Семинар
Матай 4:1–11, 1-р хэсэг


Матай 4:1–11, 1-р хэсэг

Есүс Христ Сатаны уруу таталтыг эсэргүүцсэн

Зураг
Christ standing on a rocky ledge as He rebukes Satan who appears below Him. The painting depicts the event wherein Satan tried to tempt Christ after Christ’s forty day fast in the wilderness. Christ is commanding Satan to depart from His presence.

Аврагч баптисм хүртсэнийхээ дараа Бурхантай хамт байхын тулд цөл рүү явжээ (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1-ийг үзнэ үү, [Матай 4:1, зүүлт тайлбар б-д]). Сатан Түүнийг уруу татсан боловч уруу таталтыг эсэргүүцэж чадсан. Та энэ хичээлээр Сатаны уруу таталтыг эсэргүүцсэн Аврагчийн үлгэр жишээг дагахад туслах зарчмуудыг тодорхойлох болно.

Бид бүгд уруу таталттай нүүр тулдаг

Судлах тэмдэглэлдээ эсвэл өөр цаасан дээр өөртэйгөө ойролцоо насны хүнийг төлөөлөн зураасан хүн зур. Хажууд нь энэ хүнд тулгарч болох хоёр эсвэл гурван уруу таталтыг бич.

  • Яагаад энэ хүн эдгээр уруу таталтад бууж өгч болох вэ?

  • Тэдгээр уруу таталтыг эсэргүүцэж чадвал амьдрал нь хэрхэн сайжрах вэ?

  • Та уруу таталтыг эсэргүүцсэнээр ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Та өнөөдөр суралцах явцдаа тулгарч буй уруу таталтаа бод. Тэдгээр болон цаашид тулгарах уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх талаар Аврагчийн үлгэр жишээнээс юу сурч болохоо олж мэдэхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Есүс Христ уруу таталттай тулгарч, эсэргүүцсэн

Аврагч учирч болох бүх уруу таталттай нүүр тулж байсан ч “тэдгээрт анхаарал тавьсан нь үгүй” болохыг судрууд заадаг ( Сургаал ба Гэрээ 20:22 -ыг мөн Мозая 15:5 ; Алма 7:11 -ийг үзнэ үү).

Тэр баптисм хүртсэнийхээ дараа Бурхантай хамт байхаар цөл рүү явахдаа ийм нэгэн уруу таталттай тулгарчээ (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1-ийг үзнэ үү [ Матай 4:1 , зүүлт тайлбар б-д]). Есүс Бурхантай 40 өдөр харилцсаны дараа Сатан Түүнийг уруу татахаар ирсэн (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:2-ыг үзнэ үү [ Матай 4:2 , зүүлт тайлбар в-д]). Аврагчийн амьдралд тохиолдсон энэ үйл явдлыг судалснаар тулгарч болох уруу таталтыг эсэргүүцэх арга замыг Түүний үлгэр жишээнээс бид суралцах боломжтой.

Энэ хэсгийн хувьд, Иосеф Смитийн Орчуулга судруудыг илүү сайн ойлгоход туслах өөрчлөлт, тодруулгуудыг өгдөг. (Та “Судруудыг судлах нь” хичээлийн Иосеф Смитийн Орчуулга хэсэг дээрх мэдээллийг эргэн харж болох юм.)

Дараах үйл ажиллагаанд Иосеф Смитийн Орчуулгыг ашиглахдаа үүнийг ашиглах нь хэрхэн таны судрын ойлголтыг нэмэгдүүлж байгааг анзаар. Ариун Сүнсний өгсөн мэдрэмжид анхаарлаа сайтар хандуулж, аливаа сүнслэг өдөөлтөө тэмдэглээрэй.

Матай 4:1–11 -ийг Иосеф Смитийн Орчуулгад орсон өөрчлөлттэй хамт анхааралтай унш. __________________ нь уруу таталтыг эсэргүүцэхэд бидэнд тусалж чадна гэсэн мэдэгдлийг хэрхэн гүйцээж болохыг тодорхойл.

