Семинар
Үйлс 4–5


Үйлс 4–5

Хүнд биш, Бурханд дуулгавартай байх

Тахилч Петрийг байцаав.

Петр, Иохан хоёрыг Есүс Христийн нэрээр эдгээж, гэрчилснийх нь төлөө баривчилж, шоронд хорьжээ. Тэднийг дараа нь суллан, Христийн нэрээр ярьж мөн заахгүй байхыг зааварчилсан байна. Гэсэн хэдий ч Петр, Иохан хоёр Есүс Христийг үргэлжлүүлэн гэрчилж, улмаар дахин баривчлагдан, шоронд хоригджээ. Тэнгэр элч тэднийг шоронгоос чөлөөлөн, буцаж очоод Христийн нэрээр үргэлжлүүлэн номло гэж хэлсэн бөгөөд тэд ч үгийг нь дагав. Иудейн удирдагчид тэднийг дахин баривчлуулж, зодуулжээ. Удирдагчид Христийн талаар номлохоо боль хэмээн тушаасан боловч Петр, Иохан хоёр хүнд биш, Бурханд дуулгавартай байх ёстой гэж хариулав. Петр, Иохан хоёр Есүс Христийн төлөө мөрдлөг хавчлагад өртөж байсандаа баярлаж байлаа. Өнөөдөр судалж байхдаа та өөр хэн нэгэнд биш, харин Бурханд дуулгавартай байх хүслээ хэрхэн нэмэгдүүлэх талаар бодож үз.

Зөв зүйлийн төлөө зогсох

  • Бусдаас ирэх дарамт шахалтаас болж танд эсвэл бусдад Бурханд дуулгавартай байхад хэцүү байж болох ямар ямар нөхцөл байдал байж болох вэ?

  • Юу эдгээр нөхцөл байдлыг хүндрүүлж байна вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) ийн хэлсэн.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2008 он.

Биднийг амьдарч байхад итгэл маань өдрөөс өдөрт соригдох нь зайлшгүй юм. Бидэнд заримдаа цөөнхийн нэгэн хэсэг болоод юм уу бүр юу болох, болохгүй талаар ганцаар бусдаар хүрээлүүлэн зогсох цаг ирнэ. Хэдийгээр бид цор ганцаар зогсох байсан ч өөрсдийн итгэлийн төлөө бат гуйвшгүй зогсох ёс суртахууны эр зоригтой юу?

(Томас С.Монсон, “Ганцаар зогсох зоригтой бай,” 2011 оны 11-р сарын Ерөнхий чуулган 67)

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Бусдын дарамт шахалтаас болж бууж өгөхийн оронд Бурханд дуулгавартай байх хүсэлдээ та ямар үнэлгээ өгөх вэ?

  • Та бусдад биш, Бурханд дуулгавартай байхыг сонгох хэрэгтэй ямар ямар нөхцөл байдалтай ирээдүйд тулгарч болох вэ?

Энэ хичээлийг судлахдаа та өөр хэн нэгэнд биш, Бурханд дуулгавартай байх хүслийг тань нэмэгдүүлэхэд туслах үнэнүүд болон жишээнүүдийг хайж ол.

Петр, Иохан хоёр Есүс Христийн нэрээр номлож, хүн эдгээснийхээ төлөө баривчлагдав.

Петр, Иохан хоёр Бурханд дуулгавартай байхыг аль эсвэл бусдын дарамт шахалтад орохын аль нэгийг сонгох шаардлага бүхий нөхцөл байдалтай тулгарчээ. Петр, Иохан хоёрыг ариун сүмд суунги хүнийг эдгээж, Есүс Христийн нэрээр номлосных нь дараа баривчилж, шоронд хорьсон бөгөөд Иудейн удирдагчид байцаасан байна (Үйлс 3:1–11; 4:1–7-г үзнэ үү).

Үйлс 4:8–21-ийг уншаад, Петр, Иохан хоёр энэ нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. Эдгээр шүлэг дээрх онцгой санагдсан эсвэл бүхнээс илүү Бурханд дуулгавартай байхыг сонгохыг сүнслэгээр өдөөж буй үг эсвэл хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз. Та судраасаа унших зуураа ChurchofJesusChrist.org дээрх “Peter and John Are Judged” (2:51) видеог үзэж болох юм.

2:51

Peter and John Are Judged

Peter and John preach in the name of Jesus Christ and are brought before the leaders of the Jews for questioning. Acts 4:5–21

  • Эдгээр шүлэг дээрх ямар үг эсвэл хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

Үйлс 5:12–32-ыг уншаад, энэ түүхийг үргэлжлүүлэн судал. Өөрт тань онцгой санагдсан аливаа номлол, зарчим эсвэл үг хэллэгийг тэмдэглэх талаар бодож үзэж болох юм. Эсвэл та “Peter and John Continue Preaching the Gospel” видеог 3:51 хүртэл үзэж болно.

5:38

Peter and John Continue Preaching the Gospel

Peter and John continue preaching and healing in the name of Jesus Christ, despite the attempts of the authorities to stop them. Acts 5:12–42

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Та энэ түүхээс ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Энэ түүхээс Хэрэв бид бусдаас эмээхээсээ илүү Бурханд дуулгавартай байхыг сонговол Тэр бидэнтэй байх болно гэсэн үнэнийг мэдэж авч болно.

