Семинар
Иохан 2


Иохан 2

Есүс усыг дарс болгон хувиргав

Jesus talking to Mary at a wedding feast.

Есүсийн дэлхий дээр тохинуулах үеэрээ үйлдсэн хамгийн анхны цэдэглэгдэн үлдсэн гайхамшиг бол хуримын найран дээр усыг дарс болгон хувиргасан явдал юм. Энэхүү хичээл нь энэ гайхамшгийг судалж, Аврагчийн хүч, зан чанарын талаарх үнэнийг тодорхойлсноор Есүс Христэд итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэх зорилготой.

Та хэнд итгэж найддаг вэ?

  • Хүссэн зүйлийг нь дуртайяа хийж өгөх хүртэл хэн нэгэнд итгэх боломжтой юу?

  • Та тухайн хүний талаар юу мэддэг болоод ийм эрсдэлийг дуртайяа үүрэхэд бэлэн байна вэ?

Танаас юуг ч хүссэн бай, хийж өгөх хүртлээ Аврагчид итгэж найддаг эсэхээ цаг гарган тунгаан бодно уу. Иохан 2 -ыг судлах явцдаа, Түүнд итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлж мөн танаас юуг ч хүссэн дуулгавартай биелүүлэхэд бэлэн байхад тусалдаг Түүний хүч чадал, зан чанарыг харуулсан нотолгоог хайж ол.

Есүсийн тохинууллын хамгийн анхны цэдэглэгдэн үлдсэн гайхамшиг

Аврагчийн дэлхий дээр тохинуулсан, хамгийн анхны цэдэглэгдэн үлдсэн гайхамшгийг Иохан 2 -оос олж болно. Энэ цэдгийг судлахын өмнө, дарсыг удаан хадгалах тусам чанар нь сайжирдаг бөгөөд дарс дуусах нь хурим найрын эздийн хувьд ичгэвтэр зүйл болохыг мэдэх нь тустай байж болох юм.

Энэ цэдгийг судраас уншихын өмнө ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Turns Water into Wine” (2:26) видео бичлэгийг үзэх талаар бодож үз.

2:26

Иохан 2:1–11 -ийг удаан, няхуур уншаад, онцгой санагдсан зүйлсээ зурж, тэмдэглэж болно. Та судлах явцдаа дараах асуултуудын хариултыг тунгаан бодож болох юм. Мариа Хүүгийнхээ талаар юуг мэдэж байсан гэж та бодож байна вэ? Үйлчлэгчид Есүсийн талаар юуг олж мэдсэн гэж та бодож байна вэ?

Дараах асуултуудын хувьд a, б, в-ийн аль нэгээр хариул.

a. Та Аврагчийн хүч чадал, зан чанарын талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?б. Эдгээр үнэнийг мэдэх нь өнөөдөр ямар ямар нөхцөл байдалд хэн нэгэнд тус болж болно гэж та бодож байна вэ?в. Есүс Христийн тухай эдгээр үнэнийг мэдэх нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

“Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий”

Шинэ Гэрээний олон судрын адил, Иохан 2:4 -ийн Иосеф Смитийн Орчуулга бидэнд Аврагчийн тухай нэмэлт ойлголтыг олж авахад тусалдаг. Энэ сударт “Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна” ( Иохан 2:4 дээр, тайлбар зүүлт a) хэмээсэн байдаг.

  • Энэ нь Аврагч, Түүний эх хоёрын хоорондын харилцааны талаар танд юу зааж байна вэ?

5-р шүлэгт цэдэглэсэн, Мариагийн үйлчлэгчдэд хэлсэн үгийг тэмдэглэж болох юм.

  • Мариагийн үйлчлэгчдэд өгсөн зааварчилгаа түүний Есүст итгэх итгэлийн талаар бидэнд юу зааж байна вэ?

Далын ахлагч Л.Витни Клэйтон Мариагийн Есүст итгэх итгэлийг бэхжүүлсэн, Есүсийн талаар мэддэг байсан зарим зүйлийг тайлбарласан.Та “Whatsoever He Saith unto You, Do It” (ChurchofJesusChrist.org дээр байгаа) видео бичлэгийг цагийн код 1:40-өөс 2:29 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болох юм.

