Семинар
Төгс эзэмших сургаал: Матай 5:14–16


Төгс эзэмших сургаал: Матай 5:14–16

“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг”

Нарны гэрэлд зогсож буй залуу эмэгтэй

Аврагч шавь нартаа Өөрийг нь дагаснаар бусдад үлгэр жишээ бол хэмээн зааварлажээ. Энэ хичээл танд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан бусдад үлгэр жишээ болж, Аврагчид илүү ойртоход тусална.

Цээжлэх ба тайлбарлах

Maтай 5:14–16-г унш.

Матай 5:14–16 дахь “Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг дүрслэн зур. Зурахдаа үүнийг санахын тулд эшлэлийг зурагтаа оруулах арга замыг бод.

Зургийг харж байхдаа судрын эшлэл, түлхүүр үгийг хэд хэдэн удаа давт. Дараа нь харахгүйгээр тухайн судрын түлхүүр үг хэллэг болон эшлэлийг цээжээр давтаж хэлэхээр оролд.

Зургаа гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцаж, судрын хэсэг дээрх үнэнийг тайлбарлаж болох юм.

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Энэ үйл ажиллагаагаар та сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан хэрхэн бусдад үлгэр жишээ болж, Аврагчид илүү ойртоход тэднийг урьж болохоо тодорхойлно.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг авч үз.

тэмдэглэл хөтлөх дүрс 1. Сүнслэг мэдлэг олж авах зарчим тус бүрийг судлах тэмдэглэл дээрээ хоёр эсвэл гурван өгүүлбэрээр нэгтгэн дүгнэ.

Дараах жишээг уншаад, Раулын оронд байсан бол та ямар хариу үйлдэл үзүүлэх байснаа бод.

Раул пристээр томилогдоод удаагүй байхдаа хэсэг найзтайгаа хамт байв. Тэдний зарим нь бохир онигоо ярьж, Раулын таньдаг хүмүүсийн талаар бүдүүлгээр ярьж эхэлсэн аж. Раулд эвгүй санагдсан ба тэр тэдний буруу гэдгийг мэдэж байлаа. Түүнийг юу хийвэл дээр вэ хэмээн бодож суутал Раулын бишрэн хүндэлдэг, өөр сүмийн гишүүн Жэсси гэдэг найз нь Раул руу эргэн хараад, “Хүүе ээ, чи яагаад дуугаа хураачихав аа?” гэв.

Хариултаа бэлдэхдээ сүнслэг мэдлэг олж авах зарчим тус бүрийг авч үзээрэй.

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Жишээн дээрх хүмүүсийн нэгийг сонго (Жэссийг эсвэл доромжлуулж байгаа хүнийг).

тэмдэглэл хөтлөх дүрс2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Их Эзэн таны сонгосон хүний талаар юу гэж боддог гэж та бодож байна вэ?

  • Энэ хүнийг Их Эзэний мэлмийгээр харах нь Жэссигийн асуултад өгөх Раулын хариултад хэрхэн нөлөөлөх вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх

тэмдэглэл хөтлөх дүрс3. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Матай 5:14–16 дээрх зарчмуудыг санаж, хэрэгжүүлэх нь Раулд хэрхэн туслах вэ?

  • Тэнгэрээс томилогдсон өөр ямар эх сурвалж Раулд тус болж болох вэ?

Итгэлээр үйлдэх

тэмдэглэл хөтлөх дүрс4. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Яагаад энэ нөхцөлд итгэлээр үйлдэхэд Раулд хэцүү байж болох вэ?

  • Та Раулд итгэлээр үйлдэхийн тулд юу хийхийг санал болгох вэ?

Раулд тохиолдсонтой адил, одоо өөрт тань тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарч болзошгүй нөхцөл байдлын тухай бодож үз.

  • Таны өнөөдрийн сурч мэдсэн зүйл бусдад үлгэр жишээ болоход хэрхэн туслах вэ?