнө Есүс Христийн хэн байсныг ойлгож, дэлхий дээрх үйл хэргээ гүйцэлдүүлж харуулсан хайранд нь илүү их талархахад тань туслах зорилготой.

Энэ нь ямар үнэ цэнтэй вэ?

The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)
  • Энэ бөмбөгийг та хэр үнэ цэнтэй гэж бодож байна вэ?

  • Хэрэв үүнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ашигласан эсвэл дээр нь алдартай тоглогч гарын үсгээ зурсан бол ямар үнэ цэнтэй байх вэ?

Эд зүйлсийн түүхийг мэдсэнээр үнэ цэнийн талаарх бидний ойлголт өсдөг. Хүмүүсийн хувьд ч мөн ийм байж болно.

  • Есүс Христ төрөхөөсөө өмнө хэн байсныг ойлгох нь дэлхий дээрх Түүний амьдрал, үйл хэргийн үнэ цэнийг ойлгоход хэрхэн туслах вэ?

Иоханы Сайн мэдээ бидэнд Назарын Есүс гэгч үнэндээ хэн байсан, бид яагаад Түүний үг, үлгэр жишээнээс суралцахыг эрэлхийлэх ёстойг ойлгоход тусална. Есүс бол Христ, амлагдсан Мессиа гэдэгт итгэх итгэлийг тань бататгахын тулд Иохан бичсэн ( Иохан 20:30–31 -ийг үзнэ үү). Иоханы Сайн мэдээ Есүс Христийн дэлхийд ирэхээс өмнөх алдар суу, сүр хүчийг дүрсэлснээр эхэлдэг.

Есүс Христ мөнх бус байдлын өмнөх амьдралд

Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулж бич.

Есүс Христ мөнх бус байдлын өмнөх амьдралд

Есүсийн дэлхий дээрх амьдрал

Есүс Христийн талаарх одоо байгаа мэдлэгээ ашиглан, Есүс Христ гэж хэн байсан, ямархуу хүн байсан, төрөхөөсөө өмнө юу хийж байсныг дүрслэх үг, хэллэгүүдийг зүүн талын баганад бич.

Дараах судрын хэсгийг болон Далын ахлагч Робэрт Э.Вэллсийн хэлсэн үгийг уншаад, Есүс Христийн тухай нэмэлт дүрслэлийг тухайн баганад бичиж тэмдэглэ. (Эдгээр хэсэгт орсон “эхэнд” гэдэг хэллэг мөнх бус байдлын өмнөх оршихуйн талаар өгүүлж байгаа болно.)

Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–5 (Bible appendix эсвэл Gospel Library аппликэйшнд)

Сургаал ба Гэрээ 93:21

Aбрахам 3:22–24

Portrait of Elder Robert E. Wells. He received emeritus status on 4 October 1997

Түүнчлэн Эцэг энэ дэлхий, манай нарны систем, од гаргийн ертөнц, тэр ч бүү хэл тоо томшгүй дэлхийг бүтээж, байгуулахаар Есүсийг сонгож, илгээсэн билээ.

Есүс Христ бол Хуучин Гэрээний Иехова мөн Адам, Ноа хоёрын болон Абрахам, Исаак, Иаков нарын Бурхан байсан бөгөөд байсаар байгаа. Иехова эртний бошиглогчдод үзэгдэж, тэдэнтэй ярьдаг байсан. Тэрээр Эцэгээ төлөөлөн ярьж, Түүний хэлэх байсан зүйлийг хэлж байлаа. Хуучин Гэрээний Иехова мөнх бус амьдралд мэндлэхдээ Шинэ Гэрээний Есүс Христ болсон юм.

(Robert E. Wells, “Our Message to the World,” Ensign, Nov. 1995, 65)

Өөрийн тэмдэглэлийн хуудасны зүүн гар талд гаргасан жагсаалтаа эргэж хараад, мөнх бус амьдралын өмнөх оршихуйд Есүс Христ хэн байсныг нэг өгүүлбэрээр дүгнэж бич.

Есүсийн дэлхий дээрх амьдрал

Дараах зургийг үзнэ үү. Хүснэгтийнхээ баруун баганад Аврагчийн төрөх үеийн эгэл даруу нөхцөл байдлыг дүрсэлж бич.

The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Та мөн “The Nativity” видео бичлэгийг цагийн код 2:30-аас 5:31 хүртэл үзэж болно. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Condescend буюу хүлцэл гэдэг үг нь “доошоо бууж хүмүүс дунд очих” гэсэн утгатай. Тиймээс Аврагчийн бидний дунд амьдрахаар бууж ирснийг заримдаа “Бурханы хүлцэл” хэмээн дүрсэлдэг ( 1 Нифай 11:26). Есүс Христ Өөрийн тэнгэрлэг хаан ширээг сайн дураараа орхиж, асар их бэрхшээл, зовлон шаналлыг мэдрэх сорилт, зовлон бэрхшээлийг амсахаар унасан дэлхийд ирсэн.

Дараах судрын хэсгүүдийг уншиж, Аврагчийн дэлхийд туулсан зовлон бэрхшээлүүдийг мөн яагаад тэдгээрийг туулах болсон шалтгаануудыг хайж ол. Эдгээр тайлбарыг судлах тэмдэглэлийн хуудасныхаа баруун талд нэм.

Иохан 1:10–11

1 Нифай 11:26, 32–33

1 Нифай 19:7–10

Сургаал ба Гэрээ 88:6

Баруун багана дахь жагсаалтаа дахин эргэж хараад, Есүс Христийн дэлхий дээр үзэж туулсан зүйлсийг нэг өгүүлбэрээр дүгнэж бич.