Дараах хүснэгтийг тусламж болгон ашиглаж болно.

Сатан Есүсийг юу хийхэд уруу татсан бэ?

Уруу таталтад Есүс хэрхэн хариулсан бэ?

Maтай 4:1–4

Матай 4:5–7

Матай 4:8–11

1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул. Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа өдөөлт эсвэл төрсөн сэтгэгдлээ нэмж болох юм.

  • Та Аврагчийн үлгэр жишээнээс ямар зарчмуудыг тодорхойлсон бэ?

  • Эдгээр зарчим нь танд болон бусдад уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Аврагчийн хүчийг хүлээн авахад хэрхэн туслах вэ?

  • Судраас суралцахдаа Иосеф Смитийн Орчуулгыг ашиглах нь хэрхэн таны суралцах явцыг сайжруулж, Аврагчийг илүү сайн таньж мэдэхэд туслах вэ?

Хичээлийн эхэнд зурсан зураг, Матай 4:1–11 дээрх Аврагчийн жишээнээс тодорхойлсон зарчмуудаа эргэн хар.

2.

  • Таны зурсан хүнд аль зарчим хамгийн их тусална гэж та бодож байна вэ? Яагаад?

  • Та энэ хүнтэй хуваалцаж болох Есүс Христийн талаар ямар зүйлийг сурч мэдсэн бэ? Энэ нь тэдэнд хэрхэн туслах вэ?

Уруу татагдах үед Аврагч бидэнд тусалж чадна

Тулгардаг уруу таталтынхаа тухай бод. Заримдаа зүгээр л уруу татагдахад бид гэмшдэг эсвэл нүгэл үйлдсэн мэт санагддаг. Гэхдээ уруу таталт нь өөрөө нүгэл биш бөгөөд үүнд татагдан үйлдэх нь нүгэл болохыг мэдэж, хүлээн зөвшөөрөх нь чухал. Аврагч ч гэсэн уруу татагдсан ч нүгэлгүй хэвээр үлдсэн учраас Тэр биднийг уруу татагдахад зовлонгоос гэтэлгэж (тусалж, тэтгэн, дэмжиж) чадна гэдгийг бид мэднэ ( Еврей 2:18 ; 4:15–16 -г үзнэ үү).Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс бидэнд ийн сануулсан.

Зураг
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Ямар нэгэн шалтгаанаар уруу татагдаж, зөв шударга бус үйлдлээсээ салж чадахгүй байгаа хүмүүст хандан хэлэхэд, та нар эргэн ирэх боломжтой бөгөөд Христэд найдвар оршин байдаг гэдгийг би баталж байна.

(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” Ensign, Nov. 2020, 84 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 90)

3.

  • Энэ хичээлээс таны Аврагчийн талаар сурч мэдсэн хамгийн ашиг тустай ойлголт юу байсан бэ? Энэ нь яагаад танд тустай вэ?

  • Аль нэгэн тодорхой уруу таталтаа дурдалгүйгээр, уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Аврагчид илүү бүрэн найдахад туслах юуг хийхэд та сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1–2, 5–6, 8–9, 11. Иосеф Смит өөрийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулгын Матай 4:1–11-д ямар засвар оруулсан бэ?

[Налуу бичигдсэн үгнүүд нь Иосеф Смитийн сүнслэгээр өдөөгдсөн залруулга болохыг илтгэнэ.]

1 Есүс тэгээд Бурхантай хамт байхаар Сүнсээр цөл уруу хөтлөгдөв.

2 Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барь[ж,] Бурхантай аминчлан ярилцсаны эцэст өлсжээ, тэгээд диаволд соригджээ.

5 Тэгэхэд диавол Есүсийг ариун хотод аваачин, Сүнс Түүнийг сүмийн орой дээр зогсоогоод,

6 Чөтгөр түүн дээр ирж, Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь “Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв.

