Семинар
Лук 2:1–39; Maтай 2:1–12


Лук 2:1–39; Maтай 2:1–12

Аврагчийн гэрч

Witnesses to the Savior’s birth

Хоньчид, мэргэд, Симеон, Анна нар Аврагчийн анхны гэрчүүд байсан. Та тэдний туршлагыг судалснаар Есүс Христийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлж, хөгжүүлж, баясах хүсэлтэй болох болно.

Ариун Сүнс Есүс Христийг гэрчилдэг

Дараах асуултуудын талаар бод.

  • Гэрчлэл гэж юу вэ?

  • Та гэрчлэлтэй болж, үүнийгээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Заримдаа өөр хүмүүс гэрчлэлээ хөгжүүлэхэд тань тус болдгийг мэддэг ч яагаад эцэг эх, ах дүү эсвэл найз нөхөд тань танд гэрчлэл өгч чадахгүй вэ?

Ариун Сүнс чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид үнэнийг батлах үед гэрчлэл ирдэг. Гэрчлэлтэй болоход цаг их шаардагдахаар бол битгий шантраарай. Чин сэтгэлээсээ гэрчлэлтэй болохыг тасралтгүй эрэлхийлэх үед Их Эзэн танд Өөрийн цаг хугацаа, арга замаар хариулах болно.

Иохан 15:26 -г болон ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, Есүс Христийн тухай гэрчлэлийн талаар тэд юу заасныг олж мэд.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ариун Сүнсний танд байнга гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм.

(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117)

Дараах асуултуудыг тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бодож санаж буй зүйлээ бичих талаар бодож үз.

  • Яагаад энэ нь Сүнсний танд гэрчлэх хамгийн чухал үнэн гэж та бодож байна вэ?

  • Та Аврагчийн тухай гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Та энэ хичээлээр Аврагчийн төрөлтийн тухай гэрчилсэн гэрчүүдийн талаар судална. Та тэдний түүхийг судлахдаа, эдгээр гэрч Аврагчийг хэрхэн таньж мэдэн, хүлээн авсан гэрчлэлээрээ юу хийснийг олж мэд. Та суралцах явцдаа Есүс Христийн талаарх миний гэрчлэл Ариун Сүнсээр дамжин ирдэг хэмээх үнэнийг сана.

Симеон, Анна хоёр

Есүсийг төрснөөс хойш найм хоногийн дараа Мариа, Иосеф хоёр нялх Есүсийг Еврейн хуулийн дагуу ариун сүмд авчирсан ( Гэтлэл 13:2 -ыг үзнэ үү). Ариун сүмд байсан Симеон, Анна хоёр нялх Есүсийг өөрсдийн Аврагч гэж таньдаг.

Лук 2:25–33, 36–38 -ыг уншаад, Есүс Христийн тухай гэрчлэх гэрчийг хүлээн авахад Симеон, Анна хоёрт Ариун Сүнс хэрхэн тусалж байгаа нотолгоог олж мэд. 25-р шүлэг дэх “Израилын тайтгарлыг хүлээж байсан” гэсэн үг Мессиагийн ирэхийг хүлээж буй гэсэн утгатай.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1.

  • Христийг гэрчлэх гэрчлэлтэй болоход Ариун Сүнс Симеонд хэрхэн тусалсан бэ?

  • Их Эзэний гэрчийг хүлээн авахад тусалсан юуг Анна хийсэн бэ?

  • Есүс Христийн тухай өөрийн гэсэн гэрчлэлтэй болохыг эрэлхийлж, хөгжүүлж, баясахад туслах юуг та Симеон, Анна хоёроос сурч болох вэ?

Симеон, Анна хоёроос гадна хоньчид болон мэргэд Есүс Христийн талаар гэрчлэлтэй болсон байна. Аврагчийн тухай гэрчлэлийг хүлээн авах нь бидэнд хэрхэн нөлөөлөх талаар бид тэдний жишээнээс сургамж авах боломжтой. Хэрэв та гэрчлэлээ хуваалцах талаар илүү ихийг сурч мэдэхийг хүсвэл, “А” үйл ажиллагаан дээрх хоньчдоос суралц. Хэрэв та өөрийн шүтлэг бишрэлийг сайжруулж, Их Эзэнд өгч чадах бэлгүүдээ бодож үзье гэвэл “Б” үйл ажиллагаан дээрх мэргэдээс суралц.

