Семинар
Лук 5:1–11


Лук 5:1–11

Их Эзэнийг дагаж, Тэнгэрлэг зорилгодоо хүрэх

Christ standing on a seashore. He is beckoning to two men who stand near Him. The two men are holding a fishing net over a small fire. Fishing boats and fishermen are visible in the background. The painting depicts Christ calling some of His Apostles or disciples.

Аврагч Симон, Петр, Андрей, Иаков, Иохан нарыг “[тороо] доошлуулах[ад]” (Лук 5:4, 6) урьсны дараа тэд гайхамшигтайгаар “маш олон загас” барьсан бөгөөд Аврагчийн тусламжтайгаар юу хийж чадахыг цухасхан харсан. Дараа нь энэ загасчид Есүс Христийг дагахын тулд бүхнээ орхихоор шийдсэн юм. Энэ хичээл нь Есүс Христийг дагах хүсэлтэй болоход танд туслах зорилготой бөгөөд ингэснээр Түүнгүйгээр хийж чадахгүй байх байсан зүйлийг хийж гүйцэтгэхэд Тэр танд туслах болно.

Агуу зорилгод хүрэх

Бурхан зорилгоо ойлгоход нь тусалсан учраас агуу амжилтад хүрсэн зарим хүний талаар цаг гарган бод.

Writing on a piece of paper with a pen or pencil. 1.

  • Өөрсдийн агуу зорилгыг ойлгох нь яагаад хэн нэгэнд чухал байж болох вэ?

  • Бурханы өөрсдөд нь зориулсан зорилгыг ойлгодог, ойлгодоггүй хүмүүсийн амьдрал хоорондоо ямар ялгаатай байхыг та анзаарсан бэ?

Энэ хичээл Есүс Христ Симон Петрт (Петр гэх нэрээр нь сайн мэддэг) өөрт нь зориулсан илүү агуу зорилго байгаа гэдгийг олж мэдэхэд хэрхэн тусалсанд төвлөрнө. Судалж байхдаа та Есүс Христийг дагахаар сонгоход, Тэрээр бидэнд амьдралдаа агуу зорилготой гэдгээ ойлгож, зорилгодоо хүрэхэд тусалж чадна гэсэн зарчмын нотолгоог олж мэд.

Есүс Христ Симон Петрийг Өөрийг нь дага хэмээн дуудав

Аврагч Симон Петрийн хадам эхийг эдгээсэн ( Лук 4:38–39 -ийг үзнэ үү) гэх мэт хэдэн гайхамшгийг Иудейд үйлдсэнийхээ дараа Геннесаретын нуурын (Галил тэнгисийн өөр нэр) эрэг рүү явсан. Тэрээр Симон Петрийн завин дээр гарч суугаад, эрэг дээрх ард олонд сургаалаа айлджээ ( Лук 5:1–3 -ыг үзнэ үү). Есүс зааж дуусаад, Симон Петрт нэгэн урилга өгдөг.

Лук 5:4–11 -ийг унш. Та уншиж байхдаа өөрийгөө туршлагатай загасчин Симон Петр гэж төсөөлөөрэй. Доошлуул гэдэг нь загас барих эсвэл загасчлах гэсэн утгатайг ойлгуулах нь тустай байж болох юм ( 4-р шүлэг , зүүлт тайлбар а-г үзнэ үү).

  • Энэ цэдгийн ямар үйл явдал танд чухал санагдаж байна вэ? Яагаад?

  • Та Петрийг юу бодож, мэдэрч байсан гэж бодож байна вэ?

Петрт зориулсан агуу зорилго Их Эзэнд байгааг ойлгоход нь Есүс Христ Петрт тусалсан аливаа нотолгоог цаг гарган олж мэд.

  • Петр Аврагчаас олж авсан энэ туршлагаасаа өөрийнхөө талаар юу мэдэж авсан байж болох вэ?

  • Яагаад Их Эзэн биднээс өөрсдийн хэн болох, юу хийж чадах талаарх алсын харааг өргөжүүлээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Симон Петрийн туршлагыг өөрсдийнхтэйгөө адилтгах

