Семинар
Maтай 5:1–12


Maтай 5:1–12

Ерөөлийн үгс

Зураг
Jesus Christ sitting on a hillside preaching to a crowd of people. Mountains and sea are visible in the background. A reproduction by Grant Romney Clawson of the original “Sermon on the Mount” by Harry Anderson.

Аврагч Уулан дээрх номлолынхоо эхэнд, хүмүүс хэрхэн аз жаргалтай байж адислагдаж болох талаар заасан. Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) эдгээр сургаал нь “үнэндээ төгс төгөлдөр амьдралыг цогцлуулах томьёо юм” хэмээн хэлжээ (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 200). Энэ хичээл танд Христийнхтэй адил зан чанаруудыг тодорхойлж, аз жаргал, төгс төгөлдрийг эрэлхийлэхдээ тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад тусална.

Аз жаргалыг нэмэгдүүлэх

Зураг
Tonga. Group of young men and young women eating.
  • Та хэзээ хамгийн их аз жаргалтай байсан бэ?

  • Аз жаргал тань хэр удаан үргэлжилсэн бэ? Энэ нь яагаад удаан үргэлжилсэн эсвэл үргэлжлээгүй гэж бодож байна вэ?

Аврагч тохинууллаа эхлэхдээ Галилын тэнгисийн ойролцоо номлолоо айлдсан. Энэ номлолыг ихэвчлэн Уулан дээрх номлол гэж нэрлэдэг ба Матай 5–7 -д цэдэглэсэн байдаг. Их Эзэн нифайчууд дээр зочлохдоо үүнтэй адил номлолыг айлдсан ( 3 Нифай 12–14 -ийг үзнэ үү).

Матай 5:1–12 -ыг Ерөөлт үгс гэдгээр нь мэдэх бөгөөд энэ нь “адислагдсан” эсвэл “аз жаргалтай” гэсэн утгатай латин үгээс гаралтай ( Матай 5:3 , зүүлт тайлбар a). Эдгээр шүлэгт Есүс энэ болон ирэх амьдралд жинхэнэ аз жаргалд хүргэх Өөрт нь болон Эцэгт нь байдаг зан чанаруудыг тодорхойлсон. Эдгээр зан чанарыг хөгжүүлэх нь таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход тусална.

Матай 5:1–12 -ыг уншаад, Аврагчийн заасан зан чанаруудыг болон эдгээр зан чанар тус бүрд амласан адислалуудыг олж, тэмдэглэ.

Эсвэл “Sermon on the Mount: The Beatitudes” видео бичлэгийг 0:00-оос 1:15 цагийн код хүртэл үзээд, Аврагчийн заасан зан чанаруудын тухай сонсож болох юм. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

Эдгээр шүлгээс бид Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлснээр илүү их аз жаргалыг олж авдаг гэх зарчмыг тодорхойлж болно.

  • Аврагчийн замнасан амьдрал яагаад Түүний аз жаргалд нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Дараах зан чанаруудаас нэг эсвэл хэд хэдийг судал. Уг зан чанарыг хөгжүүлж, амлагдсан адислалыг хүлээн авах нь аз жаргалтай болоход тань хэрхэн туслахыг эргэцүүлэн бод.

Ерөөлийн үгс

Эшлэл

Зан чанар

Матай 5:3; 3 Нифай 12:3

Сүнсэндээ ядуу байх. Даруу байх эсвэл “Их Эзэнээс хамааралтай гэдгээ талархан хүлээн зөвшөөрөх буюу Түүний дэмжлэг туслалцаа байнга хэрэгтэй болохыг ойлгох явдал юм. Даруу байдал гэж бидний авьяас билиг, ур чадвар Бурханаас ирсэн бэлэг хэмээн хүлээн зөвшөөрөхийг хэлнэ” (Gospel Topics, “Даруу байдал,” topics.ChurchofJesusChrist.org).

Maтай 5:4

Гашуудах. Энэ нь ямар нэг зүйлийн талаар зовж шаналах, үүнийгээ илэрхийлэхийг хэлнэ. Хүн өөрт нь болон бусдад тулгарсан мөнх бус амьдралд тулгарсан сорилтод гашуудаж байж болно. Үүнтэй адил, хүн бас нүглийн шаналлаас болж гашуудаж болно.