Үйл ажиллагаа “А”: Хоньчид (

Лук 2:15–20

)—Гэрчлэлээ хуваалцах

Бетлехемд Аврагчийг мэндэлсэн шөнө хоньчид хотыг тойрон хүрээлсэн хээр талд хонин сүргээ хариулж байв. Тэнгэр элч тэдэнд үзэгдээд, “бүх ард түмнийг” “үлэмж баярлуулах сайхан мэдээг” авчран, Есүс Христийн мэндэлснийг зарлажээ ( Лук 2:10).

Лук 2:15–20 -ийг уншаад, хоньчид тэнгэр элчийн мэдээнд хэрхэн хандсаныг олж мэд. Та мөн ChurchofJesusChrist.org дээр байгаа “Shepherds Learn of the Birth of Christ” (2:50) видео бичлэгийг үзэж болох юм.

2:50

Shepherds Learn of the Birth of Christ

The angel Gabriel announces the birth of Jesus to the shepherds. The shepherds then visit Mary, Joseph, and the newborn Jesus. Luke 2:8–18

Writing on a piece of paper with a pen or pencil. дараах асуултуудын ядаж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

2. Хэрэв та үүнийг сонгосон бол

  • Яагаад хоньчид Их Эзэний талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцсан гэж та бодож байна вэ?

  • Та Есүс Христийн талаарх гэрчлэлийг хүлээн авахад юу тохиолддог талаар энэ түүхээс юу мэдэж авч болох вэ?

  • Та хэзээ Есүс Христ, Түүний сайн мэдээний тухай гэрчлэлээ бусадтай хуваалцахыг хүсэж байсан бэ? Гэрчлэлээ хуваалцаж байсан туршлагаасаа хуваалц.

Үйл ажиллагаа “Б”: Мэргэд (

Матай 2:1–12

)—Шүтлэг бишрэлээ сайжруулах

Мэргэд Аврагчийг төрснөөс эхлээд Түүнийг бяцхан хүүхэд болох хүртэл нь хайж байсан ( Матай 2:1–2 -ыг үзнэ үү).

Матай 2:9–11 -ийг уншаад, мэргэд Аврагчийг хайж олох үедээ юу хийсэн тухай хайж ол. Та мөн “The Wise Men Seek Jesus” видео бичлэгийг цагийн код 2:58–4:37 хүртэл үзэж болно. Энэ видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой.

5:41

The Wise Men Seek Jesus

The Wise Men present Jesus with gifts—gold, frankincense, and myrrh. After their visit, Mary and Joseph flee to Egypt to protect Jesus from the wicked King Herod, who wishes to kill the child. Matthew 2:1–2, 11–15

Writing on a piece of paper with a pen or pencil. дараах асуултуудын ядаж хоёрт нь судлах тэмдэглэл дээрээ хариулж бич.

2. Хэрэв та үүнийг хийхээр сонгосон бол

  • Мэргэдийн жишээнээс та юу сурч болох вэ?

  • Есүс Христийн талаарх таны гэрчлэл Түүнийг шүтэн бишрэх хүсэлд тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Мэргэд залуу Есүсийг шүтэн биширч, бэлэг гардуулсан. Та Аврагчийг ямар арга замаар шүтэн биширч болох вэ?

Өөрийн гэсэн гэрчлэл

Энэ хичээлийн үеэр Ариун Сүнсээр хүлээн авсан мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ эргэцүүлэн бод. Та Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн Аврагчийн амьдралыг үргэлжлүүлэн судлахдаа, Ариун Сүнс хэрхэн Есүс Христийг гэрчилж байгаад анхаарлаа хандуул.

Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ эсвэл Түүний тухай мэддэг зүйлээ хуваалц. Та Их Эзэний тухай өөрийн гэрчлэлийг олон арга замаар хуваалцах боломжтой. Жишээлбэл, та өөрийн гэрчлэлийг болон Аврагчийн зургийг олон нийтийн медиа дээр нийтлэн, гэрчлэлээ гэрчлэлийн цуглаан дээр хуваалцаж эсвэл Мормоны Номын хувь дээр бичиж, найз нөхөд, гэр бүлийн гишүүндээ өгч болно.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Гэрчлэл гэж юу вэ?

Гэрчлэл бол Ариун Сүнсээр хувь хүнд өгөгддөг сүнслэг гэрч юм. Гэрчлэлийн үндэс суурь бол Тэнгэрлэг Эцэг амьд, Тэрээр Өөрийн хүүхдүүдийг хайрладаг, Есүс Христ амьд, Тэр бол Бурханы Хүү бөгөөд хэмжээлшгүй Цагаатгалыг гүйцэтгэсэн, Иосеф Смит сайн мэдээг сэргээхээр дуудагдсан Бурханы бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх үнэний Сүм бөгөөд Сүмийг амьд бошиглогчид удирддаг хэмээх мэдлэг билээ. Ийм суурь мэдлэгтэй байхад, сайн мэдээний бүх зарчмыг хамааруулан гэрчлэл өсөн нэмэгддэг.

