Үйлс 1
Үйлс номын оршил
Есүс Христ амилснаасаа хойш 40 өдрийн турш шавь нартаа тохинуулжээ. Энэ хугацаанд Тэрээр тэнгэрт дээш одсоных нь дараа Сүмийг нь удирдан жолоодох өөрийн төлөөлөгчдийг бэлдсэн аж. Эрт үед удирдаж байсан шиг Есүс Христ сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг өнөөдөр ч удирдан чиглүүлсээр байна. Энэ хичээл танд Есүс Христ төлөөлөгч, бошиглогчдоор дамжуулан Өөрийн Сүмийг удирдах нь ямар ач холбогдолтой болохыг мэдрэхэд тусална.
Христ тэнгэрт одсон нь
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш найз тань танаас “Чиний явдаг сүмийг хэн үндэслэсэн юм бэ, бас хэн өнөөдөр удирддаг юм бэ?” гэж асууж байгаагаар төсөөл.
-
Та юу гэж хариулах байсан бэ? Яагаад?
Үйлс ном нь Есүс Христийг тэнгэрт гарсны дараа төлөөлөгчдөд тулгарсан үйл явдлуудыг дүрсэлсэн байдаг. Аврагч Өөрийн биеэр хамт байхгүй байхад Түүний Сүмийг удирдан авч явах нь Сүмийн удирдагчдын хувьд сүрдмээр үүрэг даалгавар байсан нь гарцаагүй. Гэхдээ төлөөлөгчид энэ ажлыг ганц ганцаараа хийгээгүй. Үйлс номд цэдэглэсэн төлөөлөгчдөд тохиолдсон үйл явдлууд нь Есүс Христ төлөөлөгч, бошиглогчдоороо дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэсэн үнэнийг харуулдаг.
Есүс Христ Өөрийн Сүмийг удирдаж байгаатай холбоотой өөрийн бодол санааг бодож үз. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Есүс Христ Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?
-
Есүс Христээр удирдуулсан сүмээс та юу хүсэн хүлээх вэ?
-
“Есүс Христ өнөөдөр бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг” гэсэн мэдэгдэлтэй хэр санаа нийлж байгаагаа дараах оноогоор тодорхойл. Хариултаа тайлбарла.
Энэ хичээлийг судалж байхдаа, Есүс Христ тэнгэр өөд гарсныхаа дараа Өөрийн Сүмийг удирдаж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн Сүмийг удирдсаар байгаа гэдгийг мэдрэхэд туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.
Есүс Христ тэнгэр өөд гарсныхаа дараа Өөрийн Сүмийг удирдсаар байна
Үйлс 1–5-аас дараах судрын хэсгүүдийг уншаад, Есүс Христ дээш одсоныхоо дараа Өөрийн төлөөлөгчдөд хэрхэн тусалсаар байсныг олж мэд. Эдгээр үйл явдал нь Есүс Христ Өөрийн Сүмийг удирдаж байсныг хэрхэн харуулдаг талаар бодоорой. Тэмдэглэлдээ өөрийн ойлголтыг нэм.
