Семинар
Матай 4:1–11, 2-р хэсэг


Матай 4:1–11, 2-р хэсэг

Уруу таталтыг эсэргүүцэх Аврагчийн үлгэр жишээг дагах

Jesus is tempted by the devil to change rocks into bread - ch.11-2

Энэ хичээлээр Аврагч хэрхэн уруу таталтыг эсэргүүцсэн талаар үргэлжлүүлэн судална. Энэ хичээл нь амьдралдаа уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Түүний үлгэр жишээг дагаж, судрын үнэнийг эргэн санахад тусалж чадна.

Уруу таталтыг эсэргүүцэх

Таны найз Иаков уруу таталтыг эсэргүүцэж чадахгүй байгаагаа танд хэлсэн гэж төсөөлье. Тэр эсэргүүцэхийг үнэхээр хүсдэг ч уруу таталттай тулгарах үедээ яг юу хийхээ мэдэхгүй байгаагаа тайлбарлав.

  • Та түүнтэй юуг мөн яагаад хуваалцах вэ?

Матай 4:1–11-д цэдэглэсэн, Сатаны уруу таталттай нүүр тулж, эсэргүүцсэн Аврагчийн туршлагыг сануул. Үүнийг үйлдсэн нэг арга зам бол Тэрээр судруудаас сурч мэдсэн үнэнийг эргэн санаж, амьдралдаа хэрэгжүүлэх нь уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Их Эзэний хүчинд тулгуурлахад бидэнд тусална гэсэн зарчмыг үлгэрлэн харуулсан. Maтай 4:1–11 -ийг судал. 4, 7, 10-р шүлгүүд дээр төвлөрөөд, Аврагч энэхүү зарчмыг хэрхэн хэрэгжүүлснийг олж мэд. Есүс “бичигдсэн байдаг” хэмээн хэлэхдээ, судруудад бичигдсэн үгсийг хэлснийг анхаар.

  • Аврагчийн эш татсан судрын хэсгүүд Түүний даван туулсан уруу таталттай хэрхэн холбогддог вэ?

Уруу таталтыг эсэргүүцэхэд яагаад тусламж хэрэгтэй болох талаар өөрийн бодлыг хэдэн минутад бич. Дараа нь дараах асуултуудад хариул. Үүнд:

  • Та уруу таталтыг эсэргүүцэхэд тусламж авахын тулд судраар дамжуулан Их Эзэнд хэр ойр ойрхон ханддаг вэ? Яагаад?

  • Уруу таталтыг эсэргүүцэхэд тусламж авахын тулд судраар дамжуулан Их Эзэнд хандаж байсан ямар туршлага танд байгаа вэ?

Writing on a piece of paper with a pen or pencil. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

1.

  1. Таны насны өсвөр үеийнхэнд түгээмэл тулгардаг уруу таталтуудыг тодорхойлж, жагсаан бич.

  2. Эдгээр уруу таталт тус бүрд туслах судрын хэсгүүдийг тодорхойлохын зэрэгцээ хэсэг тус бүр хэрхэн тус болохыг товч тайлбартай нь хамт тодорхойлж, жагсаа.

Жишээлбэл, 3 Нифай 18:15 дээрх Аврагчийн үгс уруу таталтыг эсэргүүцэхийн тулд уруу таталт тулгарна гэдгийг үргэлж ухамсарлаж, хичээнгүйлэн залбирах ёстой гэдгийг ойлгоход танд тусалж болох юм.Хэрэв та тус болох судруудыг олж чадахгүй байвал төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээс эсвэл Судруудын удирдамж дээрх “ Уруу таталт, уруу татах ,” “ Тэсвэрлэх ” зэрэг уруу таталт эсвэл тодорхой нэг уруу таталттай холбоотой сэдвийн доорх эшлэлүүдээс хайж олж болно.

Эдгээр судрын хэсгийг ялгарахаар тэмдэглээд, өөрийн судар эсвэл судлах тэмдэглэл дээр амархан олдох газар жагсаалт гаргаж болно. Хэрэв та цахим судар ашигладаг бол тааг (тэмдэглэгээ) үүсгэн, үүн дээр судрын хэсгүүдийг нэмж болно. Үүнийг хийж сурах хэрэгтэй бол ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library-ийн хэрэглэгчийн гарын авлага (Android) эсвэл Gospel Library хэрэглэгчийн гарын авлага (iOS) руу орно уу. “Илүү ихийг сурч мэдэх” гарчгийн доорх Агуулгыг тэмдэглэх гэдгийг сонго.

