Иохан 4, 2-р хэсэг
Амийн ус
Есүс худаг дээр нэгэн самари эмэгтэйд Өөрийн өгч буй амийн усны талаар заав. Энэ хичээл нь Аврагчийн өгдөг амийн ус гэж юу болох, яагаад танд хэрэгтэй, үүнийг та хэрхэн хүлээн авч болох талаар илүү сайн ойлгоход туслах зорилготой.
Аз жаргал, амжилт ололтод хүрэх зам
Далын ахлагч Лорэнс И.Корбриж ийн заасан.
Аз жаргал, амжилт ололтод хүргэх цорын ганцхан зам байдаг. [Есүс Христ] бол тэр зам мөн. Үүнээс бусад нь ямар ч зам байлаа гэсэн мунхаглал юм.
Тэр амийн усны худгийг өгдөг. Бид үүнээс ууж, хэзээ ч дахин цангахгүй байж болно эсвэл уухгүй байж, мунхаг, цангасан хэвээр үлдэж болно.
(Лорэнс И.Корбриж, “Зам,” Ensign, Nov. 2008, 34 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42)
-
Сүнслэг байдлын хувьд цангааг нь тайлдаггүй, таашаал өгдөггүй ямар ямар зүйл рүү хүмүүс заримдаа хандан аз жаргал, сэтгэл ханамжийг авах гэдэг вэ?
-
Яагаад хүмүүс заримдаа мөнхийн сэтгэл ханамжийг өгдөггүй зүйлс рүү ханддаг гэж та бодож байна вэ?
-
Мөнхөд үргэлжлэх аз жаргал, сэтгэл ханамжийг авчирдаг ямар зүйлийг Есүс Христ санал болгодог вэ?
Эдгээр асуулт таны амьдралтай хэрхэн хамаатай болох талаар бод. Үнэндээ аз жаргал, сэтгэл ханамж өгдөггүй ч эдгээр мэдрэмжийг авахын тулд ханддаг зүйлс танд бий юү? Зөвхөн Есүс Христээс хүлээн авах боломжтой мөнхийн амар амгалан, аз жаргалыг мэдэрч байсан ямар туршлага танд байдаг вэ?
Амийн ус
Есүс нэгэн самари эмэгтэйд “Их Эзэн Есүс Христ ба Түүний сургаалын бэлгэдэл” (Судруудын удирдамж, “ Амийн Ус ,” scriptures.ChurchofJesusChrist.org) болох амийн усны тухай Иохан 4 -өөс заасан өмнөх хичээлээ эргэн сана.
Танаас ариун ёслолын цуглаан дээр, Есүс Христийн өгдөг амийн усны тухай үг хэлэхэд бэлдэхийг хүссэн гэж төсөөл. Хэлэх үгийнхээ нэг хэсэг болгон (1) амийн ус гэж юу болох, (2) яагаад бидэнд хэрэгтэйг, (3) бид үүнийг Аврагчаас хэрхэн хүлээн авч болохыг тодорхойлохыг танаас хүссэн байна. Дараах судар, мэдэгдэл, асуултуудаас гадна өөрт олдсон аливаа нэмэлт тусламжийг ашиглан бодол санаагаа цэгцлэн, хэлэх үгээ бэлд.
Амийн ус
Дараах судрын хэсэг, мэдэгдлүүдийг уншаад, Есүс Христийн өгдөг амийн усны талаарх ойлголтыг олж мэд.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заасан.
[ Иохан 4:10 ]-т дурдсан амийн ус бол Их Эзэн Есүс Христийг, мөн Түүний сайн мэдээг хэлж байгаа юм. Амьдралыг ус тэтгэдгийн адил мөнх амьдралыг хүлээн авахад Аврагч, Түүний сургаал, ёслолууд амин чухал. Сүнслэг өсөлт, хөгжлөө тэтгэхэд та болон би Түүний амийн уснаас өдөр бүр, хангалттай хүртэх хэрэгтэй.Судрууд нь Христийн үгийг агуулдаг бөгөөд энэ нь хүссэн үедээ, удаан хугацаанд, шимтэн залгиж болох амийн усны нөөц юм. Та бид ариун судруудад агуулагдсан Христийн үгсийг уншиж ( Мозая 1:5 -ыг хар), суралцаж [ Сургаал ба Гэрээ 26:1-ийг үзнэ үү] , судалж ( Иохан 5:39 ; Алма 17:2 -ыг үзнэ үү) мөн үүн дээр найрласнаар ( 2 Нифай 32:3 -ыг үзнэ үү) ‘амийн усны усан оргилуур’ болох Христ рүү харж ( 1 Нифай 11:25 ; Ифер 8:26 ; 12:28 -тай харьцуул), Түүнд ирэх ёстой. Ингэснээр бид мөнх бус аяллынхаа явцад сүнслэг удирдамж, хамгаалалт хүлээн авна.
(David A. Bednar, “A Reservoir of Living Water” [Church Educational System fireside for young adults, Feb. 4, 2007], 1, broadcasts.ChurchofJesusChrist.org)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозэф Б.Вөртлин (1917–2008) ийн заасан.