Матай 5:5

Номхон дөлгөөн байх. “Хүлцэнгүй байдал бол ‘Бурханаас сүрдэн эмээдэг, зөв шударга, даруу төлөв, үг сонсдог, зовлон бэрхшээлтэй тулгарахад тэвчээртэй’ хүмүүсийн шинж юм [Судруудын удирдамж, ‘Номхон дөлгөөн, номхон дөлгөөн байдал,’ scriptures.ChurchofJesusChrist.org]. Ийм хүмүүс Есүс Христийг дагах хүсэлтэй байх ба тэдний зан байдал тайван, номхон дөлгөөн, тэвчээртэй, хүлцэнгүй байдаг” (Үлиссэс Соарэс, “Хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон байгтун,” Ensign, Nov. 2013, 9 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 9).

Матай 5:6; 3 Нифай 12:6

Зөв шударгын төлөө өлсөж, цангах. Бурханы тааллыг таньж мэдэн, үүний дагуу үйлдэх агуу хүсэлтэй байх.

Матай 5:7

Өршөөнгүй байх. “Бусдын дутагдлыг мэдэж байсан ч энэрэнгүй, хүндэтгэлтэй, уучлахад бэлэн, зөөлөн бөгөөд тэвчээртэй” байхыг хэлнэ (Gospel Topics, “Өршөөл,” topics.ChurchofJesusChrist.org).

Матай 5:8

Зүрхэндээ цэвэр ариун байх. “Их Эзэнийг хайрладаг, Түүнийг дагаж зарлигуудыг нь сахихыг эрэлхийлдэг, журамт амьдралаар амьдрахыг хичээн, эцсээ хүртэл үнэнч хэвээр үлддэг хүмүүсийн нэг байхыг хэлнэ. Зүрхэндээ цэвэр ариун хүмүүс ёс суртахуунгүй хүсэл, үйлдлээс өөрсдийгөө хол байлгахын тулд бодол санаагаа хянадаг хүмүүс юм” (Sheldon F. Child, “Words of Jesus: Chastity,” Ensign эсвэл Liahona, Jan. 2003, 44).

Матай 5:9

Амар тайвныг тогтоогч байх. “Хүмүүс ялгаатай талыг нь олж хараад байдаг бол нийтлэг зүйлийг нь олоход тэдэнд туслах” явдал юм (Хэнри Б.Айринг, “Санваарт суралцахуй,” Ensign, May 2011, 63 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67).

Матай 5:10–12

Зөв байдлын төлөө хавчигдах. Доромжлуулж, доог тохуу болсон ч Есүс Христийг болон Түүний сургаалыг дагаж, хамгаалахад бэлэн байх.

1.

  • Аврагч судруудад болон амьдралд тань эдгээр зан чанарын аль нэгийг эсвэл хэд хэдийг хэрхэн үлгэрлэн харуулсан бэ?

  • Сонгосон нэг юм уу хэд хэдэн зан чанараа хөгжүүлэх нь хэрхэн аз жаргалыг тань өсгөн нэмэгдүүлнэ гэж та бодож байна вэ? Яагаад?

Өөрт байгаа Христийнхтэй адил зан чанаруудыг тодорхойлох

Дараах судалгааг бөглөөрэй. Энэ нь өөрийн харуулдаг, илүү бүрэн гүйцэд хөгжүүлэх боломжтой зан чанаруудаа танин мэдэхэд тань туслах зорилготой.

Дараах Христийнхтэй адил зан чанар болгоны хажууд 1–5 хүртэлх тоог бичнэ үү (1 нь “тийм ч сайн хөгжөөгүй,” 5 нь “маш сайн хөгжсөн” гэсэн утгатай).

__ Би сүнсэндээ ядуу.__ Би бусдыг гашуудах үед зовлон шаналлыг нь мэдэрдэг бас нүгэл үйлдэхдээ бурханлагаар харуусдаг.__ Би номхон дөлгөөн.__ Би зөв шударгын төлөө өлсөж, цангадаг.__ Би өршөөнгүй.__ Би зүрхэндээ цэвэр, ариун.__ Би амар тайвныг тогтоогч.__ Итгэл үнэмшлийнхээ төлөө хавчигдсан ч би итгэлдээ үнэнч хэвээр үлддэг.

Та амжилттай хөгжүүлж байгаа зан чанаруудаа тодорхойлоод, Түүнд болон Есүс Христтэй адилхан болохын тулд гаргаж буй ахиц дэвшилдээ Бурханд таларх. Та илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийг хүсэж буй зан чанарынхаа талаар бодож, тэднийг хөгжүүлэхэд туслахыг Бурханаас хүс.