Цаг гарган, дэлхий дээр Есүс Өөрийн хүслээр юуг туулж өнгөрүүлснийг ардаа үлдээсэн зүйлтэй нь харьцуул.

Writing on a piece of paper with a pen or pencil. Дараах асуултуудын ядаж хоёрт нь судлах тэмдэглэл дээрээ хариулж бич. Жишээ нь:

1.

  • Та судрын эдгээр хэсгийг судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юу олж мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?

  • Яагаад Есүс Христ “бүх зүйлийн доор” бууж ирэхэд бэлэн байсан гэж та бодож байна вэ ( Сургаал ба Гэрээ 88:6)?

  • Есүс Христийн хүлцлийг ойлгох нь Түүний талаарх таны бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Иоханы сайн мэдээ ямар онцлогтой вэ?

Иоханы сайн мэдээний материалын 92 орчим хувь нь бусад сайн мэдээний цэдэгт байдаггүй. Энэ нь Иохан Есүс Христийн талаар аль хэдийн мэддэг болсон Сүмийн гишүүдэд зориулж бичиж байсантай холбоотой төдийгүй Матай, Марк, Лукийн уншигчдаас өөр уншигчид руу чиглэсэн байв. Иоханы сайн мэдээ сургаалын хувьд баялаг бөгөөд зарим чухал сэдэв нь Бурханы Хүү болох Есүсийн тэнгэрлэг байдал, Христийн Цагаатгал, мөнх амьдрал, Ариун Сүнс, дахин төрөх хэрэгцээ, бусдыг хайрлах, Аврагчид итгэхийн ач холбогдлын тухай юм. Иоханы оруулсан бас нэгэн том хувь нэмэр бол баривчлагдахынхаа өмнөхөн Өөрийн шавь нарт заасан Аврагчийн сургаал, тухайлбал, Өмгөөллийн залбирлыг оруулсан явдал юм.

1 Нифай 11:26.

Судруудад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хоёуланг нь Бурхан хэмээн дуудсан байдаг уу?

Бурхан Тэргүүтэнд Мөнхийн Эцэг болох Бурхан; Түүний Хүү Есүс Христ; Ариун Сүнс гэсэн гурван тусдаа хүн байдаг.

Иехова хэмээх Бурхан бол Хүү Есүс Христ юм ( Иса. 12:2 ; 43:11 ; 49:26 ; 1 Кор. 10:1–4 ; 1 Тим. 1:1 ; Илч. 1:8 ; 2 Ниф. 22:2). Есүс Эцэгийн удирдлаган доор, Түүнтэй төгс нийцэн ажилладаг. Бүх хүмүүн төрөлхтөн Түүний ах, эгч дүүс юм. Учир нь Тэрбээр Елохимын сүнсэн хүүхдүүдийн ууган нь билээ. Судрын зарим эшлэлд Түүнийг Бурхан гэсэн үгээр дурдсан байдаг.Жишээлбэл, сударт “Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” ( Эх. 1:1) гэсэн байдаг ч үнэндээ Есүс Бурхан Эцэгийн зааварчилгаан доор Бүтээгч нь байсан юм ( Иохан 1:1–3, 10, 14 ; Ев. 1:1–2).

(Судруудын удирдамж, “ Бурхан, Бурхан Тэргүүтэн ,” scriptures.ChurchofJesusChrist.org)

Мозая 15:1 , Иохан 20:26–28 -д Есүсийг Бурхан хэмээн тодорхойлсон өөр хоёр жишээг цэдэглэсэн байдаг.

Есүс Христ яг ямар зорилгоор бууж ирэхэд бэлэн байсан бэ?

Тэргүүлэх бишопын зөвлөлийн зөвлөх асан бишоп Ричард К.Эйжли ийн заасан.

FInal official portrait of Elder Richard C. Edgley of the Presiding Bishopric 2000. Released at the April 2012 general conference.

Тэрээр мөнх бус эмэгтэйгээс төрөхөөр бууж ирсэн …

Тэр бас төгс төгөлдөр, гэм нүгэлгүй нэгэн байсан ч баптисм хүртэхээр бууж ирсэн билээ.

Тэр даруухнаас даруу байгсдыг тохинуулахаар бууж ирсэн. …

Тэр хэдийгээр бүхнийг чадагч хүчирхэг нэгэн байсан ч Эцэгийн тааллыг даган соригдож, элэг доог болж, шийтгэгдэж, хөөгдөж, үгүйсгэгдэхээр бууж ирсэн.

Тэр дэлхийн Шүүгч байсан ч дэлхийнхнээр шүүгдэхээр бууж ирсэн.

Эцэст нь ямар ч хүн Түүний аминд хүрч чадахааргүй байсан ч Тэр дэлхийн гэм нүглийн төлөө загалмай дээр цовдлогдож, амиа өгөхөөр бууж ирсэн юм.

(Richard C. Edgley, “The Condescension of God,” Ensign, Dec. 2001, 20)

Есүс Христ яагаад энэ бүхний төлөө бууж ирэхэд бэлэн байсан бэ?

Тэргүүлэх бишопын зөвлөлийн зөвлөх асан бишоп Ричард К.Эйжли ийн тайлбарласан.

FInal official portrait of Elder Richard C. Edgley of the Presiding Bishopric 2000. Released at the April 2012 general conference.

Тэр үүрэг хариуцлагаас болж эсвэл алдар суугийн төлөө бус, харин хайрласан тул бууж ирсэн билээ. Цагаатгалаар дамжуулан биднийг гэтэлгэх гэсэн Өөрийн хүлцлийн ачаар Тэрээр аврал, өргөмжлөлийн төлөөсийг төлсөн юм.

(Richard C. Edgley, “The Condescension of God,” Ensign, Dec. 2001, 19)