Лук 2:40–52
Есүс “өсөж, хүчирхэг болсон”
Аврагч хүүхэд байхдаа сайн мэдээг хүчирхгээр зааж байсан бөгөөд сүмд байсан багш нар хүртэл “ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа” (Лук 2:47). Энэ хичээл нь оюун ухаан, бие махбод, сүнслэг байдал хийгээд нийгмийн хүрээнд өсөж дэвжихийг эрэлхийлэх замаар Есүс Христтэй адил болох хүслийг тань хүчирхэгжүүлэх зорилготой. Танд мөн одоогийн зорилгоо Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж (2019) дээр үнэлэх эсвэл шинэ зорилго тавих боломж олдоно.
Есүс хүүхэд насандаа өсөж, хүчирхэгжсэн
Аврагчийн хүүхэд насыг дүрсэлсэн эдгээр зургийг судал. Эдгээр зураг тус бүр Есүсийн тухай юу өгүүлсэн байгааг сайтар бодоорой.
-
Есүс хүүхэд байхдаа ямар байсныг мэдэх нь өсвөр үеийнхний хувьд та нарт хэрхэн тус болох вэ?
Бидэнд Есүсийн хүүхэд насны тухай мэдээлэл бага байдаг ч цэдэглэгдсэн мэдээлэл нь өсөж, хөгжихийг эрэлхийлэх үед тань агуу адислал болох болно. Та Аврагчийн хүүхэд насны тухай судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохыг хичээхийн тулд юун дээр илүү төвлөрөх ёстой гэдгийг мэдэхэд туслах үнэнийг хайж ол.
Лук 2:40–52 , Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:24–26 (Bible appendix)-г уншаад, Аврагч хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан тухай мэдээллийг хайж ол. Та олж мэдсэнээ тэмдэглэж болох юм.
Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Young Jesus Teaches in the Temple” (2:30)-ийг үзэж болно.
“Хүчирхэг болсон” ( Лук 2:40 -ийг мөн Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:24 [Bible appendix]-ийг үзнэ үү) гэсэн үг нь Есүс сүнслэг хүчийг олж авсан буюу хөгжүүлсэн гэсэн утгатай. Лук 2:46 -ийн Иосеф Смитийн Орчуулгад цэдэглэснээр, ( Лук 2:46 , зүүлт тайлбар c-д) бяцхан Есүс эмч, бичээчдийг сонсож, тэднээс асуугаагүй, харин эсрэгээрээ “тэд түүнийг сонсож, түүнээс асуулт асууж байлаа” гэсэн байдгийг мэдэх нь тустай байж болох юм.
Дараах асуултуудын талаар бодно уу.
-
Энэ цэдэг Есүс хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан тухай юу зааж байна вэ?
-
52-р шүлэгт Есүсийн хүүхэд насандаа өсөж, хөгжсөн арга замын талаар танд юу зааж байна вэ?
Бид Лук 2:52 -оос бид оюун ухаан, бие махбод, сүнслэг байдлын хувьд болон нийгмийн тал дээр өсөж хөгжсөнөөр Есүс Христийн жишээг дагадаг болохыг сурч мэдсэн.
-
Есүс Христ энэ дөрвөн тал дээр Өөрийн чадавхыг харуулсан тухай судрын ямар ямар жишээ байдаг вэ?
-
Та ямар шалтгаанаар энэ дөрвөн тал дээр Аврагчийн жишээг амьдралдаа дагахыг хүсэж байна вэ?