Семинар
Лук 2:1–14


Лук 2:1–14

“Өнөөдөр, … Аврагч та нарын төлөө мэндэллээ”

Христийн мэндэлсэн үйл явдал

Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү явж, тэнд Есүс мэндлэв. Тэнгэр элч Аврагчийн мэндэлсэн тухай Бетлехемийн ойролцоо байсан хоньчдод зарлажээ (Лук 2:9–12-ыг үзнэ үү). “Гэнэт … үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан—Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв” (Лук 2:13–14). Энэ хичээл танд Аврагчийн мэндлэхэд болсон үйл явдлыг дахин авч үзэхэд тусалж, төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 2:10–12-т заасан сургаалыг танилцуулах зорилготой. Та Есүс Христийн таны Аврагчийн хувьд гүйцэтгэсэн үүргийг судалж мөн тэнгэр элч нарын адил, Хүүгээ бэлэг болгон өгсөнд Бурханыг алдаршуулж, магтан дуулахын тулд юунаас Тэрээр таныг аварсан талаар судлах болно.

Христийн мэндэлсэн өдөр

  • Та Христийн мэндэлсэн өдрийн тухай түүхийн аль аль хэсэгт дуртай вэ?

  • Яагаад эдгээр нь танд чухал вэ?

Лук 2:1–14-ийг уншаад, таны хувьд чухал эсвэл Христийн мэндэлсэн өдрийн тухай түүхийг уншихаас өмнө ажиглаагүй байсан шинэ зүйлсийг хайж ол.

  • Та Христийн мэндэлсэн өдрийн тухай түүхийн ямар хэсгүүдийг олж харсан бэ?

Аврагч мэндэллээ

Лук 2:10–12-ыг дахин уншаад, тэнгэр элч Есүсийн мэндэлснийг хэрхэн зарласныг хайж ол.

Төгс эзэмших сургаалын ;дүрс Лук 2:10–12 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно. Та төгс эзэмших сургаалын судрын энэ хэсгийн талаар дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзэх болно.

  • Тэнгэр элч Есүсийн мэндэлснийг хоньчдод зарлах үедээ Есүс Христийг дурдахад ашигласан хамгийн эхний нэр цол юу байсан бэ?

  • Тэнгэр элч Есүс Христ мэндэлснийг зарлахдаа Түүний бүх нэр цол дундаас яагаад үүнийг ашигласан нь чухал ач холбогдолтой вэ?

Библийн хамгийн анхны грек орчуулгад Аврагч гэдэгт ашигласан үг нь мөн чөлөөлөгч эсвэл хамгаалагч гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно.

Энэхүү судрын хэсгийн зааж буй нэг үнэн бол Есүс Христ бол дэлхий ертөнцийн Аврагч мөн юм.

Бидэнд Аврагч хэрэгтэй

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон дараах туршлагыг хуваалцсан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Хэсэг хугацааны өмнө, олон жил Сүмийн гишүүн байсан нэгэн хүн надаас “Яагаад Есүс Христ надад хэрэгтэй вэ? Би зарлигуудыг дагадаг сайн хүн. Яагаад Аврагч надад хэрэгтэй юм бэ?” гэж асууж билээ. Сургаалын маань хамгийн чухал хэсэг болох авралын төлөвлөгөөний үндэс суурийг энэ гишүүн ойлгоогүй байсан нь намайг гайхшируулсан гэдгийг дурдах нь зөв болов уу.

(Д.Тодд Кристоффэрсон, “Яагаад Есүс Христ бидэнд хэрэгтэй вэ?,” Лиахона, 2020 оны 12-р сар, 13–17)

Та ахлагч Кристоффэрсоны оронд байсан бол өөрийн бодол санаа, мэдрэмжид үндэслэн хэрхэн хариулах байснаа хэсэг эргэцүүлэн бод.

