Семинар
Иохан 3:14–17


Иохан 3:14–17

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул”

Есүс үргэлжлүүлэн залбирахаар цэцэрлэгт буцаж ирсэн бөгөөд туйлын их зовж шаналсан билээ.

Иохан 3-т цэдэглэснээр, Есүс “Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ” (Иохан 3:14–15) хэмээн хэлэх үедээ Өөрийн цагаатгагч золиослолын талаар Никодемд заажээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид Аврагчийг болон Түүний цагаатгагч золиослолыг судлахад цаг гаргаснаар Түүний хүчийг хүлээн авах өөр нэгэн чухал түлхүүрийг хэрэглэхийг хүсдэг. Энэ нь Түүнд итгэж, Түүнийг дагахыг сонгох явдал юм” гэж заасан (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26). Энэ хичээл нь Есүс Христийн Цагаатгалын тухай илүү ихийг сурч мэдсэнээр Түүнд итгэх итгэлээ өсгөн бэхжүүлэх боломжийг танд олгоно.

Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирч байгаа нь
Христ Калварид загалмай дээр дүүжлэгдсэн байгаа нь

Гетсемани дахь болон загалмай дээрх Есүсийн зургуудыг үзээд, Есүс Христийн Цагаатгалын тухай мэддэг зүйлээ бод.

тэмдэглэл хөтлөх дүрс1. Судлах тэмдэглэлдээ дараах хүснэгтийг бөглө.

  • Тэнгэрлэг Эцэг … тулд биднийг цагаатгахаар Есүс Христийг дэлхий рүү илгээсэн.

  • Есүсийн Гетсеманид туулж мэдэрсэн зарим зүйлийг дурдвал …

  • Есүс … учир загалмай дээр амиа өгсөн.

  • Хэрэв Есүс Гетсеманид зовж шаналан, загалмай дээр амиа өгөөгүй байсан бол …

Та энэ хичээлээр Есүс Христийн Цагаатгалын талаар болон Тэнгэрлэг Эцэгийн Хүүгээ дэлхий рүү илгээснээр үзүүлсэн хайрын талаар илүү ихийг олж мэдэх болно. Судлах явцдаа та Есүс Христийн таны төлөө гаргасан золиослолд илүү их талархаж, Түүнд итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэхэд туслах Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуулаарай.

Аврагчийн Цагаатгал

Дараах судрын хэсгүүд болон мэдэгдэл Есүс Христийн Цагаатгалын тухай заадаг. Эдгээр эх сурвалжийг (эсвэл Аврагчийн Цагаатгалын талаар сурч мэдэхийг хүссэн зүйлээ эсвэл энэ хичээлээс өмнө олсон бусад эх сурвалжийг) уншихад 10-аас 15 минут зарцуулна уу. Та уншиж байхдаа эдгээр эх сурвалж бүр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таны төлөө юуг, яагаад хийснийг илүү сайн ойлгоход хэрхэн тусалж байгаа талаар бодоорой.

Далын ахлагч Тэд Р.Каллистэр ийн заасан.

Ахлагч Тэд Р.Каллистэр

Тэгвэл Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ? Нэг талаас энэ нь Гетсеманийн цэцэрлэгээс эхлээд, загалмай дээр үргэлжилж мөн Аврагч булшнаас амилснаар оргилдоо хүрсэн, дараалсан үйл явдлууд юм. Энэ бол бидний хүн нэг бүрийг гэсэн цаглашгүй их хайраар хөглөгдсөн зүйл. Үүнийг гүйцэлдүүлэхэд нүгэлгүй нэгэн буюу элементүүдийг байтугай үхлийг захирах хязгааргүй хүчтэй, бидний бүх гэм нүгэл хийгээд өвчин шаналлын үр дагаврыг даван гарах дуусашгүй хүч чадавхтай, бүх зүйлийн доор бууж ирсэн нэгэн шаардлагатай байв [Сургаал ба Гэрээ 88:6-г үзнэ үү]. Энэ бол Есүс Христийн үйл хэрэг буюу Түүний Цагаатгал байсан.

Тэгвэл үүний зорилго юу байсан бэ? Энэ нь биднийг Бурханы оршихуйд эргүүлэн авчрах, Түүнтэй илүү адилхан болгох, баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авах боломжийг бидэнд олгох явдал байсан юм. Үүнийг дараах дөрвөн саадыг давснаар гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Бие махбодын үхэл

  2. Адамын болон бидний гэм нүглийн улмаас ирэх сүнсний үхэл

  3. Бидний зовлон шаналал, сул дорой чанар

  4. Бидний сул тал ба төгс бус байдал

(Тэд Р.Каллистэр, “Есүс Христийн Цагаатгал,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103–106)

тэмдэглэл хөтлөх дүрс 2. Та судлах тэмдэглэлдээ дараах асуултад доод тал нь гурван өгүүлбэрээр хариулна уу.