Та уг хичээлийн эхэнд тодорхойлсон, бусдын дарамт шахалтаас болж Бурханд дуулгавартай байх хэцүү байж болох нөхцөл байдлуудыг бодож үз.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Бусдаас эмээхийн оронд Бурханд дуулгавартай байснаар бид ямар ямар адислал хүлээн авч болох вэ?

  • Бусад хүн таныг дарамт шахалтад оруулж байсан ч Бурханы талаар Түүнийг дагах итгэлийг тань төрүүлдэг юуг та мэдэх вэ?

  • Та эсвэл бусад хүн бусдаас эмээхийн оронд Бурханд дуулгавартай байх нь илүү ухаалаг зүйл юм байна гэдгийг хэзээ олж харсан бэ? (Та мөн Аврагчийн амьдралаас жишээнүүдийг тодорхойлж болно.)

Орчин үеийн жишээ

Далын ахлагч Тиерри К.Мутомбо хүмүүст биш, Бурханд дуулгавартай байхыг сонгосон нэгэн гэр бүлийн жишээг хуваалцжээ. Энэ түүхийг сонсохын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Ye Shall Be Free” видеог 6:43-аас 8:51 хүртэл үзнэ үү.

9:53

Ye Shall Be Free

Elder Mutombo teaches that Jesus Christ is the Light of the World and that He can guide us in dark and troubling times.

  • Энэ гэр бүлийн тулгарсан сорилт бэрхшээлдээ үзүүлсэн хариу үйлдлээс юу нь танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Энэ нөхцөл байдалд гэр бүлийн Есүс Христэд итгэх итгэл яагаад ийм чухал байсан бэ?

Петр, Иохан хоёрыг суллав

Иудейн удирдагчид Петр, Иохан хоёрыг хэрхэхээ ярилцжээ. Олонд нэр хүндтэй Иудейн удирдагч Гамалиел гэгч хүн Петр, Иохан хоёрыг үнэхээр Бурханы ажлыг хийж байсан юм бол Иудейн удирдагчид тэднийг зогсоож чадахгүй гэдгийг ухааран ойлгож, тэднийг суллаж явуулахыг уриалж байв (Үйлс 5:29–39-ийг үзнэ үү).

Үйлс 5:40–42-ыг уншаад, Петр, Иохан хоёрын өөрсдөд нь тохиолдсон зүйлсийн дараах мэдрэмжээ дүрсэлсэн үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул.

  • Хүмүүст гэхээсээ илүү Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байхад сүнслэгээр өдөөсөн ямар зүйлийг та өнөөдөр сурч мэдсэн бэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байхыг сонгосноороо бусадтай нийцэхгүй байвал яах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн заасан.

Ахлагч Ричард Г.Скотт

Та бусадтай нийцэхгүй байгаагаасаа болж заримдаа ганцаардаж, үл ойлголцолд хүрч болох юм. Надад ч бас тийм үе байсан. Зөв шударга амьдрал тань таныг болж бүтэхгүй газарт таарч нийцэхгүй болгон өөрчилсөнд та талархаарай. Энэ бол хувь хүний тань хувьд сорьж, өсөж хөгжих боломж олгодог түр зуурын цаг хугацаа юм. Энэ нь цаг нь болоход жинхэнэ найз нөхөд, илүү их аз жаргалаар солигдох болно.

(Richard G. Scott, “The Power of Righteousness,” Ensign, Nov 1998, 68)

Би итгэл үнэмшлээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан.

Ахлагч Жэффри Р.Холланд

Зоригтой бай. Эргэн тойрныхон чинь сайн мэдээг үргэлж дагадаггүй байсан ч та нар итгэлтэйгээр сайн мэдээний дагуу амьдар. Найрсаг байж, өрөвдөж хайрласан ч гэсэн та өөрийн итгэл үнэмшлийг хамгаалаарай.

(Жэффри Р.Холланд, “Шавь байхын—адислал ба—төлөөс,” Лиахона, 2014 оны 5-р сар, 6-г үзнэ үү).

Аврагч хүмүүсээс илүү Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байснаа хэрхэн харуулсан бэ?

Дараах Библийн видеонууд нь хүмүүсийн үзэл санааг дагахын оронд Бурханд үйлчлэх Аврагчийн хүслийг үзүүлдэг.

Аврагч бусад хүн шүүмжилж байсан ч гэм нүглийг өршөөх хүчтэй, өршөөхөд бэлэн гэдгээ хэрхэн харуулсныг олж харахын тулд “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy” (2:57) видеог үзнэ үү.

2:57

Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy

Jesus shows that He has power to both forgive sins and heal physical infirmities. Mark 2:1–12

Иудейн удирдагчид Хүндэтгэлийн өдөр үйлдэх нь зохисгүй гэж байсан ч Аврагч нэгэн хүнийг хэрхэн эдгээснийг олж харахын тулд “Jesus Heals A Lame Man on the Sabbath” (2:23)-ыг үзнэ үү.

2:23

Jesus Heals a Lame Man on the Sabbath

Jesus performs a miracle by healing an invalid on the Sabbath day. John 5:2–12

Хүмүүс Түүнээс шахаж шаардаж байсан ч Аврагч уг хүнийг яагаад буруушаагаагүйг олж харахын тулд “Go and Sin No More” (3:21)-ийг үз.

3:21

Go and Sin No More

Jesus teaches about compassion when confronted with a woman accused of adultery.