Судруудыг болон бошиглогчдын хэлсэн үгсийг судлах замаар Аврагч бидэнд хэрэгтэй болохыг бид олж мэдэх боломжтой (Иаков 7:11-ийг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүдийг судар дээрээ бичих нь сургаал, зарчмуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх судраас судлах чадвар юм. Холбогдох эшлэлийг ашиглахын тулд Gospel Library аппликэйшн дээр холбоос үүсгэ эсвэл судрын хэсгийн хажууд судрын эшлэлийг бичиж тэмдэглэх замаар хамаарах судруудыг холбо.

“Надад яагаад Аврагч хэрэгтэй вэ?” мөн “Тэр намайг юунаас аварсан бэ?” зэрэг асуултад хариулахад туслах дараах судрын хэсгүүдээс гурав, дөрвийг судал. Тэдгээрийг Gospel Library аппликэйшн дээр Лук 2:10–12-той холбож эсвэл судалж буй шүлгийнхээ хажууд Лук 2:10–12-ын эшлэлийг бичиж тэмдэглэх замаар холбогдох эшлэл үүсгэж болно.

тэмдэглэл хөтлөх дүрс1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та ямар судруудыг сонгосон бэ?

  • “Яагаад надад Аврагч хэрэгтэй вэ?” мөн “Тэр намайг юунаас аварсан бэ?” зэрэг асуултад хариулахад эдгээр судар танд хэрхэн тусалсан бэ?

Аврагч танд юуг санал болгодог вэ?

   

2:15

Why We Need a Savior

What would life be like without a Savior? There would be no joy, no forgiveness, no hope for the future. This Christmas, learn more about the hope, peace and happiness our Savior Jesus Christ can bring into our lives at christmas.mormon.org.

Ахлагч Кристоффэрсон Есүс Христээр дамжуулан бидний хүлээн авдаг зарим адислалыг ийн гэрчилсэн.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Есүс Христийн Цагаатгалын ачаар бид муу сонголтынхоо үр дагавраас эргэн босож чадна. Бусдын нүгэл, алдаа дутагдлын бидэнд үзүүлсэн нөлөө, шударга бус бүхэн Есүс Христийн Цагаатгалын ачаар нөхөн төлөгдөнө. Бүрэн бүтэн болж, ариусгагдахад бидэнд Аврагч хэрэгтэй.

(Д.Тодд Кристоффэрсон, “Яагаад Есүс Христ бидэнд хэрэгтэй вэ?,” Лиахона, 2020 оны 12-р сар, 16)

Лук 2:10-т тэнгэр элч “Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа” гэж зарласан.

тэмдэглэл хөтлөх дүрс2. Дараах асуултуудын дор хаяж нэгд нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Та өөрийн Аврагч болох Есүс Христээс “үлэмж баяр”-ыг хэрхэн олж авсан бэ?

  • Бид Аврагчаас илүү их баяр баясгаланг мэдрэхийн тулд юу хийж болох вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Мариа, Иосеф хоёр яагаад тооллогод орохын тулд Бетлехем рүү очих хэрэгтэй байсан бэ?

Цезарь Август МЭӨ 31 оноос МЭ 14 он хүртэл Ромыг захирч байсан чадварлаг, эрч хүчтэй захирагч байсан бөгөөд дэг журам, хууль ёсыг хатуу сахиулдгаараа алдартай байжээ. Лук 2:2-т дурдсан “хүн амын тооллого” нь татвар төлөгчидтэй татварын асуудлаар цаашид холбогдох буюу тооллогод оруулах үйл явц байсан бөгөөд татвар төлөгч шаардлагатай мэдээллийг биечлэн ирж өгөх ёстой байв. Иосеф, Мариа хоёр Давид хааны үр удам байсан тул Давид хааны төрсөн нутаг болох Бетлехем рүү очих шаардлагатай байжээ. … Эртний бошиглогчид Мессиаг Иерусалимын газар нутаг болох Бетлехемд мэндлэхийг бошиглон, гэрчилсэн байв (Мика 5:2; Алма 7:10-ыг үзнэ үү). Бетлехем нь Назараас урагш 85–90 бээрийн (137–145 километр) тэртээ, дор хаяж дөрвөөс тав хоног алхаж хүрэхүйц, Мариагийн биеийн байдлыг авч үзэх юм бол үүнээс ч удаан алхахаар зайд байдаг байсан.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 143)