12:46

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Библийн цаг үед дарс уух нь зарлигтай зөрчилдөж байсан уу?

Библид согтууруулах ундаа уух, согтуурснаас учирч болох нүгэлт хор хөнөөлийн тухай олон эшлэл, заалт байдаг (жишээлбэл, Сургаалт үгс 23:20–21 ; Исаиа 5:11–12 ; Ефес 5:18 -ыг үзнэ үү). Эдгээр эшлэлд согтууруулах ундаа хэрэглэхийг тусгайлан хориглоогүй боловч хэтрүүлэн хэрэглэх, согтуурах зэргийг буруушаасан байдаг. Бидний өдрүүдэд, Их Эзэн Мэргэн ухааны үгийг илчлэлтээр өгч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон [ Сургаал ба Гэрээ 89:4–7 -г үзнэ үү]. Бид Их Эзэний бидний өдрүүдэд зориулан өгсөн зарлигуудаар өмнөх эрин үеийн хүмүүсийг шүүхээс татгалзах ёстой.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org)

Яагаад Есүс эхийгээ “эмэгтэй” гэж дуудсан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) ийн тайлбарласан.

Portrait of James E. Talmage.

Хүү нь эхдээ хандан хэлэхдээ ашигласан “эмэгтэй” гэх нэр үг бидний чихэнд хүндэтгэлгүй биш юм аа гэхэд эвгүй хатуу сонсогдож магадгүй, гэвч ингэж хандсан нь бүр эсрэг утгыг илэрхийлдэг байлаа. … Түүний мөнх бус амьдралдаа туулсан хамгийн сүүлчийн аймшигт мөчүүдэд, Христ загалмай дээр өлгөгдөж, тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч үхэж байхдаа Өөрийн эх Мариаг мэгшин уйлж байхыг хараад, хайрт шавь Иохандаа “Эмэгтэй, хараач, хүү чинь!” хэмээн эхээ даатгасан байдаг. [ Иохан 19:26 ]. Энэхүү чухал мөчид, бидний Их Эзэн тун удалгүй үхлээр салах гэж буй эхийнхээ төлөө санаа зовж байсан нь хүндэтгэл, эелдэг зөөлөн сэтгэл, хайраас өөр мэдрэмжийн илрэл байсан гэж ямар хүн бодох вэ дээ?

(James E. Talmage, Jesus the Christ[1916], 144–145).

Иохан 2:6.

Firkin (шингэний хэмжүүр) гэж юу вэ?

Firkin гэдэг нь АНУ-ын есөн галлонтой (34 литр) тэнцэх бөгөөд зургаан торхонд ойролцоогоор 100-аас 160 галлон (380-аас 600 литр орчим) шингэн орох байв.

Иохан 2:5.

“[Бурханы] бидэнд юу гэж айлдана” түүнийг нь гүйцэтгэх нь яагаад чухал вэ?

Далын ахлагч Л.Витни Клэйтон ийн заасан.

Official Portrait of Elder L. Whitney Clayton. Photographed March 2017.

“[Бурханы] бидэнд юу гэж айлдана,” түүнийг нь биелүүлэх шийдвэр гаргавал бид өдөр бүр гаргадаг зан авираа Бурханы хүсэлтэй чин сэтгэлээсээ нийцүүлэхээ амлаж буй хэрэг юм. Өдөр бүр судраас судлах, ойр ойрхон мацаг барих, чин сэтгэлээсээ залбирах зэрэг итгэлийн энгийн үйлдлүүд маань мөнх бус байдлын шалгуурыг давах сүнслэг чадавхыг өсгөдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам итгэлийн энгийн дадал хэвшлүүд гайхамшигт үр дагаврууд руу хөтөлдөг. Энэ нь бидний итгэлийн үрийг амьдралын сайн сайхан руу хөтлөгч хүч болгодог. …

… Бид Түүнд найдаж, дагах юм бол ус дарс болон хувирсан шиг бидний амьдрал ч бас өөрчлөгдөх болно. Бид өөрөөр яаж ч хүрч чадахааргүй тийм түвшинд хүрч чадна. Их Эзэнд итгэн, “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий.”

(Л.Витни Клэйтон, “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий,” Ensign, May 2017, 97–99 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85–87)