(Gospel Topics, “Testimony,” topics.ChurchofJesusChrist.org)

Есүс Христийн гэрчлэл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Ариун Сүнс хэрхэн Христийг гэрчилдэг талаар ийн тайлбарласан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ариун Сүнс бол биднийг хайрладаг, биднээс гэр бүлээрээ Өөртэй нь хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн аваасай хэмээн хүсдэг Тэнгэрлэг Эцэгийн Хайртай Хүү Есүс Христийг гэрчилдэг. Бид тэрхүү гэрчлэлийг олж авч эхлэх үедээ Түүнд үйлчлэх, зарлигуудыг нь дагах хүсэлтэй болж байгаагаа мэдэрдэг. Бид үүнийг тууштай үйлдэх үедээ бидний үйлчлэлд хүч өгөх Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Бид Бурханы мутрыг илүү тодорхой, яваандаа Түүнийг зөвхөн санах биш, Түүнийг хайрлаж, Цагаатгалын хүчээр нь дамжуулан Түүнтэй илүү адил болох хүртэл тодорхой харж эхэлдэг.

(Henry B. Eyring, “O Remember, Remember,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 68–69)

2:3

Өө, санацгаа, санацгаа

“O remember, remember,” Book of Mormon prophets often implored. My point is to urge you to find ways to recognize and remember God’s kindness.

Та Их Эзэнд ямар бэлэг барьж чадах вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Таны Их Эзэнд өгч чадах хамгийн сайхан бэлэг бол өөрийгөө дэлхийгээс толбогүй авч үлдэн, Түүний өргөөнд орохуйц зохистой байх явдал юм. Түүнийг хэзээ ч хүрч ирсэн бай, угтахад зохистой гэдгээ мэдсэнээр ирэх амар амгалан, аюулгүй байдал тань танд өгөх Түүний бэлэг байх болно.

(Рассэлл М.Нэлсон, “Сүмийн ирээдүй: Аврагчийн Хоёр дахь ирэлтэд зориулан дэлхийг бэлтгэх нь,” Ensign, April 2020, 15 эсвэл Лиахона, 2020 оны 4-р сар, 7)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Бид эрт үеийн мэргэн хүмүүсийн адил Христийг эрэлхийлж, хамгийн үнэ цэнтэй бэлэг болох харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг Түүнд өргөх ёстой. Бид Түүнд хайраа өргөх ёстой. Бид Түүний нэрийг Өөр дээрээ авч, үнэнч шавийн замаар алхахад бэлэн байгаагаа харуулах ёстой. Бид үргэлж Түүнийг санаж, Түүний үлгэр жишээг дагаж, сайн үйл хийнэ гэдгээ амлах ёстой ( Сургаал ба Гэрээ 20:77, 79 ; Үйлс 10:38 -ыг үзнэ үү).Бид Түүнд бүхий л талаараа төгс төгөлдөр байх бэлгийг барьж чадахгүй. Учир нь энэ бол ядаж л одоохондоо бидний өгч чадах хэмжээнээс хэтэрсэн бэлэг юм. Гэсэн ч Тэрээр бэлдэж өгсөн, заасан замаар нь алхахын тулд хүчин чармайлт гаргаж, үүнийгээ бэлэг болгон өгөхийг биднээс шаарддаг.

(Dieter F. Uchtdorf, “True Gifts of Christmas,” New Era, Dec. 2018, 3)

Мариа яагаад зэрлэг тагтаа буюу хүүрзгэнийг сүмд өргөл болгон өгсөн бэ?

Мосегийн хуулиар хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийг ёслолд оролцоход цэвэр бус гэж үздэг байв. Цэвэр болохын тулд дөнгөж төрсөн эх сүмийн шатаалт тахилд нэг хурга, нүглийн тахилд зэрлэг тагтаа буюу хүүрзгэнэ авчрах ёстой байжээ ( Леви 12:5–6 -г үзнэ үү). “Гэвч тэр эмэгтэй хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ [хүүрзгэнэ тагтаа] буюу хоёр зэрлэг тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн тахилд авчрах [ёстой]” ( Леви 12:8). Мариа хурганы оронд зэрлэг тагтаа буюу хүүрзгэнэ өргөсөн нь Есүс Христ материаллаг байдлын хувьд ядуу эхээс төрсөн гэдгийг нотолдог.