Төгс эзэмших сургаал: Иохан 3:5
Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх
Өмнөх хичээлээр та баптисм хүртэн, гишүүнээр батлуулах ёслолоор дамжуулан сүнснээс дахин төрөх тухай Аврагчийн Никодемд хэлсэн үгсийг судалсан. Энэ хичээлээр та Бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх ёстой гэсэн сургаалыг ашиглан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийнэ.
Цээжлэх ба тайлбарлах
Танаас Иохан 3:5-д заасан Бид Бурханы хаант улсад орохын тулд ус болон Сүнснээс төрөх ёстой гэх үнэнийг Хүүхдийн хэсгийн ангид заахыг хүссэн гэж төсөөлөн бод.
Дараах дасгал нь төгс эзэмших сургаалын судрын хэсгийг санаж, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд танд тусална. Танд Doctrinal Mastery аппликэйшн руу орох боломж байвал үүнтэй адилхан үйл ажиллагааг уг аппликэйшн дээр гүйцэтгэж болно. Судлах тэмдэглэл дээрээ “Иохан 3:5: Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна” гэж харандаагаар бич. Энэхүү үгсийг чангаар эсвэл дотроо хэд хэдэн удаа давтан хэл. Гурав эсвэл дөрвөн үгийг сонгоод, үг бүрийн эхний үсгээс бусдыг нь арилга. Үг хэллэгийг хэд хэдэн удаа дахин давтаж хэл. Доор харуулсны адил, үг бүрийн зөвхөн эхний үсэг үлдэх хүртэл энэ дасгалыг давтаарай. “И___ 3:_Х__ у_ б____ С_______ э_ т___, т__ Б______ х________ о__ ү_ ч____.” Эхний үсгүүдийг ашиглан уг хэллэгийг хэд хэдэн удаа давтаад, дараа нь харахгүйгээр цээжээр хэлэх гэж оролд.
Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Танд Мэган гэдэг Сүмийн гишүүн найз байдаг бөгөөд түүний ээжийг гишүүн биш гэж төсөөлөн бод. Түүний ээж Есүс Христэд болон Библид итгэдэг ч аль ч сүмд харьяалагддаггүй байв. Мэган чамаас “Манай ээж сайн үйл хийж амьдрах юм бол баптисм хүртээгүй байсан ч диваажинд очих болов уу?” гэж асуужээ.
-
Мэган ямар шалтгаанаар ингэж асуусан байж болох вэ?
-
Түүнд хариултаа олоход нь туслахаасаа өмнө ингэж асуух болсон шалтгааныг ойлгох нь яагаад чухал вэ?
Баптисмын ач холбогдлын тухай асуултынхаа хариултыг олоход нь Мэганд туслахдаа та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглаж болно.
Итгэлээр үйлдэх
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р догол мөрийг унш. Энэ жишээнд ашиглахад тустай байж болох үг, хэллэгүүдийн доогуур зурж болох юм.
-
Та ямар ямар үг, хэллэгийн доогуур зурсан бэ? Та тэдгээрийг энэ жишээнд хэрхэн ашиглаж болох вэ?
Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8–10-р догол мөрийг унш. Энэ жишээнд ашиглахад тустай байж болох үг, хэллэгүүдийн доогуур зурахыг бод.
-
Та ямар ямар үг, хэллэгийн доогуур зурсан бэ? Та тэдгээрийг энэ жишээнд хэрхэн ашиглаж болох вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11–12-р догол мөрийг унш. Энэ жишээнд ашиглахад тустай байж болох үг, хэллэгүүдийн доогуур зурахыг бод.
-
Та ямар ямар үг, хэллэгийн доогуур зурсан бэ? Та тэдгээрийг энэ жишээнд хэрхэн ашиглаж болох вэ?