Судлах шүлгүүд |
Эдгээр шүлгийг судлахын өмнө таны мэдвэл зохих мэдээлэл |
---|---|
Судлах шүлгүүд | Эдгээр шүлгийг судлахын өмнө таны мэдвэл зохих мэдээлэл Төлөөлөгчид болон Христийн бусад дагалдагч арван хоёр төлөөлөгчийн нэг болох Иудас Искариотын үүргийг хэн орлох талаар ярилцахаар цуглав. |
Судлах шүлгүүд | Эдгээр шүлгийг судлахын өмнө таны мэдвэл зохих мэдээлэл Төлөөлөгчид Христийг тэнгэр өөд гарснаас хойш удалгүй Иерусалимд цугларах үед Ариун Сүнс тэдний хүн нэг бүрд хүчирхэг аргаар мэдрэгджээ (Үйлс 2:1–8-ыг үзнэ үү). Сүнсээр дүүрсэн Петр Есүс Христийн талаар гэрчилсэн (Үйлс 2:14–36-г үзнэ үү). Судрын энэ хэсэгт уг сүнслэг дүүргэлт үүнийг гэрчилсэн олон хүнд хэрхэн нөлөөлсөн тухай дүрсэлсэн байдаг. |
Судлах шүлгүүд | Эдгээр шүлгийг судлахын өмнө таны мэдвэл зохих мэдээлэл Петр, Иохан хоёр Иерусалимын ариун сүмийн дэргэд төрөлхийн суунги хүнтэй таарчээ. |
Судлах шүлгүүд | Эдгээр шүлгийг судлахын өмнө таны мэдвэл зохих мэдээлэл Иудейн удирдагчид Есүс Христийн талаар цаашид ярихгүй байхыг төлөөлөгчдөд өмнө нь сануулсан байв (Үйлс 4:13–18-ыг үзнэ үү). |
Судлах шүлгүүд | Эдгээр шүлгийг судлахын өмнө таны мэдвэл зохих мэдээлэл Петр, Иохан хоёр Есүс Христийн талаар гэрчилж, Түүний нэрээр гайхамшгийг үйлдсээр байсан тул шоронд хоригдсон. |
-
Та эдгээр шүлгээс Есүс Христэд итгэх итгэл, найдварт тань нөлөөлөх юуг олж мэдсэн бэ?
-
Эдгээр үйл явдал Есүс Христ төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байсныг хэрхэн харуулдаг вэ?
Есүс Христ өнөөдөр ч Өөрийн Сүмийг удирдсаар байна
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагч өнөөдөр ч гэсэн Өөрийн Сүмийг хэрхэн үргэлжлүүлэн удирдаж байгаа тухай заасан.
Их Эзэний Сүмийн гишүүд бидний хувьд тэргүүнд нь хэн зогсдогийг мэднэ. Есүс Христ Өөрөө зогсдог. …
Тиймээс, нэрэнд юу оршдог вэ? Хариулт нь юу вэ гэвэл, Их Эзэний Сүмийн нэрэнд “Бүх зүйл!” орших болно. Есүс Христ Сүмийг Өөрийнхөө нэрээр нэрлэхэд биднийг чиглүүлж удирдсан, учир нь энэ бол Түүний хүчээр дүүргэгдсэн Түүний Сүм юм.
Бурхан амьдыг би мэднэ. Есүс бол Христ. Тэр өнөөдөр Өөрийн Сүмийг удирддаг.
(Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–87)
-
Есүс Христ өнөөдөр Өөрийн Сүмийг удирдаж байгааг мэдэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Таны амьдралд эсвэл Сүмийн түүхэд Есүс Христ өнөөдөр Өөрийн Сүмийг удирдсаар байгааг олж харахад танд туслах ямар ямар жишээ байна вэ? (Эдгээр жишээг тэмдэглэлдээ нэмэхээ бүү март.)
Хэрэв энэ асуултын хариултыг бодож олоход тань туслах зарим жишээг харах хэрэгтэй бол ChurchofJesusChrist.org “This Is Our Time!” -ийг 3:34-өөс 5:12 хүртэл эсвэл “Gather Together in One All Things in Christ” видеог 10:09-өөс 13:58 хүртэл үзнэ үү.
-
Аврагч Өөрийн Сүмийг удирдаж байгаа тухай эдгээр жишээ бидний талаарх Түүний бодол санааг ойлгоход хэрхэн туслах вэ?
Тунгаан бодох
Аврагч Өөрийн Сүмийг удирдаж байгаа талаар өнөөдөр гаргасан жишээнүүдийнхээ жагсаалтыг эргэн хар. Үйлсийн талаар судалж, Аврагч ба Түүний Сүмийн талаар нэмэлт үргэлжлүүлэн туршлага олж авахдаа энэ жагсаалт дээр юу нэмэхээ бодож үз. Энэ үнэний талаарх гэрчлэлээ тэмдэглэл дээрх бичсэн зүйлс дээрээ нэмж болох юм.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Үйлс номыг хэн бичсэн бэ?