Олон хүн Есүс Христийн сайн мэдээний найрын ширээнд суудаг ч өмнө нь тавьсан зоогоос ам хүрэх төдий амсдаг. Тэд магадгүй дадаж сурснаараа цуглаанд сууж, судраа харсан төдий болж, нөгөө л нэг залбирлаа давтаж байж болох ч зүрх сэтгэл нь алсын холд байдаг. Хэрэв тэд шударгаар хэлэх байсан бол Ариун Сүнсний бурханлаг гайхамшиг, гайхалтай тохинууллын оронд хөрш айлын талаарх сүүлийн үеийн цуу яриа, хувьцааны зах зээлийн чиг хандлага, өөрсдийн дуртай ТВ-ийн шоуг илүү их сонирхож байгаагаа хүлээн зөвшөөрөх байсан.Та нар энэ амийн уснаас хүртэж, мөнх амьдралд хүргэх бурханлаг булаг та нарын дотор бургилан оргилж буйг мэдрэхийг хүсэж байна уу?Тэгвэл бүү ай. Бүх зүрх сэтгэлээрээ итгэ. Бурханы Хүүд итгэх гуйвшгүй итгэлийг хөгжүүл. Чин сэтгэлийн залбирлаар зүрх сэтгэлээ уудлан илчил. Түүний тухай мэдлэгээр оюун ухаанаа дүүргэ. Сул талаа орхи. Цэвэр ариун байж, зарлигуудад нийцүүлэн амьдар.
(Joseph B. Wirthlin, “The Abundant Life,” Ensign эсвэл Liahona, May 2006, 100)
Эдгээр болон бусад эх сурвалжаас сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлан илтгэлийнхээ тоймыг гаргаж эхлээрэй. Та тоймдоо дараах асуултуудад хариулсан байхад анхаар. Мөн хэлэх үгэндээ Есүс Христийн талаарх бодол санаагаа хэрхэн илэрхийлэхээ бод. Аврагчийн амийн уснаас хүртэж байсан хувийн туршлагаа мөн тэдгээр нь хэрхэн танд нөлөөлсөн тухай хуваалцаж болох юм.
-
Есүс Христийн өгдөг амийн ус нь юу вэ?
-
Яагаад бидэнд Аврагчийн амийн ус хэрэгтэй вэ?
-
Бид Аврагчаас амийн усыг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?
-
Аврагч хүн бүрийг амийн уснаас нь хүртээсэй хэмээн хүсдэг болохыг мэдэх нь Түүний талаарх бодолд тань хэрхэн нөлөөлж байна вэ?
1. Судлах тэмдэглэлдээ хэлэх үгийнхээ тоймыг бич. Та тоймоо багшдаа өгнө.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Есүс Христийн өгдөг амийн ус ариун ёслолтой хэрхэн холбоотой вэ?
Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байхдаа Шэрил А.Эсплин эгч ийн заасан.
Талх ба ус нь бидэнд Аврагчийн бие махбодын болон цусны золиосыг сануулаад зогсохгүй, эдгээр бэлгэдэл нь Тэрээр үргэлж бидний “амийн талх” ба “амийн ус” байх болно гэдгийг сануулдаг учраас бидний шархадсан бодгалиуд эдгээгдэж чадна [ Иохан 6:48 ] ба “амийн ус” [ Иохан 4:10 ].
Есүс нифайчуудад ариун ёслолыг адислан түгээсний дараа:
“Энэ талхыг идэх тэр нь өөрийн бодгалийн төлөө миний биеийг идэх ажгуу; мөн энэ дарсыг уух тэр нь өөрийн бодгальд миний цусыг уух ажгуу; мөн түүний бодгаль хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин ханасан байх болно.
Эдүгээ, цугласан олон бүгд идэж мөн уухад, болгоогтун, тэд Сүнсээр дүүргэгдэв” [ 3 Нифай 20:8–9 ] хэмээн хэлсэн.
Христ энэ үгээрээ Сүнс бидний бодгалиудыг эдгээж, шинэчилдэг гэдгийг бидэнд заадаг. Ариун ёслолын амлагдсан адислал нь бид “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлга[х]” [ Сургаал ба Гэрээ 20:77? ] амлалт юм.
(Шэрил А.Эсплин, “Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч,” Ensign, Nov. 2014, 13 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14)
Аврагчийн амийн ус хэрхэн надад дэлхийн хорт нөлөөг ялан дийлэхэд туслах вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) ийн заасан.
Бидний амьдралд ирдэг сүнслэг бохирдлын ихэнх нь бэлгийн харьцааг ичгүүр сонжуургүй үзүүлсэн эсвэл хүмүүний хамгийн муу муухай зан чанарыг ил тод дүрслэн харуулдаг интернэт, компьютер тоглоом, телевизийн шоу, кино зэргээр дамжин ирдэг. Бид ийм орчинд амьдардаг тул сүнслэг хүч чадлаа бэхжүүлэх хэрэгтэй.
Инос бодгаль нь өлсөж, бүхэл өдөр, шөнийн турш бодгалийнхаа төлөө гуйсан талаар өгүүлдэг [ Инос 1:4 -ийг үзнэ үү]. Тэрээр сүнслэг үнэний цангааг тайлдаг сүнслэг тэжээлийг хүсэж байв. Дэлхийн Аврагч Самарид худгийн дэргэдэх нэгэн эмэгтэйд хэлсэнчлэн, “Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” ( Иoхан 4:14).
(James E. Faust, “Spiritual Nutrients,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 55)