Хэрэв танд яг ямар зан чанарыг амжилттай хөгжүүлж байгаагаа эсвэл алин дээр нь илүү сайн ажиллах хэрэгтэйгээ тодорхойлоход хэцүү байвал эцэг эх, итгэл даасан өөр хүмүүстэй ярилцах нь тустай байж болно. Христийнхтэй адил ямар зан чанаруудыг тэд олж хардаг мөн ямар зан чанарыг нь илүү сайн хөгжүүлэх хэрэгтэйг тодорхойлохыг тэднээс хүс.

Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхэд Аврагчийн гүйцэтгэх үүрэг

Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхэд Аврагчийн тусламж бидэнд зайлшгүй хэрэгтэй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф. Угдорф ийн тайлбарласан.

Зураг
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Христийнхтэй адил зан чанарууд бол Бурханы бэлэг юм. Тэдгээрийг Түүний туслалцаагүйгээр хөгжүүлж чадахгүй. Бид бүгдэд хэрэгтэй энэ тусламжийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидэнд үнэгүй өгсөн билээ. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэнэ гэдэг нь Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд найдах буюу Түүнд төгс байдлаар итгэл хүлээлгэхийг хэлнэ. Биднийг сонгох эрхээ зөв шударга ашиглах үед Христийнхтэй адил зан чанарууд бидний амьдралд ирдэг. Есүс Христэд итгэх итгэл үйлдэхэд хүргэдэг. Бид Христэд итгэх итгэлтэй байсан цагт Их Эзэний зарлигуудыг дагах учир шалтгааныг бүрэн дүүрэн ойлгохгүй ч гэсэн Түүнд итгэж найддаг. Бид Аврагчтай илүү адил болохыг эрэлхийлэхдээ өөрсдийн амьдралыг тогтмол дахин үнэлж цэгнэн, үнэн наманчлалын замаар дамжуулан Есүс Христийн ач гавьяа болон Цагаатгалын адислалууд дээр тулгуурлах хэрэгтэй.

(Dieter F. Uchtdorf, “Christlike Attributes—the Wind beneath Our Wings,” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 102–103)

  • Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхэд туслах юуг та энэ мэдэгдлээс олж харсан бэ?

Төлөвлөгөө гаргах

2. Судлах тэмдэглэлдээ дараах даалгаврыг хийж гүйцэтгэ.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход чиглэсэн төлөвлөгөө гарга. Үүнд өөрт тань тусална гэж үзэж буй өдөр тутам хийх тодорхой үйлдлүүдийг оруул. Аврагчийн тусламжийг эрэлхийлэхээ бүү март. Гаргаж буй хүчин чармайлтад тань тусламж дэмжлэг үзүүлэхийг итгэл даасан гэр бүлийн гишүүнээсээ эсвэл найзаасаа хүсэж болно. Та мөн үйлдэх төлөвлөгөөгөө Өсвөр насныханд зориулсан удирдамжид эсвэл судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Аврагч Уулан дээрх номлолоороо Өөрийн зан чанарын тухай бидэнд хэрхэн заасан бэ?

Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) ийн заасан.

Зураг
Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Христ хүн төрөлхтний нүглийг цагаатгахын зэрэгцээ Бурханы хуулийн өмнө болон Эцэгийн өмнө дуулгавартай байх төгс жишгийг дэлхийд үлгэрлэн үзүүлэхээр ирсэн юм. Багш Уулан дээрх номлолдоо төгс төгөлдөр зан чанарынхаа талаар зарим зүйлийг илчилсэн … бөгөөд ингэснээр амьдралын маань тойм зургийг өгсөн билээ.

(Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 199–200)

Зөв шударгын төлөө цангадаг хүмүүс дүүргэгдэх болно гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Аврагч Америкт айлчлан, Уулан дээрх номлолоо айлдахдаа зөв шударгын төлөө өлсөж мөн цангадаг хүмүүс “Ариун Сүнсээр дүүргэгдэх” ( 3 Нифай 12:6) тухай хэлсэн.

Христийнхтэй адил ямар ямар зан чанар байдаг вэ?

ChurchofJesusChrist.org дээрх “Christlike Attributes” (2:53) видео бичлэгийг үзэж болох юм. Энэхүү видео бичлэгт Аврагчийн эзэмшсэн бөгөөд амьдралынхаа туршид үлгэрлэн харуулсан олон зан чанарыг тодорхойлдог.

//media.ldscdn.org/webvtt/youth/2014-youth-activity-resources/2014-01-001-christlike-attributes-eng.vtt

Хэвлэх