Үйлс 3
Суунги хүнийг эдгээсэн нь
Бүхэл амьдралынхаа туршид алхаж байгаагүй нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр Иерусалим дахь ариун сүмийн дэргэд авчирч суулгадаг байсан ба тэр тэнд гуйлга гуйдаг байжээ. Тэрээр Петр, Иохан хоёроос гуйлга гуйсан бөгөөд тэд түүнд түүний гуйж байсан мөнгөтэй харьцуулшгүй агуу бэлгийг өгсөн юм. Петр санваарын эрх мэдлийг ашиглан, Есүс Христийн нэрээр түүнийг эдгээжээ. Энэ үйл явдал Петрт болон бусад төлөөлөгчид Есүс Христийг гэрчлэх олон боломж олгосон байна. Энэ хичээл нь тулгарах сорилт бэрхшээлээ даван туулахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тусалдаг гэсэн итгэлийг тань бэхжүүлэхэд туслах зорилготой.
Бурханы эдгээгч хүчийг хүлээн авах
-
Хүмүүс амьдралдаа бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны ямар ямар сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналалтай тулгардаг вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж дэмжлэг, хүч чадал авахыг хүсэж буй өөрсдөдөө тулгарсан сорилт бэрхшээл, зовлон шаналлынхаа талаар эргэцүүлэн бод. Үүнийгээ судлах тэмдэглэлдээ бичээд, дараах асуултуудад өгсөн хариултаа багтаа.
-
Та энэ сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналалд тусламж авахын тулд ямар ямар үйлдэл хийсэн бэ?
-
Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр тусална гэсэн итгэлийг танд төрүүлсэн Тэдний талаарх ямар зүйлийг та мэдэх вэ?
-
Энэ сорилт бэрхшээл, зовлон шаналлыг даван гарахтай холбоотой ямар асуулт эсвэл асуудал танд байна вэ?
Петр, Иохан хоёр эрэмдэг хүнийг эдгээв
Энэ хичээлээр танд Петр, Иохан хоёр суунги хүнийг эдгээсэн талаарх Үйлс 3 дээрх түүхээс сайн мэдээний зарим үнэнийг судлах боломж олдоно. Судалж байхдаа, танд ирэх сүнслэг өдөөлтөд анхаарал хандуул. Есүс Христ мөнх бус амьдралд тулгарах сорилтуудад маань тусална гэсэн итгэлээ бэхжүүлэхийг эрэлхийл.
Үйлс 3:1–3-ыг уншаад, 40 гаруй настай энэ хүний талаар зарим дэлгэрэнгүй мэдээллийг олж мэд (Үйлс 4:22-ыг үзнэ үү). 2–3-р шүлэгт дурдсан “гуйлга” гэдэг нь ядууст хүмүүсийн хандивладаг байсан зүйлийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.
-
Энэ хүнийг болон түүний нөхцөл байдлыг дүрслэхдээ та ямар ямар үг ашиглаж болох вэ? Яагаад?
-
Энэ хүнийхтэй адил нөхцөл байдалд орсон хэн нэгэнд хүмүүсийн үзүүлдэг ямар ямар ердийн хандлага байдаг вэ?
Үйлс 3:4–8-ыг уншаад, сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналлаа даван гарах талаар энэ түүхээс сурч мэдэж болох үнэнүүдийг хайж ол. Та мөн ChurchofJesusChrist.org. дээрх “Peter and John Heal a Man Crippled since Birth” (3:21) видеог үзэж болно.
-
Энэ түүхийн юу нь таны анхаарлыг татсан бэ?
-
Энэ үйл явдал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг сурч мэдэж эсвэл мэдрэхэд тусалж байна вэ?
Петр үүнийг уг гайхамшгийн гэрч болсон хүмүүст Есүс Христийн нэрд итгэх итгэлээр үйлдэгдсэн хэмээн заажээ (Үйлс 3:16-г үзнэ үү). Энэ түүхээс Есүс Христээр дамжуулан бид эдгэх боломжтой гэсэн үнэнийг мэдэж авч болно.
-
Энэ хичээлийн эхэнд тодорхойлсон бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны сорилт бэрхшээл, зовлон шаналалтай тулгарсан хэн нэгэнд туслах юуг та эдгээр шүлгээс хуваалцаж болох вэ?
-
Эдгээр сорилт бэрхшээлд бидэнд туслах Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн хүчийг хүлээн авахын тулд бид юу хийж болох вэ?
ChurchofJesusChrist.org дээрх “The Wounded Shall be Healed” (5:45) видеог үз. Арван хоёрын Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны гэрчлэлийг сонсоод, уг видеог үзэж байхад өөрт тань онцгой санагдсан аливаа үг, хэллэг эсвэл төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн биднийг эдгээх Аврагчийн хүчний талаар ийн гэрчилжээ.