8 Тэгээд дахин Есүс Сүнсэн дотор байж, Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг үзүүлэв.

9 Мөн чөтгөр түүн дээр дахин ирж, Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд

11 Мөн эдүгээ Иохан шоронд хаягдсаныг Есүс мэдэв, мөн тэрээр тэнгэр элчүүдийг илгээв, гэнэт тэд ирж, Түүнд үйлчлэв.

Бодолдоо болгоомжтой хандах нь уруу таталтыг эсэргүүцэхэд яагаад чухал вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Аврагчийн жишээг дагах нэг арга замыг тайлбарласан. “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл” видео бичлэгийг цагийн код 10:56-аас 12:37 хүртэл үз (ChurchofJesusChrist.org дээр байгаа) эсвэл дараах мэдэгдлийг унш.

Зураг
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Аврагч Есүс Христ дэлхий дээрх тэнгэрлэг үйл хэргээ гүйцэлдүүлэхээр бэлдэж байхдаа, мөнхийн зорилгодоо хүрэхэд маань хориг саад болох бүхний эсрэг үргэлж бат зогсохын үлгэр жишээг харуулсан. Аврагчийн анхаарлыг үйл хэргээс нь сарниулах гэж дайсныг хэд хэдэн удаа амжилтгүй дайрч давшилсны дараа Тэрээр чөтгөрт “Зайл, Сатан аа!” гэж хэлснээр Тэгээд диавол Түүнийг орхиход, гэнэт тэнгэр элч нар ирж, Түүнд үйлчлэв.”

Ах, эгч нар минь, биднийг Аврагчаас хүч чадал авч, зоригжиж мөн заримдаа ариун журамгүй бодол оюун ухаанд маань эхлээд орж ирэнгүүт “Үгүй, зайл” гэж хэлэх үед юу болж болохыг та нар төсөөлөөд үз дээ? Энэ нь зүрх сэтгэлийн маань хүсэлд хэрхэн нөлөөлөх бол? Үүнээс үүдэлтэй үйлдлүүд маань хэрхэн биднийг Аврагчтай илүү ойртуулж, Ариун Сүнсний нөлөөг үргэлж бидний амьдралд хамт байлгах бол? Бид Есүс Христийн үлгэр жишээг дагаснаар гэр бүлийн асуудал, хэрүүл маргаан, сөрөг мэдрэмж, хандлага, шударга бус, ёс зүйгүй үйлдэл, муу муухай зуршлын боолчлолоос мөн Их Эзэний зарлигуудад харшлах бусад бүх зүйлд хүргэж болзошгүй олон эмгэнэлт явдал, нүгэлт зан авираас зайлсхийх болно гэдгийг би мэднэ.

(Үлиссэс Соарэс, “Бодол санаа болгондоо Христийг эрэлхийл,” Ensign, Nov. 2020, 84–85 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89–92)

Би уруу таталтыг яагаад эсэргүүцэх ёстой вэ?

Энэ асуултын зарим хариултыг авахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Stay within the Lines” (5:10) видео бичлэгийг үзнэ үү.

Уруу таталтыг ялан дийлэхэд судрууд надад хэрхэн тусалж чадах вэ?

Далын ахлагч Кэлли Р.Жонсон ийн тайлбарласан.

Бэлтгэлийн үр дүнд Аврагч хүч чадлын хувьд өсөж, Сатаны бүх уруу таталтыг эсэргүүцэх чадвартай болсон. Аврагчийн жишээг даган, Бурханы үгийг судалж мөн итгэлээ гүнзгийрүүлж бэлтгэснээрээ бид уруу таталтыг эсэргүүцэх Бурханы хүчийг бас олж чадах болно.

(Кэлли Р.Жонсон, “Дуусашгүй хүч,” Ensign, Nov. 2020, 113 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126)

Хэвлэх