Энд Аврагчийн үлгэр жишээг дагаж, судруудаас хүч чадал хүлээн авч чадах янз бүрийн арга бий.Уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Аврагчийн үлгэр жишээг дагахад туслах A эсвэл Б үйл ажиллагааг гүйцэтгэхээр сонго. Аль үйл ажиллагаа танд хамгийн ашиг тустай болохыг шийдэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Судлах тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагаануудын нэгийг сонгож гүйцэтгэнэ үү.

Үйл ажиллагаа А: Цээжлэх

Тодорхойлсон судрын эшлэлүүдээс нэгийг сонгоод, түлхүүр үг хэллэгийг нь эсвэл бүхэлд нь цээжил. Дараах арга барилууд тусалж болох юм. Үүнд:

  • Үүнийг дотроо хэд хэдэн удаа уншаад, унших бүрдээ судраас аль болох бага харах;

  • Судрын хэсэг эсвэл үг хэллэгийг бичиж тэмдэглэх; Цээжилсэн үгсээ арилгаж эсвэл баллаад, бүх үгийг арилгаж эсвэл баллах хүртэл буюу бүгдийг нь цээжээр уншиж чаддаг болтлоо давтах;

  • Судрыг Doctrinal Mastery аппликэйшн руу зөөж оруулаад, аппликэйшны цээжлэхэд туслах хэрэгслийг ашиглах зэрэг юм.

Үйл ажиллагаа Б: Тунгаан бодож, бичих

Тогтмол судраас суралцах нь амьдралд уруу таталтыг эсэргүүцэхэд хэрхэн туслахыг эсвэл ийн суралцах хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр хүртэх боломжтой адислалуудаа нэмэгдүүлэхийн тулд юуг өөрчилж болохыг тунгаан бод.Бусдын судраас суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд туслах постыг олон нийтийн медиа хэрэгсэл эсвэл блог дээр тавь. Тэдэнд уруу таталтыг эсэргүүцэхэд нь туслах Их Эзэний хүчийг эрэлхийлэхэд туслах арга замыг бич. Өнөөдөр тодорхойлсон ядаж нэг судрын эшлэлээ оруул. Мөн та уруу таталтын талаар ямар нэгэн мэдээлэл хуваалцахгүйгээр үүнийг эсэргүүцэх чадварыг тань сайжруулсан судартай холбоотой туршлагаа хуваалцаж болно.

Хувийн эргэцүүлэл

Төгсгөлд нь, өнөөдөр юу сурч мэдсэнээ эргэцүүлээд, дараах асуултуудад өгөх хариултаа тунгаан бод.

  • Өнөөдрийн хийсэн зүйл (судруудаас суралцах, тэдгээрийг цээжлэх, эргэн санах) дээрээ суурилах нь Есүс Христтэй илүү адил болоход танд хэрхэн туслах вэ?

  • Та юу хийж эхлэх юм уу юу хийж болох эсвэл юуг үргэлжлүүлэн хийх талаар юу бодож байна вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Судраас суралцах нь надад хэрхэн туслах вэ?

Мормоны Номоос тогтмол суралцах нь хэрхэн бидэнд уруу таталтыг эсэргүүцэх хүчийг өгдгийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнографын болон биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.

(Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” Ensign, Nov. 2017, 62–63 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59)

Судруудыг цээжлэх нь надад хэрхэн туслах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн заасан.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Технологийг амьдралынхаа хэсэг болгоход ухаалаг хандаарай. Электрон хэрэгсэл дээрээ чухал судруудыг тэмдэглэж, үе үе эргэн харж бай. Хэрэв залуус та нар олон удаа мессеж илгээдэг шигээ судрын аль нэг шүлгийг олон удаа дүгнэж харах юм бол та нар удахгүй судрын хэдэн зуун хэсгийг цээжилж чадна. Судрын эдгээр хэсэг нь хэрэгтэй цаг үед сүнслэг нөлөө болон Ариун Сүнсний удирдамжийн нэн хүчтэй эх сурвалж болж чадна.

(Ричард Г.Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” Ensign, May 2013, 30 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34)