Семинар
Төгс эзэмших сургаал: Иохан 3:16


Төгс эзэмших сургаал: Иохан 3:16

Есүс Христийн Цагаатгал

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирав

Өмнөх хичээлээр бид Тэнгэрлэг Эцэг Хүүгээ бидний Аврагч, Гэтэлгэгч болгохоор илгээж, биднийг гүн гүнзгий хайрладгаа харуулсан тухай сурсан. Энэ хичээл танд эшлэл, судрын түлхүүр үгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх замаар энэхүү сургаалыг илүү төгс эзэмших боломжийг олгоно.

Цээжлэх ба тайлбарлах

Дараах нь Иохан 3:16-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хослуулсан хувилбар юм. Судлах тэмдэглэлдээ судрын зөв эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөв дарааллаар бич.

Бурхан цорын ганц тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй амьтай байх болно 16 Ертөнцийг Иохан үнэхээр хайрласандаа Хүүгээ өгсөн харин мөнх 3

Та дээрх үг хэллэгийг зөв дараалалд оруулсныхаа дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цаг гарган цээжил.

Өөрийгөө бүрэн цагийн номлогч гэж төсөөл. Таныг Есүс Христийн Цагаатгалын тухай хэзээ ч сонсож байгаагүй найрсаг хос гэртээ урьжээ. Өөрийн Хүүг илгээсэн Бурханы хайрын тухай өмнөх хичээлээр мэдэж авсан зүйл дээрээ тулгуурлан та энэ хостой юу хуваалцах байсан бэ?

Дараах жишээг насанд хүрсэн хүнтэй хамт жүжигчлэн тогло эсвэл жишээнд өгөх хариултаа судлах тэмдэглэлдээ бич.

Амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Цаг гарган дараах үйл ажиллагаагаар дамжуулан сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт.

Дараах хэллэг тус бүрийн хоосон зайг нөхөж бич.

  • Итгэлээр ү____.

  • Утга санаа болон а________ м______ т__________ нь шинжлэн судал.

  • Т_______ томилогдсон э________ дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийл.

Дараах жишээг эргэцүүлэн бод.

Гэртээ хоёр удаа дараалан оройтож ирснийх нь дараа Сарайтай эцэг эх нь нухацтай ярилцжээ. Эцэг эх нь түүнд итгэхээ больж байгааг тэр мэдэж байв. Мөн эцэг эх нь мэдэх л юм бол улам итгэхээ болино гэдгийг мэдэж байгаа зарим сонголтыг тэр хийсэн байлаа. Сарай гэмшиж байсан ч яг одоо бол эдгээр асуудлыг болоогүй юм шиг өнгөрөөх нь амархан санагдаж байв. Түүнчлэн сүнслэг зүйлсийг мэдэрч, үйлдэхэд улам л хэцүү болж байгаа нь Тэнгэрлэг Эцэг бодит биш эсвэл Тэр түүний сонголтоос болж нүүрээ буруулсан байх гэсэн бодлыг төрүүлэх болжээ. Яг одоо Сарай юу хийхээ эсвэл хаашаа хандахаа мэдэхгүй байна.

  • Үүнийг хүнд нөхцөл байдал болгоход Сарайд юу нөлөөлсөн бэ?

  • Хэрэв Сарайгийн оронд байсан бол танд юу хамгийн чухал асуулт, асуудал байх байсан бэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд хэрхэн энэ нөхцөл байдлаасаа гарахад Сарайд тусалж болохыг бодож үз. Шаардлагатай бол эдгээр зарчмын талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг дахин давт.

Итгэлээр үйлдэх

тэмдэглэл хөтлөх дүрс1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Энэ нөхцөлд Сарай итгэлээр үйлдэхийн тулд юу хийж болох вэ?

  • Итгэлээр үйлдэх нь түүнд хэцүү санагдвал та түүнд туслахын тулд юу гэж хэлэх байсан бэ?

Утга санаа болон асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Хийсэн сонголтоосоо болж эцэг эхтэйгээ мөн Бурхантай харилцах харилцаа нь муудаж байгаа мэт Сарайд санагдаж байв. Эцэг эхтэйгээ болон Бурхантай нээлттэй байх нь асуудлыг улам хүндрүүлэх юм шиг санагдаж байлаа.

тэмдэглэл хөтлөх дүрс2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Сарайгийн харах өнцөг яагаад буруу буюу дутуу байна вэ?

  • Сарайд эргүүлэн сануулах хэрэгтэй байж болох, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, авралын төлөвлөгөө зэргийн талаар та ямар зүйлийг мэдэх вэ?

  • Хэрэв та Сарайгийн ээж эсвэл аав байсан бол түүний талаар юу гэж бодох байсан гэж бодож байна? Асуудалд орсон охин тань таны ямар мэдрэмжтэй байгаа талаар юуг мэдээсэй гэж та хүсэх байсан бэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

Сарайд тус болж болох Сүмийн удирдагчдын мэдэгдэл эсвэл судрын хэсгүүдийг цаг гарган хайж ол. Шаардлагатай бол өөрт тань туслах Судруудын удирдамж зэрэг эх сурвалжуудыг ашиглаж болох юм (ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Түүнчлэн өмнөх хичээлээр судалсан Иохан 3:14–17 эсвэл Сургаал ба Гэрээ 18:10–11 гэх мэт зарим судрыг ашиглах нь тустай байж болно.

тэмдэглэл хөтлөх дүрс3. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та Сарайд тусалж болох Есүс Христийн талаарх ямар зүйлийг олж мэдсэн бэ?

  • Суралцсан зүйлсийн тань дунд Сарайд туслах дор хаяж ямар хоёр тодорхой үг хэллэг байна вэ? Яагаад?