Лук төлөөлөгчдийн үйлсийг “хоёр хэсэг ажлын хоёр дахь хэсэг болгож бичсэн. … … Эхний хэсгийг нь Лукийн сайн мэдээ гэдэг” (Судруудын удирдамж, “Төлөөлөгчдийн үйлс,” scriptures.ChurchofJesusChrist.org; мөн Лук 1:1–4; Үйлс 1:1-ийг үзнэ үү) гэжээ.
Энэ номд юуны тухай өгүүлдэг вэ?
Төлөөлөгчдийн үйлс нь Есүс Христийн амьдралын цэдэг, Сайн мэдээний дөрвөн сургаал, Түүний төлөөлөгчдийн бичээс болон ажлуудыг холбосон гүүр болдог. Үйлс ном нь Аврагч санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийг Ариун Сүнсээр өдөөж, хэрхэн Өөрийн сүмийг үргэлжлүүлэн удирдсаар байсныг үзүүлдэг. Ариун Сүнс төлөөлөгчдөд үнэнийг илчилж, тэгснээр тэд Сүмийг удирдаж, зааж байв. Төлөөлөгчид мөн Есүс Христийн нэрээр гайхамшгуудыг үзүүлжээ.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан.
“[Үйлс номын] нэгдүгээр шүлэгт Сүм мөнх бус оюунаар бус, харин бурханлагаар удирдагдсаар байх болно гэдгийг тунхагладаг. … Үнэхээр, Үйлс номын бүтэн нэр нь “Өөрийн томилсон төлөөлөгчдийн амьдрал, тохинуулалд Ариун Сүнсээр дамжуулан ажиллаж байгаа Амилсан Христийн Үйлс” гэсэн бол илүү зохистой байх юм. …
Сүмийн чиг бодлого ч хэвээрээ. Аврагчийн байгаа газар солигдсон ч Сүмийн чиг бодлого, удирдлага хэвээр байгаа.”
(“Therefore, What?” [address given at the Church Educational System conference on the New Testament, Aug. 8, 2000], 6, si.ChurchofJesusChrist.org)
Төлөөлөгч гэж хэн бэ?
Төлөөлөгчдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэх бол ChurchofJesusChrist.org дээрх “What Is an Apostle?” (6:25) видеог үзнэ үүү.
Их Эзэн өнөөдөр Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн тайлбарлажээ.
Сүмийн тэнгэрлэгээр оноогдсон зорилгуудыг ерөнхийлөн тэргүүлдэг Сүмийн ахмад удирдагчид тэнгэрлэг туслалцаа хүлээн авдаг гэдэгт бат итгэлтэй байгаарай. Тэрхүү удирдамж Сүнснээс мөн заримдаа Аврагчаас шууд ирдэг. Сүнслэг удирдамжийн хоёр төрөл хоёулаа өгөгдсөн. Би ийм туслалцаа хүлээн авсандаа талархаж явдаг. Гэхдээ “бүхнийг чадагч Их Эзэн биднийг сургахаар зориуд сонгох” үед [2 Нифай 28:30; Сургаал ба Гэрээ 98:12; 128:21] удирдамж нь Их Эзэний цаг хугацаанд шат шатаар, дүрэм дүрмээр өгөгддөг” [Neal А. Maxwell, All These Things Shall Give Thee Experience, (2007), 31]. Сүмийг бүхэлд нь удирдах удирдамж зөвхөн Түүний бошиглогчид ирдэг.
(Квинтин Л.Күк, “Бурхантай уулзахаар бэлтгэх,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 145)
Нэмэлт жишээнүүдийг харах бол ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Christ’s Church” (1:27) эсвэл “We Need Living Prophets” (2:44)-ийг үзнэ үү.
Орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийг хэрхэн дууддаг вэ?
Жишээ харах бол ChurchofJesusChrist.org дээрх “Revelation for the Church, Revelation for Our Lives”-ийг 9:41-ээс 11:49 хүртэл эсвэл “The Heart of a Prophet”-ийг 4:08-аас 6:40 хүртэл үзнэ үү.