Ах, эгч нар минь ээ, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх нь та нарт нэмэлт хүч чадал, илүү агуу найдварыг авчрах болно гэдгийг би амлаж байна. Зөв шударга та нарын хувьд бидний бодгалийг Эдгээгч Өөрийн цагт, Өөрийн арга замаар таны бүх шархыг эдгээх болно. Түүний тайвшрал, амар амгалан, өнө удаан үргэлжлэх найдварт хэчнээн гүн гүнзгий, хэчнээн өргөн хүрээтэй, ямар их зовуурь шаналгаатай байсан бай бүхий л шударга бус байдал, хавчлага дарамт, зовлон бэрхшээл, уйтгар гуниг, өвчин шаналал, шарх сорвийг хүртэл энд багтаах бөгөөд Тэрээр биднийг Өөрийнхөө оршихуйд сорвитой мутраа дэлгэн урин залах болно.
(Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80)
-
Ахлагч Андэрсэны сургаалаас юу нь таны анхаарлыг татсан бэ?
-
Аврагч танд хүч чадал өгч эсвэл таныг эдгээж байсан ямар туршлага байгаа вэ эсвэл энэ талаар та юу мэдэх вэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Бид яагаад заримдаа Аврагчийн эдгэрэлтийг хүссэн цаг, арга замаараа хүлээн авдаггүй вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Зарим тохиолдолд бидний хамгийн эрч хүчтэй, чин сэтгэлийн залбирал хариулагдахгүй өнгөрдгийг би ажигласан. Бид “Яагаад?” хэмээн гайхдаг. Би энэхүү мэдрэмжийг мэднэ! Би тийм агшны айдас ба нулимсыг мэднэ. Гэвч бидний залбирлыг хэзээ ч хайхрахгүй орхихгүй гэдгийг би мэднэ. Бидний итгэл хэзээ ч талархалгүй үлдэхгүй. Бүхнээс цэцэн мэргэн Тэнгэрлэг Эцэгийн хэтийн төлөв биднийхээс хамаагүй өргөн цар хүрээтэйг би мэднэ. Бид мөнх бус байдлынхаа асуудал, зовлонг мэддэг бол Тэрбээр бидний мөнх байдлын өсөлт болон чадавхыг мэддэг. Хэрэв бид Түүний тааллыг мэдэхийн тулд залбирч, үүнд нь тэвчээртэй, зоригтой захирагдах юм бол тэнгэрлэг эдгэрэлт Түүний арга зам, тогтоосон цаг хугацаанд тохиох болно.
(Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 86)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Зөв шударга байдал болон итгэл нь өвчтөнийг, дүлийг эсвэл доголонг эдгээх зэмсэг гэдэг нь үнэн бөгөөд хэрэв энэ эдгэрэлт Бурханы зорилгыг гүйцэлдүүлж, мөн энэ нь Түүний хүслийн дагуу байвал шүү дээ. Хүчирхэг итгэлтэй байсан ч олон уул нүүхгүй байж болно. Мөн өвчтэй, сул дорой хүмүүс ч бүгд эдгэрэхгүй. Бүх сөрөг тал багасаж, бүх өвчин эмгэгээсээ ангижирдаг байсан бол Эцэгийн төлөвлөгөөний үндсэн зорилго нуран унах байсан.
(David A. Bednar, “Accepting the Lord’s Will and Timing,” Liahona, Aug. 2016, 34)
Би сүнслэг байдлын хувьд зовлон бэрхшээлтэй тулгарахдаа Аврагчийн эдгээгч хүчийг хэрхэн хүлээн авах вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Зовлон шаналал нь сүнслэг байдал болон бие махбодын шалтгаанаар урган гарч болно. Залуу Алма өөрийнх нь нүгэл маш ихээр өвтгөн тарчлааж байсныг санан, “сүнсээр мөн биеэрээ ч үл орших болж чаддаг болоосой, би үйлсээрээ шүүгдэхээр, Бурханыхаа дэргэд зогсохоор аваачигдахгүй байж болохын тулд” [Алма 36:15] гэж хүсжээ. Ийм цаг үед бид Түүнээс эдгээлт хэрхэн хүлээн авах вэ?
Бид илүү бүрэн дүүрэн наманчилж болно! Бид илүү бүрэн дүүрэн хөрвүүлэгдэж болно! Дараа нь “Зөв шударгын Хүү” Өөрийн эдгээгч мутраар биднийг илүү бүрэн дүүрэн адислах болно.
… Итгэл, наманчлал, баптисм, гэрчлэл болон хөрвүүлэлтийг хүлцэх нь Их Эзэний эдгээгч хүч рүү хөтлөх болно.
(Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 86)