Бид Симон Петрийн туршлагыг өөрсдийн авч болох туршлагатай харьцуулснаар илүү гүнзгий суралцаж болно. Энэхүү судраас суралцах ур чадвар нь Мормоны Номд “бүх судрыг [өөрсөдтэйгөө] адилтгасан” ( 1 Нифай 19:23) хэмээн Нифайн дурдсан тэр зүйл юм. Судруудыг өөрсдийн хувийн нөхцөл байдалтай адилтган үзэх нь бидэнд “Их Эзэн [өөрсдийн] Гэтэлгэгчид итгэхийг илүү бүрэн дүүрнээр ятга[хад]” тусалж, “бидэнд эрдэм болон тус” ( 1 Нифай 19:23) болж болно.Дараах зүйлийг гүйцэтгэж, өөрийн туршлагыг Петрийнхтэй харьцуулж үз.Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудсыг дундуур нь хуваагаад, нэг талд нь Петрийн туршлагыг дэлгэрэнгүй жагсаан бичиж, нөгөө талд нь өөрийнхөө нөхцөл байдлыг жагсаа. Шаардлагатай бол дараах асуултуудад хариулахад туслах судруудыг болон боломжтой судрын хэрэгслүүдийг ашигла (жишээлбэл, Библийн толь бичиг, “ Петр ,” Судруудын удирдамж, “ Петр ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Петрийн туршлагыг өөрсдийн амьдралтай адилтгах

Петр Есүстэй уулзахын өмнөх өөрийгөө хэрхэн дүрслэх байсан бэ?

Би өөрийгөө хэрхэн дүрслэх вэ?

Петр Есүс Христийг дагаж, загасчны амьдралаа орхиход бэлэн байсан (Лук 5:11-ийг үзнэ үү). Хэрэв Петр Аврагчийг дагахыг сонгоогүй байсан бол түүний амьдрал хэр өөр байх байсан гэж та төсөөлж байна вэ?

Есүс Христийг дагахын тулд юунаас татгалзахыг надаас хүсэж болох вэ?

Есүс Христийг дагахгүй байхыг сонговол энэ нь миний амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

Петр Их Эзэний түүнд зориулсан агуу зорилгыг амьдралынхаа туршид хэрхэн гүйцэлдүүлсэн бэ?

Судрууд, авралын төлөвлөгөө, санваарын адислалууд зэргийн тухай болон хэрэв авсан бол патриархын адислалынхаа тухай бод.

Их Эзэний надад зориулсан агуу зорилгын талаар би юу мэдэх вэ?

Зорилгын маань талаарх ямар ямар асуулт надад байдаг вэ?

Color Handouts Icon 2. Дараах асуултуудын гуравт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Судруудыг өөрсөдтэйгөө адилтган үзэх нь Есүс Христийн тухай илүү ихийг мэдэхэд эсвэл Түүнд улам итгэлтэй болоход танд хэрхэн тусалсан бэ?

  • Есүс Христийг дагахыг сонгосноор бид амьдралынхаа агуу зорилгод хүрч чадна гэсэн ямар нотолгоог та олсон бэ?

  • Зорилгоо ойлгох нь хэн нэгэнд эергээр нөлөөлж буйг та хэзээ ажиглаж байсан бэ?

  • Та өнөөдрийн мэдэрсэн, сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнд юу хийх вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Лук 5:8 . Яагаад Петр өөрийгөө “нүгэлт хүн” гэсэн бэ?

Петр анх Аврагчтай уулзаж, Түүний гайхамшигт хүчийг өөрийн нүдээр хараад, өөрийгөө Аврагчийн гэтэлгэх хүч нэн даруй шаардлагатай “нүгэлт хүн” юм байна гэдгийг олж харжээ ( Лук 5:8). Бид Бурхантай ойртох тусам нүгэлт, зохисгүй байдлаа ухамсарлахын зэрэгцээ Түүнтэй илүү адил болохын тулд Түүний тусламжийг хүлээн авахыг хүсдэг гэдгийг Петрийн хэлсэн үг харуулдаг.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org)

Түүнийг дагахад Их Эзэн бидэнд зориулан юу хийж чадах вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.

Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

Амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэй, эмэгтэйчүүд Бурхан тэдний амьдралыг өөрсдөө бие дааж шийдвэрлэхээс хамаагүй илүү үр бүтээлтэй болгож чаддаг гэдгийг олж мэддэг. Тэрээр тэдний баяр баясгаланг нэмэгдүүлж, зөн билгийг өргөжүүлэн, оюун ухааныг хурцалж мөн булчинг чангаруулан, сэтгэл санааг өргөж, адислалуудыг олшруулж, түүнчлэн боломжуудыг нь өсгөн, бодгалийг нь тайтгаруулж, найзуудыг нь нэмж, амар амгаланг тэдэн дээр юүлэх болно. Бурханд үйлчлэхэд амь насаа зориулсан хэн боловч мөнх амьдралыг олж авах болно.

(Ezra Taft Benson, “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 4)