  • Есүс Христийн болон Түүний Цагаатгалын талаар судалж байхад танд ямар мэдрэмж төрсөн бэ эсвэл та ямар ойлголт олж авсан бэ?

Эцэг Хүүгээ илгээсэн нь Түүний хайрыг хэрхэн харуулдаг вэ?

Төгс эзэмших сургаалын дүрс Иохан 3:16 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно. Та төгс эзэмших сургаалын судрын энэ хэсгийн талаар дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзэх болно.

Аврагч Цагаатгалынхаа тухай Никодемд заахдаа (Иохан 3:14–17-г үзнэ үү) Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ маш их хайрладаг тул Төрсөн Ганц Хүүгээ биднийг цагаатгахаар илгээсэн гэсэн үнэнийг онцолжээ.

Тэнгэрлэг Эцэгийн хайр хэрхэн Аврагчийн Цагаатгалаар илэрдэг тухай Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Төлөөлөгч Иоханы “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн” (Иохан 3:16) гэж тунхагласнаас өөр юу ч Бурханы хайрын хэмжээлшгүй хүч, төгс чанарыг нотлон харуулж чадахгүй. “Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм” (Ром 8:32) гэж өөр нэг төлөөлөгч бичжээ. Тэнгэрлэг Эцэг маань бидний нүглийн улмаас төсөөлөхийн аргагүй зовлон шаналлыг үүрүүлэхээр Хүүгээ илгээхдээ хэчнээн их уй гашуу амссаныг бодоод үз дээ. Энэ бол бид бүгдийг хайрладаг Түүний хайрын агуу нотолгоо юм!

(Даллин Х.Өүкс, “Хайр ба хууль,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28)

  • Та энэ мэдэгдлээс юу сурч мэдсэн бэ?

 

4:48

For God So Loved the World

Give thanks for the Lord Jesus Christ: His life, His atoning sacrifice, and His Resurrection. John 3:16

тэмдэглэл хөтлөх дүрс 3. Та судлах тэмдэглэлдээ Есүс Христ, Түүний Цагаатгалын тухай бодол санаа эсвэл гэрчлэлээ хоёр эсвэл гурван өгүүлбэрээр тайлбарлан бичээрэй.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би Есүс Христийн Цагаатгалаараа дамжуулан өгдөг хүчээс хэрхэн хүртэх боломжтой вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн хүчийг амьдралдаа урин авчрах талаар ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бүх хүнд амилуулалтыг бодит болгосон бөгөөд нүглээ наманчлан, шаардлагатай ёслол, гэрээнүүдийг хүлээн авч, тэдгээрийг сахидаг хүмүүст мөнх амьдралыг боломжтой болгосон Есүс Христийн Цагаатгалыг Түүний номлол хэмээн авч үздэг. …

… Гэрээнүүд маань биднийг Түүнтэй холбож, бидэнд бурханлаг хүч чадал авчирдаг. Бид итгэлтэй шавь нарын хувьд наманчлан, Аврагчийг дагаж, баптисмын ус руу ордог. Бид бусад чухал ёслолыг хүлээн авахын тулд гэрээний замаар үргэлжлүүлэн алхдаг билээ. …

Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэйчүүд Аврагчийн хүчийг хүлээн авах замдаа юуг ч саад болгуулахгүйн тулд өөрсдийгөө дэлхийд толбогүй байлгах арга замуудыг эрэлхийлдэг.

(Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25–28)

Есүс Христ ба Түүний хүч миний амьдралд нөлөөлж байгааг би яаж мэдэх вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Хэрэв та өнөөдөр Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бол энэ нь [Есүс Христийн] Цагаатгал таны амьдралд нөлөөлж байгаагийн нотолгоо байж болох юм. Энэ болон өөр олон шалтгааны улмаас та Ариун Сүнсний өдөөлтийг урин авчирдаг газарт байж, ажил үүргээ гүйцэтгэх юм бол сайн сайхан байх болно.

(Henry B. Eyring, “Gifts of the Spirit for Hard Times,” Ensign, June 2007, 23)

Би Есүс Христийн Цагаатгалын талаар хаанаас илүү ихийг сурч мэдэж болох вэ?

Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дахь “Цагаатгах, Цагаатгал”-ыг судлах замаар Аврагч болон Түүний Цагаатгалын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхийг бодоорой. Эдгээр судрыг судлахад туслах материалд Аврагчийн Цагаатгалын талаар заадаг үнэ цэнтэй ойлголт, судар, хэлсэн үг, видео болон бусад эх сурвалж агуулагддаг.